Д.Цогтбаатар: Ерөнхийлөгчийн хоригтой дүйцэх шийдвэр ҮХЦ дээр гарчихлаа, УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатартай цаг үеийн улс төрийн асуудлаар ярилцлаа.
-Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын дунд үүссэн маргаан сар гаруйн хугацаанд үргэлжилж, Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын санал нь Үндсэн хууль зөрчсөн гэж ҮХЦ шийдвэрлэлээ. Гэтэл ҮХЦ-ийн хуралдаанаас урьтаж Ерөнхийлөгч хориг тавьчихсан шүү дээ. Үүнийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үү?
-Урьд өмнө нь гарч байгаагүй нөхцөл байдал үүслээ. Тиймээс энэ асуудалд эрх зүйн нарийн дүгнэлт гарах ёстой. Утга агуулга талаасаа авч үзвэл Ерөнхийлөгчийн хориг тавих үндэслэл нь зөв байжээ гэх шийдвэр ҮХЦ дээр гарчихлаа. Нэг үгээр хэлбэл Ерөнхийлөгчийн хоригтой дүйцэх шийдвэр гэсэн үг.
Гэтэл үүнийг УИХ-аар хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байгаа хүмүүс байна. Зарим нь хэлэлцэх шаардлагагүй гэх байр суурийг илэрхийлж буй. Нэгэнт гарсан хоригийг хэлэлцэх нь зөв гэж үзэж байгаа гишүүдийн байр суурь үндэслэлтэй.
Би энэ асуудалд мэргэн бөөдий болж, хүмүүсийн урдуур орж дуугарах шаардлагагүй байх. Яагаад гэвэл дээр хэлсэнчлэн өмнө нь болж байгаагүй кейс тул хууль харж л ярих ёстой. Үүнийг Үндсэн хуулиар мэргэшсэн ямар ч том эрдэмтнээс асуусан ч хууль, шийдвэрээ харж, мөргүүлж уншиж байж эцсийн дүгнэлтээ хэлнэ байх.
-Хэрэв Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, "хүлээж авахгүй" гэж үзвэл дахин энэ асуудал ҮХЦ дээр очих эсэх асуудал хөндөгдөж байна. Ийм нөхцөл байдал үүсэх үү?
-Очихгүй. Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр бол эцсийнх шүү дээ. Энэ үндэслэлээр УИХ-аар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх шаардлагагүй гэж зарим гишүүд яриад байгаа хэрэг.
-Ерөнхий сайдыг огцруулсан шийдвэрийг хууль зөрчсөн гэж тогтоолоо. Хурал удирдсан Х.Булгантуяагаас гадна санал өгсөн, хуралдаанд суусан бүх гишүүд Үндсэн хууль зөрчсөн гэж ойлгож болохоор нөхцөл байдал үүсчихлээ. Цаашилбал парламентын дархлааны асуудал хөндөгдөөд байгаа юм биш үү?
-Үндсэн хуулиараа УИХ-ын гишүүдэд дархлаа олгосон байгаа. Тэр дархлааны асуудал хөндөгдөөгүй гэж бодож байна.
Зөрчиж болохгүй хамгийн чухал хууль бол Үндсэн хууль. Гэхдээ энэ хуулийг зөрчсөн эсэх асуудал амьдралд хэзээд л гарна. Энэ удаад гараагүй байлаа гэхэд дараа аль нэг шатанд гарах л байсан асуудал. Гэвч УИХ-ын дархлааны асуудал яригдсан гэж механик утгыг би лавтай ойлгохгүй байна.
Харин Үндсэн хуулийг зөрчих дархлааг УИХ-д хэн ч олгоогүй шүү. Дархлаа гэдгийг Үндсэн хуулиас давуулж ойлгож яав ч болохгүй. Хуульд л захирагдаж, хуулийнхаа хүрээнд л ажиллах ёстой.
Миний санаж байгаагаар олон улсын парламентад ч ийм тохиолдол гарч байгаагүй шүү. Найман тэрбум хүн орж үзээгүй хувилбарт бид орчхоод байна. Бид хуулийн үзэл санаагаараа нарийн хянаж үзэх хэрэгтэй. Энэ завсарт шийдвэр гаргах механизмд ямар нэгэн эрсдэл гарахгүй байх нь зүйтэй. Болохгүй талаас нь судалж үзэх хэрэгтэй. Хэрэв тэгэхгүй бол буруу юм хийх эрсдэл гарахад судалгаагүй байх гээд байна шүү дээ. Иймд бүх талын судалгааг хийх нь чухал гэдгийг санууллаа. Эрдэмтэн судлаачдад суугаад судлах маш том орон зай бий боллоо.
Одоо улс төрийн хүрээнд өрнөөд буй маргаан бидэнд сайжруулах ёстой олон асуудал байгааг шууд харууллаа

-ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан үргэлжилж байх үед мэтгэлцэгч талын буюу УИХ-ын 18 гишүүн хуралдааныг орхин гарсан. Ингэхдээ "Засгийн газрын захиалгат шийдвэр гарах нь тодорхой боллоо. Тиймээс суухгүй" гэх байр суурийг илэрхийлж байсан. Үүнийг хоёр талтай тайлбарлаж байна л даа. Нэг хэсэг нь бүдэрснээ мэдээд гарсан, нөгөө хэсэг нь үнэхээр тэгш бус хандсан учир орхиод гарлаа гэх. Та хувь гишүүний хувьд үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
-Энэ асуултыг тэр хүмүүсээс л асуух ёстой байх. Би тэр хүмүүсийн дотор ороогүй учир хариулж мэдэхгүй байна.
-Х.Булгантуяа гишүүн ҮХЦ-ийн хуралдааны үеэр өмгөөлөгч авмаар байгаагаа илэрхийлсэн. Гэсэн ч Цэц хүлээж аваагүй. Харин дүгнэлтээ танилцуулахдаа "ҮХЦ маргаан, хянан шийдвэрлэх ажиллагааг үүсгэсэн цагаас эхлэн хууль зүйн туслалцаа авах эрхийг олгосон боловч өөрөө уг эрхээ эдлээгүйг дурдах нь зүйтэй" хэмээсэн.
-Хэрэв тийм гомдол байгаа бол хуулийн журмаараа явах боломж байна шүү дээ. Хүмүүсийн өмнөөс би дүгнэлт хийхгүй.
-Ер нь ҮХЦ-ийн хуралдааны үеэр шүүгдэгч өмгөөлөгч авах санал гаргаж, хурлыг хойшлуулах боломж байдаг уу?
-Тухайн үеийн хурлын танхимд л энэ асуудал шийдэгдэж байгаа юм шүү дээ. Шийдэж байгаа хүмүүс бүгд хуульчид. Хуулиа хараад шийдэж байгаа.
-Үндсэн хуулийг зөрчсөн саналаар санал хураасан Х.Булгантуяаг дэд даргаас нь түдгэлзүүлэх ч гишүүн хэвээр үлдэнэ гэгдэж буй. Ийм зохицуулалттай байдаг уу. Мөн санал өгсөн, хуралдаанд суусан гишүүдэд ямар хариуцлага ногдох бол?
-Би ҮХЦ-ийн дүгнэлтийг бүрэн уншаагүй. Хуулийн асуудал, үр дүнгийн талаар ярихын тулд дүгнэлтийн үг үсэгтэй ажиллаж байж ярина. Хэвлэлийн мэдээгээр хуулийн асуудалд хандана гэдэг мэргэжлийн бус.
-Х.Тэмүүжин гишүүн "Үндсэн хуулийн Цэцийн хуралдаан асуудлынхаа голыг харж, олж чадвал Дэгийн тухай хуулийн 10.11-т бичигдсэн энэ гажуудлыг Үндсэн хуулийн бус гэж зарлах байх. Үүнийг шийдэхгүй, ирц, саналын томьёолол хоёр дээр төвлөрвөл хуулийн гэхээсээ улс төрийн шийдвэр гаргах зорилготой байж гэж харагдана" гэх байр суурийг илэрхийлсэн. Ирцийн асуудлыг зохицуулдаг эл зүйл ангийг эргэн харах шаардлагатай юу?
-Дэгийн тухай хуулийн 10.11-т “Тухайн өдрийн хуралдаан эхлэхэд ирцэд бүртгүүлсэн гишүүн чөлөө аваагүй, хүндэтгэн үзэх болон энэ хуулийн 7.5-д заасан эсэргүүцэх шалтгаантайгаа мэдэгдэлгүй хуралдааныг орхиж гарсан, эсхүл бүртгэлээс гарсан /картаа сугалсан/ бол түүнийг хуралдааны ирцэд оруулж тухайн асуудлаар санал хураахад эсрэг санал өгсөнд тооцно” гэсэн заалт бий.
Энэ кейс гэж ярья л даа. Одоо улс төрийн хүрээнд өрнөөд буй маргаан бидэнд сайжруулах ёстой олон асуудал байгааг шууд харууллаа. Ойлгомжгүй байдал үүсгэхгүй хэмжээнд засах хэрэгтэй.
Ойлгомжтой биччихээд байхад ойлгомжгүй байгаа бол тэрийг ч бас бодож үзэх хэрэгтэй. Аль нэг өнцгөөс тайлбарлах боломжгүйгээр хууль эрх зүйгээ засах шаардлага үүссэн байхыг үгүйсгэхгүй.
Ер хуулийн нэмэлт өөрчлөлтүүд амьдралын ийм асуудлуудаас урган гардаг. Хууль гэдэг амьдрал дээр туршигдаж, хэр тодорхой томьёологдсон байна, үзэл санааны хувьд тусгасан баримтууд хэр зэрэг байгааг харуулдаг. Хууль гэдэг хүний л бүтээл болохоос бурхны бүтээл биш. Төгс бус байж болно. Тиймээс засах л хэрэгтэй.
Нэмэлт өөрчлөлт оруулах боломж байна гэдэг "Энэ төгс биш шүү, нэмж болно шүү" гэх хуулийн өөрийнх нь үзэл санаа юм шүү дээ.
Энэ асуудлуудын дараа Засгийн газар нэгэнт үлдэж байгаа бол дахин огцруулах гээд явна гэдэг бол...

-Г.Занданшатарыг Ерөнхий сайдын суудалдаа, МАН-ын дарга болох хүсэлдээ хэт улайрч байна гэж зарим хүмүүс тайлбарлаж байна. Мөн ҮХЦ-ийн хуралдааны үеэр Х.Булгантуяа "Г.Занданшатар сайд өөрт таалагдаагүй шийдвэр гарсан учраас намайг ҮХЦ-д өглөө" гэх ярилцлагыг хэвлэлд өгсөн. Энд дурдагдсан асуудал үнэхээр үүсээд байгаа юу?
-Огнооны хувьд зөрүүтэй ойлголт яваад байна. ҮХЦ-д аравдугаар сарын 16-ны өдөр гомдол гаргасан. Харин огцруулсан шийдвэр 17-ны өдөр гарсан.
Процесс энэ хэвээр үргэлжилж, санал хураавал хууль зөрчих гээд байна гэдгийг урьдаас хэлж, зарим гишүүд хуралд ороогүй биз дээ. Тэр үндэслэлийн хүрээнд гомдол гарсан байх гэж би хувьдаа бодож байна.
Хэрэв санал хураалтын дараа Цэцэд хандсан бол дээр дурдсан асуудлыг хөндөж болох л байсан байх. Гэхдээ мөн л хувь хүмүүсийн асуудлыг тэр хүмүүстэй нь л ярьсан нь зөв байх.
-Бас нэг эргэлзээтэй асуудал үлдлээ. Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарыг нэг өдөр суудлаас нь буулгах санал хураалт УИХ дээр өрнөсөн. Ирцийн асуудал Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэх юм бол Д.Амарбаясгаланг чөлөөлсөн санал хураалт ч хүчингүй болох юм биш үү.
-Гол маргаан Үндсэн хуулийн 43.1-ийн дагуу гарсан. Улмаар 43.1-ийг хэрэгжүүлэхдээ Дэгийн хууль өөрчлөгдсөн талаар маргаан гарсан шүү дээ. Өөр үгээр гараагүй. Тиймээс ҮХЦ-ийн дүгнэлтийг нарийвчилж унших хэрэгтэй.
-Хэдийгээр огцруулсан асуудал ҮХЦ дээр шийдэгдсэн ч Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын дундах улс төрийн тулаан дөнгөж эхэлж байна гэж зарим гишүүд, улс төр судлаачид үзэж байна. Та үүн дээр ямар бодолтой байна?
-ҮХЦ-ийн маргааны асуудал хоёр хувь хүний тухай асуудал ерөөс байгаагүй. Хууль хэрэглээний л асуудал. Түүний ард хэн ч байж болно. Ямар хувилбартай хүмүүс байх тухай асуудал биш шүү дээ.
Яг ийм эрх зүйн асуудал үүсэхэд энэ хууль хэрэглээ бичигдсэн хуультайгаа таарч байгаа эсэх л асуудал байсан. Хувь хүмүүсийн асуудал эсхүл манай намын асуудал бол журмаараа л шийдэгдэнэ. Намынхаа асуудлыг улс төрд оруулж ирлээ гэж хүмүүс андуурч байна билээ. Гэтэл ҮХЦ-ийн маргаан дээр манай намын дүрмийг хэн ч тоож ярихгүй байгаа биз дээ. Цэвэр эрх зүйн хүрээний маргаан үүсэж, түүнийгээ л шийдлээ.
Өнөөдөр биш юм аа гэхэд маргааш, нөгөөдөр, хэзээ ч гарч болох асуудал байсан. Харин энэ заалт энэ маргааны хүрээнд илүү тодотгогдож, цаашдын практик дээр ийм маргаан үүсэхгүй байх нөхцлийг бүрдүүлж өглөө.
-Ерөнхий сайдыг дахин огцруулах саналд гарын үсэг зурах уу, АН хоёуланг нь огцруулна гэх байр суурьтаа үнэнч байх уу гэх зэрэг асуулт ургаад байна. Үүнтэй зэрэгцэн зургаан сарын дотор дахин санал хураах боломжгүй гэх талаар зарим гишүүд дурдаад байна шүү дээ.
-Энэ асуудлуудын дараа Засгийн газар нэгэнт үлдэж байгаа бол дахин огцруулах гээд явна гэдэг бол...
Засаг огцрох эсэх асуудал зургаан сарын тухай асуудал биш. Яагаад гэвэл зургаан сарын дараа унах, маргааш унах хоёр ялгаагүй.
Өнөөдөр Засгийн газрыг унагаах олонх бүрдсэн эсэх яригдаж байна шүү дээ. Томьёоллын асуудал нь үүн дээр гарч ирсэн. Хэрэв томьёолол нь Үндсэн хуулиараа явсан бол унагаах нөхцөлд хүрэхгүй байсан гэвэл тэр хэмжээний олонх бүрдээгүй байна гэсэн үг. Үүнд дүгнэлт хийж, ёс зүйн үүднээс ч унагаах уу, үгүй юу гэдгээ ярих ёстой.
Мөн Засгийн газрын үйл ажиллагааны амжилт, үр дүн маш чухал. Түүнээс биш зургаан сар хэн нэгэн тайвшрах талаар яриагүй.
-Та Засгийн газрын амжилт, үр дүн чухал гэлээ. Тэгвэл 100 гаруйхан хоног Засгийн эрхийг атгасан Г.Занданшатар хэр амжилттай ажилласан гэж бодож байна. Хувь гишүүний зүгээс хэрхэн дүгнэсэн бэ?
-100 хоногийн дотор зөндөө юм хийсэн үү гэвэл хийсэн. Гэхдээ 100 хоногийн дотор бүх юмыг эргүүлсэнгүй гэж ундууцаж байгаа бол буруу. Хэн 100 хоногийн дотор эдийн засагт хуримтлагдсан байгаа бүх асуудлуудыг эргүүлэх юм бэ. Тийм зүйлийг шаардана гэдэг өөрөө утгагүй асуудал биз дээ. Ийм асуултад хариулахын тулд сандраад гүйх бус "Бидэнд хийх ажил, төлөвлөгөө байна. Гурван сарын дотор төсвийн алдагдлыг сайжруулчихлаа шүү" гэх мэт хандлагыг гаргаад ирж байна шүү дээ. Зөв чиг рүү эргүүлэх хандлага гаргаж ирж байна гэдэг үр дүн. Ялалтын үзүүлэлтийг хэн ч энэ хугацаанд хийж чадахгүй. Эрүүл шаардлага тавигдаж байх ёстой биз дээ.
Энгийн яриагаар бол "пялдагадаж" хэнийг ч магтаад хэрэггүй. Мөн хэнийг ч газар доор ортол нь муулаад хэрэггүй. Зөв хандлага гарсан уу, гарсан. Зарим нь "Би 100 хоногт үүнээс илүү үр дүн гаргах байсан юм" гэж байгаа нь тэр хүний л үзэл бодол.
"Ийм асуудал үүсвэл Үндсэн хууль зөрчих нь байна шүү" гэдгийг сануулсан. Гэхдээ "Тээр хараагүй юу, би хэлсэн шүү гэж баярлахгүй. Миний буруу байгаасай гэж залбирна, буруу байвал гарах үр дагаврыг бүгд үүрнэ" гэдгийг ярьж байсан

-Та "дэмжээгүйг дэмжье" гэх саналын томьёоллоор Ерөнхий сайдыг огцруулах санал хураах гэж байхад хууль зөрчих гээд байна гэдгийг сануулж байсан байх аа?
-Хамгийн эрт, энэ асуудал хурцдаагүй байхад "Ийм асуудал үүсвэл Үндсэн хууль зөрчих нь байна шүү" гэдэг байр сууриа илэрхийлж байсан. Бүр маш тодорхойгоор, "Хуулийн маргаан бол ойлгомжгүй, хоёр үзүүртэй томьёологдсон зүйл дээр гардаг. Үүнд хуулийн анхан шатны санаа, үзэл бодлоос томьёологдсон хүртэл хоёр утгатай тайлбарлахааргүй томьёотой байна шүү. Иймээс энэ асуудал Үндсэн хуулийн маргаан руу хөтөлж мэднэ" гэдгийг үнэн шударгаар л хэлж байсан. Бүх асуудал болсны дараа би мэдэмхийрч хэлээгүй.
-Одоогийн үүсээд буй процессыг та олон улсад ч болж байгаагүй кейс гэж тайлбарлалаа. Та чамгүй олон жил улс төрд зүтгэсэн. Энэ хугацаанд танай намын асуудал одоогийнхтой дүйцэхүйц Монголын улс төрийг "хямралд" оруулж байсан удаа бий юу?
-Байлгүй яах вэ. Засаглаж байгаа намын дотоод маргаан төрийн асуудал шүү дээ. Ардчилсан оронд Засаглаж байгаа намын асуудал, төрийн асуудал хоёр тусдаа байх боломжгүй.
-Төсөв батлагдах хүртэл хэдхэн удаагийн чуулганы хуралдаан үлдээд байна шүү дээ. Гэтэл маргаан дуусаагүй хэвээр, гол асуудалдаа анхаарч чадахгүй байх шиг?
-Ямар л олиг байх вэ дээ. Манай Хууль зүйн байнгын хороо дээр таван санал хураахад хоёр нь батлагдаад, гурав нь унаж байна. Үүний цаана хэн нэгний ажил унаж байгаа шүү дээ. Хувь хүний ажил биш, Хууль зүйн байнгын хороо бол дандаа хууль хяналтын байгууллагууд, хууль хэрэгжүүлж буй байгууллагуудын ажлын тухай ярьдаг. Тиймээс гацаад буйд бахархаж, баярлаад байх зүйл ерөөс байхгүй.
Гэхдээ нөгөө талаас харахад ардчилсан улсад үзэл бодлын зөрчил байна гэдэг эрүүл үзэгдэл. Бүгд нэг талд гараад, нэг даргын аясаар намын бодлого гарсан гээд ярсхийтэл гараа өргөөд явбал жинхэнэ буруу хандлага шүү. Энэ маргаанаа шүүх дээр ҮХЦ дээр авч очоод маргаж байна гэдэг ардчилсан тогтолцоо ажиллаж байна гэсэн үг. Тиймээс ардчилал амьд байгааг харууллаа. Бид байгаагаас нь бүр сүржигнэж хүлээж авах хэрэггүй.
Одоогийн байдалд баярлаад байгаа зүйлгүй. Гэхдээ сэтгэл санаагаар унаад, муужирч унаад байгаа ч зүйл алга. Амьдрал ийм л байдаг байхгүй юу. Харин Үндсэн хуулийг битгий өөрчлөөрэй, маш их маргаан, үл ойлголцох нөхцөл бүрдэнэ шүү. Засаг тогтворгүй болох нөхцөл бүрдэнэ шүү гэдгийг хамгийн их ярьсан. Одоо тэр нөхцөл рүүгээ орчихлоо. Ингэлээ гээд би "Тээр хараагүй юу, би хэлсэн шүү гэж баярлахгүй. Миний буруу байгаасай гэж залбирна, буруу байвал гарах үр дагаврыг бүгд ялгаагүй үүрнэ" гэдгийг ярьж байсан.
МАН хоёр хуваагдсан. Хэрхэхийг АН шийднэ гэдэг үнэн. Цаашид хуулиа л дагавал ямар ч асуудал үүсэхгүй

-Ц.Сандаг-Очир дарга хэвлэлд өгсөн тодруулгадаа "МАН дотроо хоёр хагарсан байгааг бүгд харж байгаа. Цаашид хэрхэхийг сөрөг хүчин болох АН шийднэ" гэлээ. Та үүнтэй санал нийлэх үү?
-Худлаа яриад яах вэ дээ. 100 хувь үнэн биш байж болно. Гэхдээ үнэний том хувь байгаа. Засаглаж байгаа хүчний хувьд бид энэ үнэнийг ойлгож мэдрээд, дүгнэлт хийгээд ажиллах ёстой.
-Тэгвэл одоо үүсээд байгаа нөхцөл байдлаас бид яаж хурдан ангижирч, гол ажил руугаа орох вэ. Гарц гаргалгаа юу байна?
-Та Хууль зүйн байнгын хорооны даргаас асууж буй учраас хуулиа л дага гэж хариулмаар байна.
Хууль анх боловсруулагдахдаа хуулийнхаа хүрээнд асуудлуудаа шийдээд явах, зөрөлдөөнтэй үзэл бодолтой байсан ч шийдлийг гаргахад зориулж боловсруулагдсан хуулиуд байхгүй юу. Үзэл бодол өөр байлаа гээд асуудал гацна гэж байхгүй. Саналаа хураагаад л яв. Дэгээр нь түүнийг зохицуулсан. Өөр, өөр үзэл бодолтой байх, дэмжсэн эсхүл дэмжээгүй кноп дарахыг бүгдийг нь хүлээн зөвшөөрсөн. Эндээс зөв, эцсийн шийдвэрүүдийг гаргах боломжийг бүрдүүлж өгсөн хуулиудтай л орон байхгүй юу. Тиймээс хуулиа л дага.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
СҮ-гийн тэжээвэр ......................
Бас нэг МСS iin гөлөг
Цогт хулгар баярлах болоогүйшүү
Ganboldiin gantuya gadaad hariltsaanii yamnd bugusuuruu ajild orson y####n
УИХ ын бүрэн эрх рүү зэрлэг б�##�мадаар х�##�даж болохгүй
Ард түмнээс сонгогдсон УИХ ыг төрийн хутгуур Хүрэлсүх са.лаавч өгч болохгүй
УИХ ын бүрэн эрх рүү зэрлэг ба.лмадаар ха.лдаж болохгүй
одоо нүүрснийхээ хулгайчдийг илрүүлэх, шүүх асуудлаа хурдасгаачдээ. энэнээс болоодл ийм хэрэг мандаад байгаа биздээ.