НИЙГЭМНийгэм мэдээ

Т.Санчир: “Налайх Бизон” багтай санхүүгийн асуудал байхгүй

Монголын сагсан бөмбөгийн "Үндэсний дээд лиг" энэ сард эхэлж, улирлын тоглолтууд явагдаж байгаа юм. Тэгвэл гавьяат тамирчин Т.Санчир аль багт тоглох нь ойлгомжгүй байсаар өдийг хүрсэн. "Налайх Бизон" багийн зүгээс Т.Санчиртай холбоотойгоор "Тус тамирчин нь 3 жилийн гэрээ байгуулсан. Албан ёсоор багт харьяалагдаж байгаа бөгөөд цалин хөлсийг гэрээний дагуу олгож байгаа" хэмээн мэдэгдсэн юм.

Тэгвэл Т.Санчир өнөөдөр өөрийн цахим хуудаснаа "Миний бие Налайх Бизон багтай гурван жилийн гэрээг албан ёсоор үзэглэсэн билээ. Харин энэ жилийн хувьд тус багтай хоёр жил хамтарч ажилласны эцэст, гэрээгээ хугацаанаасаа өмнө дуусгаж “Омни Эрдэнэт Майнерс” багтай нэгдэх шийдвэрийг гаргахаар болж байна. “Налайх Бизон” багтай санхүүгийн асуудал байхгүй. Үлдсэн нэг жилийн гэрээг дүйцүүлэх, тамирчин солилцох журмаар 2 багийн удирдлага шийдвэрлэх шатандаа явж байгаа" гэв.

Ташрамд, Налайх Бизон баг энэ жил дээд лигийн багаас хасагдаж M хөгжлийн лигт тоглож байгаа юм. Цаашдаа Үндэсний дээд лиг дотооддоо харилцаа холбоогоо сайжруулж, тамирчдын гэрээний асуудлыг илүү боловсронгуй болгох шаардлага тулгараад байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хурандаа
Хурандаа

Золбин зөнөг

Холбоотой мэдээ

Back to top button