"Чайна Энержи"-тэй хийсэн гэрээний хүрээнд 2 сая тонн нүүрс экспортолжээ
Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ”-ний тээвэрлэлтийг гүйцэтгэхээр “Монголын төмөр зам” ТӨХК болон “Чайна энержи коксжих нүүрс (Тяньжин)” ХХК хоорондын нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээ”-г мөн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан.
Тус гэрээний хугацаанд нийт 247 сая тонн нүүрс тээвэрлэхээр тусгасан бөгөөд үүнээс 2025-2027 онд жил бүр 5 сая тонн, 2028-2029 онд жил бүр 6 сая тонн, 2030-2040 онд жил бүр 20 сая тонн нүүрс тус тус тээвэрлэх хуваарийг баталсан юм.
“Монголын төмөр зам” ТӨХК, “Чайна энержи коксжих нүүрс (Тяньжин)” ХХК-тай хийсэн нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээний дагуу 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр тээвэрлэлтийг эхлүүлж, өнөөдрийг хүртэл нийт 2 сая тонн нүүрс тээвэрлэсэн байна. Энэ нь“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замаар 4 сарын хугацаанд тээвэрлэсэн ачааны хамгийн өндөр дүн юм.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.