Улс төрийн мэдээ
Соёл, спортын цогцолбор барих төсвөөс 3 тэрбумыг хасах саналыг дэмжжээ

Эдийн Засгийн байнгын хорооны өнөөдөр /2025.10.24/ -ийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд санал дүгнэлтээ хүргүүлсэн билээ.
Эдийн Засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй 8 саналаар саналт хураалт явуулж 2 саналыг дэмжив.
- Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд баригдах Аялал жуулчлал, соёл, спортын цогцолбор барих нийт 8 тэрбум 396.8 сая төгрөгийн төсөвт өртгөөс 2026 оны төсөвт тусгагдсан 3 тэрбум 778.6 сая төгрөгийн санхүүжилтийг хасах,
- Эдийн Засгийн сайдын багцад тусгасан 40 тэрбум төгрөгийн төсөл хөрөнгө оруулалтын ТЭЗҮ, зураг төслийн санхүүжилтээс 700 сая төгрөгийг хасаж,
Нийслэлийн түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд унадаг дугуй, скүүтерийн гүүрэн тусгай зам барих ТЭЗҮ, зураг төслийг санхүүжүүлэх төсөл арга хэмжээнд нэмж тусгах саналыг хуралдаанд оролцогчдын олонхын саналаар дэмжжээ.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.