УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэнг чөлөөлж, оронд нь С.Төгсжаргалыг түр томиллоо

Үдээс хойших УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаярыг Ерөнхий сайд танилцуулсан. Сайдын бүрэн эрхийг нь баталгаажуулсны дараа Засгийн газрыг ээлжит бусаар хуралдууллаа. Ингэхдээ хэд хэдэн халаа сэлгээ хийв.
Тодруулбал, Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүний оронд Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр С.Төгсжаргалыг томилсон байна. Тэрбээр, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын даргаар ажиллаж байсан аж.
Ташрамд дурдахад, 2025.10.16-нд Татварын ерөнхий газраас Сангийн яам руу “Засгийн газрын АМНАТ-тай холбоотой 2025 оны 55 дугаар тогтоолоор татварын орлого буурахаар байна” гэх агуулгатай бичиг явуулаад байсан билээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ӨӨӨР ӨӨРСДИЙН ФРАКЦАА ТОМИЛЖ БАЙГААД АЛЖ ӨГӨХНЭЭ САЙХАН ШОУГАА ҮЗЭЦГЭЭЕЭ НҮҮРСЧИД НЭГ ХУДАГТ ЧААЛАА ГОЁ ДОО
Нүүрсний хулгайчдын багын гишүүдийн нэг нэгээр чөлөөлж байгаа нь зөв.