БНХАУ 2022 оноос хойш хууль, анагаах ухаан ярьдаг инфлюенсерүүдийг дипломтой байхыг шаардаж эхэлсэн
БНХАУ хууль, анагаах ухаан, санхүүгийн талаар ярьдаг сошиал инфлюенсерүүдийг дипломтой байхыг 2022 оны зургаадугаар сараас шаардаж эхэлжээ. Тус улсын Үндэсний радио, телевизийн захиргаа инфлюенсерүүдэд зориулсан удирдамж 2022 оны зургаадугаар сарын 22-нд нийтэлсэн юм.
Тэрхүү удирдамжаар бол инфлюенсерүүд өндөр түвшний мэргэшил шаарддаг сэдвүүдийн талаар ярихаасаа өмнө холбогдох боловсролыг нь эзэмшихийг шаарджээ. Үүнд анагаах ухаан, санхүү, хууль болон боловсролын талаар сэдвүүд багтана гэж тус удирдамжид дурдсан юм. Гэхдээ мэргэшлийн төрлийг тогтоож өгөөгүй байна.
Үндэсний радио, телевизийн захиргаа мэдэгдсэнээр бол тус дүрэм нь эерэг, эрүүл, эмх цэгцтэй, эв найртай интернэтийн орон зайг дэмжих зорилготой аж. Мөн инфлюенсерүүд мөрийтэй тоглоом, хүчирхийлэл, мансууруулах бодисны хэрэглээг сурталчлах зэрэг 31 зүйлийг хийж болохгүй хэмээн тусгаж өгчээ. Дээрээс нь “БНХАУ-ын Коммунист нам болон социалист тогтолцооны удирдлагыг сулруулан гажуудуулсан эвсэл үгүйсгэсэн” контент нийтлэхийг хориглосон юм.
Эх сурвалж: Business Insider












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
umhii amnii shulsee tal tal tiishee tsatsan hooson medemhiiregcheer duursen hotsrogdson mongold heregtei huuli bna