Эмч нар: Тав хоногт багтаж цалин хөлс нэмэхгүй бол орон даяар ажил хаяна

Эмч эмнэлгийн ажилтны цалин хөлс, ажиллах орчныг сайжруулахыг шаардаж Монголын эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлээс суулт зарлаж найм дахь өдрөө үргэлжилж байна. Тэгвэл өнөөдөр тус холбооноос Төв талбайд хэвлэлийн хурал зарлаж, тав хоногт багтаан цалин хөлс болон бусад асуудлыг шийдвэрлэхгүй бол ажил хаяхаа мэдэгдлээ.
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо:
Монгол Улсын 2026 оны төсвийг эргүүлэн тат, эмч ажилтнуудын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг ДНБ-ий 6 хувьд хүргэх, иж бүрэн нормын хувцасны зардлыг төсөвт тусгайлан тусгаж олгох зэргийг шаардаж суулт заралсан. Энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол ажил хаялт Улаанбаатар хотод бус орон даяар явагдана. Мэдээж хуулийн дагуу ажил хаяна. Эрүүл мэндийн сайд нь сайдын зөвлөх нь бидний жагсаалыг улс төржүүлж харлуулж байна. Бид өөрсдийнхөө цалин хөлсний төлөө бус монгол ард түмний эрүүл мэндийн төлөө суулт заралсан. Бид эцсийн мөчид хүртэл үр дүн гартал тэмцлээ үргэлжлүүлнэ.
Эмч эмнэлгийн ажилчдын төлөөлөл:
Бид долоо хоногийн турш хүйтэнд суут зарласан. Үр дүнд хүрээгүй учраас дараагийн шат буюу ажил хаялт зарлаж байна. Суулт хийсэн долоо хоногийн хугацаанд засгийн газраас бидэнтэй уулзаж, бидний асуудлыг авч хэлэлцсэн зүйл алга. Хуулийн дагуу бид ажил хаялт зарлаж байна. Бид дуртайдаа энд ирж суулт зарлаагүй.
Бид ажилт хаялтыг хүсээгүй. Энэ ажлын өдрүүдэд буюу тав хоногийн дотор бидний шаардлагыг авч хэлэлцэж шийдвэрлэхгүй бол ажил хаялтад шилжинэ. Хэрэв ажил хаялт болоод ард иргэдийн эрүүл мэнд, амь нас хохирвол цалин нэмээгүй төр засаг бүх хариуцлагаа хүлээгээрэй.
Бид амьдралынхаа 5-10 жилийг сурахад зарцуулчихаад, хүрэлцээгүй цалин хөлс авч байгаа нь шударга бус байна. Эрүүл мэндийн салбар бол улс орны хамгийн чухал салбар. Эрүүл мэндийн асуудал үндэсний аюулгүй байдлыг түвшинд яригдах ёстой. Гэтэл гүйцэтгэлийн үнэлгээгээр санхүүжиж байгаа гэх сайхан нэр төдий байна. Нөхцөл байдал хүнд байхад ирэх жилийн төсөвт эрүүл мэндийн салбарыг буурссан төсөвттэйгөөр оруулж байна. Үүнээс үүдэн цалин хөлс, хөдөлмөрийн орчин, тусгай хувцас хэрэгсэл зэрэг асуудлууд яригдана. Гүйцэтгэлийн санхүүжилт утгаа алдаж эмч нарын цалинг цаг тухай бүрд нь олгохгүй байна. Илүү цагийн цалинг бодож олгохоо больсон.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зиа энэ ч тодорхой л байсан л даа. Эмч нар нь багш нартайгаа барьцана, тодорхой асуудал. Үүний дараа бусад албан байгууллагууд ерөнхийдөө хэлсэн, хэлээгүй бага багаар цалингаа нэмэх нь тодорхой, яагаад гэвэл угаасаа инфляци өсөх нь мөн тодорхой. Мөн дараагийн сонирхолтой асуудал бол ЗГ яаж эмч, багш нарын цалинг нэмэх вэ, гэдэг асуудал: 1. Төсвийг нэлээд танаж магад (хэмнэлтийн горимд шилжүүлнэ); 2. Дахиж мөнгө хэвлэх магадлалтай (хэрэв мөнгө хэвлэвэл ирэх жил инцляци нэлээд өснө); 3. Боловсролын Зээлийн Сан г.м, сангуудын эргэн төлөлтийг сайжруулж байж багш нарын цалинг өсгөх магадлалтай (байж болох хохирол багатай хувилбар); 4. Гаднаас зээл авч магадгүй.
Боловсролын Зээлийн Сангийн зээлийн эргэн төлөлтийг сайжруулбал төрд нэлээд хэдэн тэрбум төгрөг орж ирнэ. Шудрага байцгаая. Яагаад хэн нэг этгээд БЗС-с зээл авч гадаадад докторт (Ph.D) сурч ирчихээд, 200-300 саяар ард түмний татварын мөнгөөр худалдаж авсан дипломоороо 5 жил цалинтай ажиллаад, буцаагаад зээлээ тэглүүлж, барьцаанд тавьсан үл хөдлөхийн гэрчилгээгээ гаргаад авчихаж байгааг ард түмэн буруу гэж үзэж байгаа. Нэг хэсэг БЗС –ийн зээлийн эргэн төлөлт сайжирч овоо хэдэн тэрбум төгрөг төрийн дансанд орж ирлээ гээд л мэдээлээд байсан. Сүүлийн үед таг шүү. Одоо арай дахиж БЗС-ийн зээлээр докторт сурсан нөхдүүдийн зээлийг ахиж тэглэхгүй байгаа байлгүй дээ...
Дэмжинэ
Сувилагч асрагч нар цалин нэмсний дараа одоогийнх шигээ ажил хийвэл ч хэцүү дээ.
Гишүүдэд өгдөг тойргийн мөнгө, хангамжаа эмч багш нартаа өгвөл хүрэх үү
Hyrgeed ug.oimsondoo gertee nuusan
myngunuusuu ug
Зайл зайл
цэвэрлэгч жолооч 35 авч байна гээл бүгдл цалингаа голж шантаачлааад төгрөг чихрын цаас болох бзх юм дагаад өсхөнө бусад нь яаахуу уул уурхайгааа ард түмэндэээ өгөхч бас худ боллооо авилгач хулгаачуудынхаа хөрөнгииг хураааж тэр шунаад байшааа цалингиин өг цалинл гэж жагсдаг лалрууд
Багш нар ажил хаявал хүүхдүүд хохирно,эмч нар ажил хаявал өвчтөн иргэд хохирол амсах
Цалин нэмвэл үйлчилгээ харьцаа зан төлөв өөрчлөгдөх үү
5 хоногийн дараа алсын газраас тоос татуулан ирж алтан улиасыг хуга мөргөх нь дээ . Ккк
МАН -АН мафиууд яааж энэ багш эмч эмнэлгийн ажилтнуудыг хуурч хулихдаж цаг хожиж хүйтрэхийг хүлээхээ мэднээ!!! Одоо удахгүй гадаа өвөл болно хүйтэнтэй хавсарч багш эмч эмнэлгийн ажилтнуудыг эсэргүүцлийг нухчих дархаар тооцоолож бн аа МАН мафиууд!!! Бүү бууж өгөөрэй амжилт хүсэе!! Иргэд бид үр хүүхдээ энэ хугацаанд харах үүрэгтэй!!
Ша а л дэмий юм. Өнгөрсөн борооны хойноос ОоПэй цув. 5 жилийн өмнө нүүрс өндөр үнэ хүрч байхад цалингаа нэмээгүй, одоо бол ... үлгэр домгийн да лай юу нутгийн ардын өргөө байнаа хө...
Цалин нэмлээ гээд амжиргаа сайжрахгүй. Инфляци галзуурч Төгрөг цаас болоод дуусаа
Зорилгодоо хүр зоригтой тэмц зг т мөнгө бий
Энэ новшнуудыг эвбагшлах, эмчлэх эрхийг нь хас
Та нар минь л битгий ажил хаяарай. Багш нар бол
Улсын төв 1 р эмнэлэгийн ачаалал их нэмэгдэх нь дээ
Одоохондоо эмч түр азнаад багш нараа л эхлээд цалинг нь нэмчих. Төсөв нь хүрэхгүй байна шүү дээ. Эсвэл 126 гишүүнээ цомхтгох юмуу.
22жил ажилласан эмч миний хөлс 1.559.000₮ шүү дээ. Хүнд өвчтөнтэй оройтох үед өвчтний ар гэр хоол аваад ирэхэд идэхээс өөр аргагүй байдаг. Аймаар хоолондоо хүч хүрэхгүй ...багш нар ажил хаячихна..эмч нар нөгөө хэдийгээ бодоод дуугарч чадахгүй ...Харин энэ Зэнзи үе чинь ашгүй хүнээ бодох биш ажил хаях нь Кккк