СПОРТ

“Красноярск 2019” наадамд оролцох баг тамирчдад төрийн далбааг гардууллаа

Дэлхийн оюутны спортын “Красноярск 2019” өвлийн XXIХ универсиад Их наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдаа өнөөдөр үдэх ёслол Спортын төв ордонд боллоо.

Энэхүү ёслолд УИХ-ын гишүүн, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Джеваков Мерген Владимирович, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан болон МОСХ, Монголын цанын холбоо, Монголын тэшүүрийн холбоо, БТСГ-ын төлөөлөл оролцож, Монголын оюутан тамирчдаа “Красноярск 2019” наадамд амжилттай оролцохыг хүслээ.

This image has an empty alt attribute; its file name is 4b4d82846ea67f2c0d93477262bb7073.png

 “Красноярск 2019” энэ удаагийн наадамд өвлийн спортын 11 төрөлд 60 орны 3500 гаруй тамирчин, төлөөлөгчид оролцоно. Манай улсын хувьд цана, цанын орон зай баримжаалах, шорт трек, уран гулгалт, фристайлын гэсэн 5 төрөлд 16 тамирчин оролцоно. Харин ОХУ-ыг зорих багийн бүрэлдэхүүнд  зургаан дасгалжуулагч, дөрвөн албаны ажилтан, 16 тамирчинтай нийт 26 хүн багтаж байгаа юм.  Мөн наадамд оролцох цанын спортын ОУХМ Б.Ачбадрах, тэшүүрийн спортын мастер Б.Гэрэлтуяа нар тамирчдаа төлөөлөн тангараг өргөж, улсын далбааг гардууллаа.

Дашрамд сонирхуулахад, Өвлийн Универсиад наадамд Монголын баг тамирчид анх удаа 1991 оны Японы Саппоро хотноо оролцсон түүхтэй. Түүнээс хойш 14 дэх удаагаа хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлдөх гэж байна. “Красноярск 2019” өвлийн XXIХ универсиад наадмыг Боловсрол телевиз эх орондоо шууд дамжуулна.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button