НИЙГЭМ

БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн оюутнуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Монголын оюутны холбооны төлөөллийг урьж уулзлаа. Уулзалтад тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, зарим их, дээд сургуулийн оюутны зөвлөлийн тэргүүнүүд оролцов.

Сайд оюутнуудтай сургалтын чанар, лаборатори, номын сангийн үйл ажиллагаа болон нийгмийн баталгаа болох эрүүл мэндийн үзлэгт хамрагдалт, дадлага хийх, судалгааны багт ажиллах боломж, дотуур байр, нийтийн хоолны үйлчилгээ, биеийн тамирын хичээлийн чанарын талаар чөлөөтэй ярилцаж, саналыг нь сонссон юм.  

Оюутнууд оюутны хөгжлийн цагтай болгох, тэр цагтаа нийгэм, олон нийтийн ажил хийх, багаар ажиллах, ярианы болон бичгийн ур чадвараа сайжруулах шаардлагатай байгааг салбарын сайдаас хүслээ.

Сайд Л.Цэдэвсүрэн “Оюутан судлаач байх ёстой”-г онцлон гурав, дөрөвдүгээр курсын оюутнуудыг багш, эрдэмтэдтэй хамтран судалгааны ажил хийх боломжийг нэмэгдүүлнэ, ингэснээр их, дээд сургуульд суралцагчдын сурлагын чанар, багаар ажиллах чадвар сайжирч, дадлагажих боломж нэмэгдэхийн зэрэгцээ шинжлэх ухааны салбарын хүний нөөцийн бодлого хэрэгжинэ гэдгийг онцоллоо. Түүнчлэн боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг оюутны хөгжил рүү чиглүүлж ажиллана гэв.

Оюутны холбоо, зөвлөлүүд нь сургуультайгаа гэрээ байгуулан ажилладаг байх талаар зөвлөж, оюутны өөрсдийн оролцооны, багаар ажиллах ажлыг дэмжинэ гэдгээ илэрхийллээ. 

Эх сурвалж: БШУЯ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Би би
Би би
2020-07-22 16:52

ЕБС ийн задарсан хэдэн захирлууддаа хэр арга хэмжээ авч ажиллахаас л ажлынх нь эхний үр дүн харагдах байх. Түүнээс хэдэн оюутнуудтай уулзлаа гээд боловсрлын систем дээшилнэ ч гэдэг юу л болдоо сайдаа

Зочин
Зочин
2020-07-22 22:34

УЙЦАЙ МЭТИЙН ХУВИЙН СУРГУУЛИУДЫН ЖИЛ БУР ТОЛБОРОО ДУРААРАА НЭМЖ БГААГ ХЯНАДАГ БОЛОВСРОЛЫН ЯАМ АЛГА ДАА.ЭНЭ САЙД БАС Л ЮУ ХИЙГЭЭ АЖ,ЧАДАХ Ч УГУЙ.

Холбоотой мэдээ

Back to top button