Нийгэм мэдээ

Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгүүлэгчдийн хуваарь даваа гарагт гарна

2024 оны өвлийн “Элсэлтийн шалгалт”-ын бүртгэл eyesh.eec.mn цахим хуудсаар орон даяар явагдаж энэ сарын 10-ны өдөр дууссан. Тэгвэл бүртгүүлэгчид ирэх даваа гараг буюу арваннэгдүгээр сарын 25-наас эхлэн суудлын хувиараа eyesh.eec.mn хуудсаас хэвлэн авах боломжтой юм. Элсэлтийн шалгалт 2024 оны арванхоёрдугаар сарын 5-наас 8-ны өдрийн хооронд зохион байгуулагдах юм.

Шалгалтад ирэхдээ бүрдүүлэх материал:

  1. Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
  2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  3. Суудлын хуваарь / www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна/
  4. Бүртгэлийн хуудас /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button