УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Цалинг "Г.Занданшатар 15-30 хувь нэмсэн. Л.Оюун-Эрдэнэ нэмээгүй" гэснийг Л.Энх-Амгалан үгүйсгэлээ

Боловсрол болон эрүүл мэндийн салбарынхан цалингаа нэмүүлэхийн шаардсаар байгаа. Ажил хаялтууд ч хэвээр үргэлжилж байна.

Үүнтэй холбоотойгоор цахим орчинд өчигдрөөс, "Л.Оюун-Эрдэнэ 4 жил 127 хоног засаглахдаа багш, эмч нарын цалинг нэмээгүй бол Г.Занданшатар 4 сар засаглахдаа тэдний цалинг 15-30 хувиар нэмжээ" хэмээх мэдээлэл хөвөрсөн юм.

Тэгвэл энэхүү мэдээллийг сайд асан Л.Энх-Амгалан үгүйсгэжээ.

Тэрбээр, "Харлуулна харлуулна гэхэд ингэж харлуулахгүй шүү. Бид загасны ойтой байж болно. Харин монгол төрийн ой санамж гэж байх ёстой. 2021 онд боловсролын салбарын цалингийн фонд 0,9 их наядыг хүлээн авч, 2024 онд 2.4 их наяд буюу цалингийн санг хоёр дахин өсгөж хүлээлгэж өгсөн шүү, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар" гэжээ.

Ташрамд, багш, эмч нарын цалин одоогоор нэмэгдээгүй байгаа бөгөөд УИХ дахь МАН-ын бүлэг, ажлын хэсгийн түвшинд 15-30 хувиар нэмэх агуулгууд яригдаж байна. 2026 оны улсын төсөв ирэх сарын 15-ны дотор батлагдах тул цалин нэмэгдэх эсэх нь тэр үед тодорхой болох юм. Одоогоор дөнгөж саналын түвшинд өрнөж буй. 15-30 хувиар нэмэх саналыг багш, эмч нарын аль нь ч одоогоор хүлээн зөвшөөрөөгүй байгаа билээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Жүдэмбээгийн пиар баг дэндүү увайгүй ажиллаж байгаа

Зочин
Зочин

Цалингийн сан өсөөд байснаас цалин нэмэгдээгүй шүү.

зочин
зочин

Хахаха цалингийн санг л өсгөөд байсан болхоос цалин нэмээгүй шүү дээ тэмээ ямаа гэдэг шиг шал өөр 2 асуудал шүү хахаха...

Хорлоо
Хорлоо
Reply to  зочин

Цалингийн сангийн мөнгийг цалингаас өөр зүйлд зарцуулж болдоггүй хуультайг чи мэдхүү?

Зоч
Зоч

Ээлж ээлжээрээ тондог юмуу бузрууд

Сайнхүү-н Ганбаатар
Сайнхүү-н Ганбаатар

Занданшатарын цалин нэмнэ гэж юу байдгийн..ЗАНДАН ШОГ ГАРАА ДАЛД ОР..

Зочин
Зочин

Хуучаа ярих гээд хулгайгаа. Ман хоорондоо та-лцан хэрэлдэхдээ энэ улсыг хэрхэн сүйрүүлсэнээ баримт нотлогоотогоор гэрчилж байна. Тиймээ, Энх-Амгалангийн үнэн. Сүүлийн 2 сонгуулиар Ман төрийн эрх мэдлийг хууль бусаар буюу худа-лдаж авсан. Үүний нэг нотлогоо нь 2021 онд төрийн а-лбан хаагчдын ца-лин, тэтгэлэг 2.1 их наяд байсныг 2023 онд 2.3 их наяд, 2025 онд 4.6 их наяд болгон огцом нэмэгдүүлсэн. Сонгуулийн өмнөх ба дараа жилд төсөв ийнхүү огцом, тухайлан хэлбэл 10 их наядаар нэмэгдсэний гол буруутан Л.Оюун-Эрдэнийн засаг. Тэр эдийн засгийг У.Хүрэлсүхтэй хамжин сүүлийн 6 жил идэвхтэй хорлосон. Өнөөдөр уг нь улс орныг боддог төр, түшээд байх юм бол ца-лин нэмэх биш төрийн а-лбаны орон тоог цомхотгож төсвийн урсга-л зардлыг хазаарлах бодлого явуулж байх ёстой. Гэтэл зөвхөн өөрсдийн бөгсийг л бодсон хулгайч засаг, эрх баригчид улсыг хохироон, эдийн засгийг хорлон ца-лин нэмэхээр улайрч байна. Энэ бас л нэг түүхэн үнэн болж үлдэнэ.

Зочинgan
Зочинgan

Зочин

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Үнэн
Үнэн

Өмнөх ЗГ 2 удаа нэмэхдээ байгууллагынхаа төсөвтөө багтааж нэмэх үүрэг өгч, төсөв санхүүгийн маш хүнд дарамт болж байсан????
Одоо нэмэх нэмэгдэл нь төсөвт нэмэх санхүүжилтийг нь суулгаж өгч байгаа нь БОДИТ НЭМЭГДЭЛ болж байна????

Зүүдний 15,30 хувиуд
Зүүдний 15,30 хувиуд

Нэмээгүй байгаагаа нэмцэн гээд щаацан уу, тархи угаалтын аппаратынхан будаач будаач гэхээр сахлаа буджээ, хахаха... МАН ингэж ажилладгийг сайн харж авцгаа, бусад намд ийм тархи угаадаг угаалгын машин байдаггүй юм. Ленин юу гэлээ: "Бүх урлагийн дотроос кино урлаг хамгийн чухал нь" гэсэн билээ.

Зочин
Зочин

Муусайн хулгайчид

Зочин
Зочин

Эмч багш нарын цалинг 50% тэтгэвэрийг инфлянцтай нь уялдуулж15% нэмэх хэрэгтэй өдөр тутамын хэрэгцээний талх мах сүү будаа ямар үнэтэй байгааг мэдэх хэрэгтэй

Зочин
Зочин

Нэг намынхан байж нэгийгээ хэт доош хийж байгаа нь сонин байна шүү.

со
со

Оюунэрдэний засгийн газар бүх төрийн албан хаагчийн цалин маш сайн нэмж өгсөн баярладаг шүү бид

Зочин
Зочин

Цалин нэмээгүй шдээ танай оюука чинь тэнэг юм уу чи

11111
11111

Oyunerdebe er in bol sain ajillaj bsiim bnlee.Zandanshatar bol muu ajillaj bvaa Bolison in deerdee

Зочин
Зочин

Төрд үүрлэсэн албан хаагч нэр зүүсэн дарга болгон төсвөөс сааж илүүчилж амь зогоодогийг бүгд мэддэг болсон.Дээр нь нэмээд сайд ,дарга ,гишүүдийн албан өрөө, хоол унаа,гар утас,томилолт, тойрогтоо гээд нэмээд хэдэн их наядын зардал дээр нүүрс баялагийн хулгайг нэмбэл Монгол шиг баян улс хаана ч байхгүй блно.

Munkhbat
Munkhbat

Bas l bi nemsen chi tegeegui geed l hereldeed chaachmaa onoo avah geed uzehiin

Холбоотой мэдээ

Back to top button