OpenAI: ChatGPT-гийн нэг сая хэрэглэгч амиа егүүтгэх сэдэлтэй зүйл бичдэг
“OpenAI” даваа гарагт /2025.10.27/ блогтоо шинэ нийтлэл оруулахдаа долоо хоног бүр 1 сая хүн ChatGPT-тай хэрэглэхдээ амиа егүүтгэх төлөвлөгөө эсвэл зорилгын илэрхийлэл бүхий зүйл бичдэг гэжээ. Тус компани мөн мэдэгдэл хийхдээ ChatGPT эмзэг сэдвийн ярианд хэрхэн хариу өгдөгт шинэчлэл хийсэн хэмээсэн юм.
Амиа егүүтгэх сэдлээс гадна 560 мянга орчим хэрэглэгчээс сэтгэцийн эмгэгтэй холбоотой эрүүл мэндийн яаралтай тусламж авах шинж тэмдгүүд илэрсэн гэжээ. Гэхдээ ийм шинж тэмдэг илэрсэн чатуудыг илрүүлж, хэмжихэд хүндрэл тулгардаг гэдгийг OpenAI анхааруулсан байна.
ChatGPT-тэй их хэмжээгээр чатласны дараа өсвөр насны хүү амиа егүүтгэсэн хэрэг гарсан. Тэр хүүгийн шүүхэд зарга үүсгэсэн нь олны анхаарлыг татаж байсан юм. АНУ-ын Холбооны худалдааны комисс өнгөрсөн сард ChatGPT зэрэг чатботууд хөгжүүлсэн компаниудыг шалгаж эхэлсэн. Тус компаниуд чатботууд нь өсвөр нас болон бага насны хүүхдүүдэд үзүүлдэг сөрөг нөлөөг хэрхэн хэмждэг гэдгийг Холбооны худалдааны комисс шалгаж байгаа юм.
Эх сурвалж: The Guardian












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.