“Tesla”-гийн ТУЗ-ийн дарга Маскт $1 их наядын шагнал өгөхийг дэмжихийг гуйлаа
“Tesla” компанийн ТУЗ-ийн дарга Робин Денхолм даваа гарагт /2025.10.27/ хэлэхдээ Илон Маскт 1 их наяд ам.долларын шагнал өгөхийг дэмжихгүй бол тэр компанийг орхиж магадгүй гэжээ. Денхолм хөрөнгө оруулагчдад захидал бичихдээ тэрхүү шагналыг батлах нь урт хугацааны өсөлтөд шаардлагатай хэмээсэн байна. Мөн Масктай ойр ажиллаж байсан гурван хүнийг ТУЗ-д дахин дэвшүүлэхийг уриалжээ.
Маскт өгье гэж буй 1 их наяд ам.долларын шагналыг хувьцаа байдлаар олгох юм. Гэхдээ тэр өсөлтийн тодорхой зорилтуудыг биелүүлсэн тохиолдолд тэр шагналыг өгнө. Зорилтуудын хамгийн чухал нь “Tesla” компанийн зах зээлийн үнэлгээг 8.5 их наяд ам.долларт хүргэх юм. Үүнээс гадна 1 сая робот такси, 1 сая хүн хэлбэртэй робот хэрэглээнд нэвтрүүлэх гэх мэт зорилтыг 2035 он гэхэд биелүүлэх шаардлагатай.
Денхолм хэлэхдээ гүйцэтгэлд суурилсан шагнал нь Маскийг “Tesla” компанийн гүйцэтгэх захирлаар дор хаяж долоон жил зургаан сар ажиллахад хүргэх зорилготой юм. “Tesla” компани хиймэл оюун ухаан болон өөрийгөө удирддаг технологийн тэргүүлэгч болохоор эрмэлзэж байгаа тул Маскийн оролцоо чухал гэж тэр хөрөнгө оруулагчдад бичжээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.