УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Ухаа худаг"-аар Хянан шалгах Түр хороо байгуулах Л.Оюун-Эрдэнийн төсөл энэ долоо хоногт тоогдох уу

Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүний өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл" энэ долоо хоногт тоогдох уу.

Эл төслийг өнгөрсөн аравдугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн.

Түүнээс хойш холбогдох байнгын хороод болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэд хэдэн удаа товлогдсон ч, хэлэлцэгдээгүй. Удаа дараа хойшилсоор байгаа юм. Энэ долоо хоногт хэлэлцэх асуудлыг тов дараалалд дахин багтжээ. Тухайлбал, өнөөдрийн Эдийн засгийн байнгын хороо болон пүрэв гарагийн чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ.

Л.Оюун-Эрдэнийн хувьд зургаадугаар сард Ерөнхий сайдын суудлаас бууж, наймдугаар сард Төрийн ордонд Ухаахудагийн талаар улстөрийн уулзалтууд хийсэн.

Улмаар “Таван толгойн чулуун нүүрсний бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай “Ухаа худаг” ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрөлтэй талбайг ашиглах үйл ажиллагаа, олборлосон нүүрстэй холбогдуулж байгуулсан оффтейк гэрээнүүд Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, холбогдох баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх”-ээр эл санаачилгыг гаргаад буй.

Тухайн түр хорооны шалгалтын хүрээ хязгаарыг дараах байдлаар тодорхойлжээ. 

1/Өмнөговь аймгийн Цоггцэций сумын нутаг дэвсгэрт байрлах Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай “Ухаа худаг” ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрөлтэй талбайг ашиглах үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шалгаж, дүгнэлт гаргах;

2/Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордоос олборлосон нүүрстэй холбогдуулж байгуулсан оффтейк гэрээнүүд холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянан шалгах;

3/Ашигт малтмалын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай “Ухаа худаг" ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрөлтэй талбайг эзэмшигч хуулийн этгээдийн оруулсан хөрөнгө оруулалт, олборлосон нүүрс, үйл ажиллагаа, мөнгөн урсгалд дүн шинжилгээ хийх.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button