Гадаад мэдээДЭЛХИЙ

Олон улсын уулзалтын өмнө Бразилын цагдаа нар ажиллагаа явуулж, 64 хүн амь үрэгджээ

Бразилын Рио де Жанейро хотод COP30-тай холбоотой олон улсын уулзалт удахгүй явагдана. Тус уулзалтаас өмнө Рио де Жанейрогийн цагдаа нар гэмт бүлэглэлүүдэд чиглэсэн ажиллагаа явуулах үеэр 64 хүн амь үрэгдсэн байна. Цагдаа нар олон улсын томоохон уулзалт, арга хэмжээ болохоос өмнө үүнтэй ижил арга хэмжээ явуулдаг. 2016 оны олимп, 2024 оны Их 20-ын уулзалт, долоодугаар сард болсон BRICS-ийн уулзалтын өмнө цагдаа нар гэмт бүлэглэлүүдэд чиглэсэн ажиллагаа хийсэн юм.

Тус хотын дарга мэдээлснээр цагдаагийн ажиллагаанд 2,500 гаруй алба хаагч оролцсон байна.Ирэх долоо хоногт Рио де Жанейро хот C40 уулзалтын зохион байгуулна. Тэрхүү уулзалтад дэлхийн хотуудын дарга оролцож, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх талаар хэлэлцэнэ. C40 нь COP30-ын өмнө зохион байгуулагдах үйл ажиллагаануудын нэг юм. COP30 Бразил улсын Белем хотноо арваннэгдүгээр сарын 10-21-ны өдрүүдэд явагдана.

Рио де Жанейрог дэлхийн хамгийн аюултай хотуудын нэг гэдэг. Тус хотод мансууруулах бодистой холбоотой хэрэг, гэмт бүлэглэлүүдийн мөргөлдөөн их гардаг юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button