УБТЗ транзит тээвэрт үзүүлдэг хөнгөлөлтөө бууруулжээ

Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсэг болж, эдийн засгийн өсөлтөө хурдасгах зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд Ази-Европыг холбосон хамгийн дөт коридорт тооцогддог УБТЗ-ын гол зам чухал үүрэгтэй.
Сүүлийн жилүүдэд тус нийгэмлэгийн гол замаар дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэгний тоо жилээс жилд хурдацтай өсөн нэмэгдэж байгаа бөгөөд энэ оны 10 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 3144 чингэлгийн галт тэрэг ОХУ, БНХАУ-ын хооронд аялсан байна. Дамжин өнгөрөх галт тэрэгний тоо хэдий өсөн нэмэгдэж байгаа ч ачаа илгээгч нарт үзүүлдэг хөнгөлөлт нь УБТЗ-ын тээврийн үр ашгийг тодорхой хэмжээгээр бууруулж ирсэн юм.
Тэгвэл 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх ачаатай 20 футын чингэлэгт олгодог 25 хувийн хөнгөлөлтийг 15 хувь болгохоор УБТЗ-ын Ерөнхий хорооны хурлаас шийдвэрлэв. Ингэснээр УБТЗ-ын тээврийн үр ашиг дээшилж, манай улсад орох валютын орлого нэмэгдэх юм.
А.ТЭНҮҮН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.