НИЙГЭМНийгэм мэдээ

Увс аймаг гашуудал зарлаж, төрийн далбааг бөхийлгөнө

Увс аймгийн засаг дарга С.Батжаргал зуурдаар таалал төгссөнтэй холбогдуулан Увс аймагт гашуудал зарлах тухай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын №54 дугаар тогтоол гарчээ. Тус тогтоолд "Увс аймгийн засаг дарга С.Батжаргал зуурдаар таалал төгссөнтэй холбогдуулан 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 07:00 цагаас шөнийн 00:00 цаг хүртэл хугацаанд гашуудал зарласугай" гэжээ.  

Түүнчлэн энэ сарын 31-ний өдрийн 07:00 цагаас шөнийн 00:00 цаг хүртэлх хугацаанд төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөх буюу ишний нь гуравны хоёр хүртэл буулгах юм байна. Мөн тус өдрийн 12:00 цагт Увс аймаг даяар автомашины дуут дохиоллыг өгч, төрийн нийт албан хаагчид нэг минут зогсож хүндэтгэл үзүүлэх аж.

Зуурдаар таалал төгссөн С.Батжаргал агсныг эцсийн замд үдэх, салах ёс гүйцэтгэх ёслол аймгийн Засаг даргын Тамгын газрын хоёр давхрын хурлын танхимд болох юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монгол Улсын хуульд нийцдэг л байгаа даа, эсвэл өрх тусгаар УВС улс юм уу

Зочин
Зочин

Увс бүр оодорч байнаа. Төрийн далбааг аймаг сумдын хурган дарга нар нас барлаа гээд бөхийлгөж болох юмуу

Зочин
Зочин

хууль зүйд нийцэх юм уу, төрийн туг дАлбааг хэн нэгэн аймгийн ноёны өмнө бөхийлгөдөггүй баймаар юм. доор нь ажиллаж байсан хүмүүс гүлдийгээд зогсдог л юм биз, төрийн ДАЛБАА 45 хэм бөхийх ёс баймааргүй юм.

Зочин
Зочин

УВС ТУСДАА УЛС БОЛЧИХСОН ЮМ УУ

Зочин
Зочин

Амарбаясааг дэмждэг гэж хуулийн байгууллага дарамтлаад байгаа тухайгаа бичээд 2 хоноод л өнгөрчихдөг жигтэй л юм

Зочин
Зочин

УВСЫНХАН ИХ ХУРАЛД БАЙДАГ ГАНЦХАН ҮНДСЭН ХУУЛИЙН ЭХ ХУВИЙГ НУТАГТАА 100 ЖИЛИЙН ОЙГООРОО АВААЧААД ЗАЛЧИХЛАА ГЭВ ҮҮ. ТУСГААР УЛС БОЛООД БАЙГААН БИШ ҮҮ

Зочин
Зочин

Энэ арай дэндэх юм биш үү? Гашуудаж болно харин төрийн далбааг энэ тохиолдолд бөхийлгөх нь арай л зохисгүй юм даа

Төрийн алба
Төрийн алба

Увс аймагт өөрсдөд нь далбаа байгаашдээ тэрийгээ бөхийлгөж болно доо. Улсын далбаа хазаах ёсгүй . Тэгвэл төрийн албан хаагч бүрд хүндлэл үзүүлж бай. Дарга гэхээр яачаад байгаа юм. Битгий өдөөд байгаарай

УБ-ын иргэн
УБ-ын иргэн

Иргэн нас барсан нь харамсалтай. Гүнээ харамсан хүндэтгэж байна. Гэхдээ төрт улсын хуулийг сахих хэрэгтэй шүү дээ. Ийм тохиолдолд Аймаг болгон ингээд төрийн далбаагаа бөхийлгөөд байх хэрэг үү. Хууль , журам дүрмээрээ бол төрийн тэргүүн, төр, нийгмийн гарамгай зүтгэлтэн хүнийг нас барахад төрийн хүндэтгэл үзүүлдэг.

Зочин
Зочин

Ариунзаяа гишүүн нэг л ойлгомжгүй юм ярих гээ л, болих гээ л..... нэг л сэжигтэй л санагдаад бна даа. Харамсаад байгаамуу, тавлаад ч байгаамуу мэдэхгүй, арай өөрөө захиалга өгч .......аад, гүлдийгээд...,.,ээ бүү үзэгд минь, ум ма на бад мэ хум !

Зочин
Зочин

Энэ талийгаачид чухам юу тохиолдсон юм болоо? Залуу хүн байсан юм байна ш дээ!

Зочин
Зочин

Бүхэл бүтэн Монгол улсын далбааг хүн нас барах төдийд бөхийлгөнө гэжүү?? Энэ арай л хэтэрч байгаа биш гэж үү? Дээд хүн суудлаа олохгүй бол доод хүн гүйдлээ олохгүй гэж үнэн юм. Улс удирдаж байгаа нам, намын төлөөлөгчид, их хурлын гишүүд нь учраа олохгүй будилах хооронд ард нь юу болж байна???

Зочин
Зочин

ЕЭ МӨНК КӨК ТЕНГЕР МЭНЬ ЮУТАЙ УЙТАЙ ГАШЛАНТАЙ КОРВОО ВЭ? ЯАЖ ИЙМ ЮМ БОЛОН БЭ?

Холбоотой мэдээ

Back to top button