УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Оюу толгой"-н гэрээг сайжруулах хэлэлцээр өнөөдөр эхэлнэ

"Оюу толгой"-н хөрөнгө оруулалтын гэрээ тойрсон асуудал халуун сэдэв байсаар. Г.Занданшатарын тэргүүлж буй Засгийн газар түүхэн хариуцлагын өмнө ирээд байна. Гэрээг сайжруулах хэлэлцээр өнөөдөр эхэлнэ гэдгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдэгдэв. Энэ асуудлаар Сангийн сайд Б.Жавхлангийн ахалсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Ердөө хоёр сарын л зай буй.

Анх гэрээ байгуулахдаа Монголын тал -Оюу толгой"-гоос 53% -ийн өгөөж хүртэнэ гэж заасан ч өнөөдөр 26%-аас 27% орчим хувийн л өгөөж хүртэж байна. Өгөөжийг гэрээнд заасан хэмжээнд хүргэхийн тулд хэт өндөр хүүтэй зээлийн хүүг бууруулах, төслийн зардлаас менежментийн төлбөр тооцдог байдлыг болиулах ёстой.

Долоодугаар сарын мэдээгээр "Оюу толгой" ХХК 18 тэрбум ам.долларын зээлтэй. Үүнээс 13 нь үндсэн зээл, үлдсэн нь хуримтлагдсан хүү байгаа юм.

Эдгээрийн дийлэнхийг буюу 12.1 тэрбум ам.долларыг нь “Рио Тинто” группээс зээлсэн. “Рио Тинто” өөрөө “Оюу толгой” ХХК-ийн 66 хувийг эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, хувь нийлүүлсэн өөрийнхөө компанид зээл олгосон бөгөөд үүнийх нь хүү 11-12 хувь байсаар байна. Улмаар уг 12.1 тэрбумын бараг тал нь хуримтлагдсан хүү болчихсон.

Хамгийн гол нь гэрээнд зааснаар, зээлийн хүүгийн асуудлыг долоон жилд нэг удаа авч хэлэлцэх боломжтой. 2018 онд "Амжаагүй" гэх шалтгаанаар хөндөөгүй. Дараагийн цикл нь энэ 2025 онд тохиож байгаа нь энэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
злчин
злчин

энэ бол луйвар хүлээж авахгүй бол үйл ажиллагааг нь зогёоож байгаад шийдэх эзэн юмаа мэднэ

Холбоотой мэдээ

Back to top button