Дидди ял эдэлж эхэллээ

АНУ-ын хөгжмийн магнат Шон Кумбс буюу Дидди хүний биеийг үнэлүүлэх зорилгоор тээвэрлэсэн хоёр зүйл ангид буруутай нь тогтоогдсон. Тус хэргийнхээ улмаас тэр 50 сараар хорих ял сонссон юм. Хууль сахиулах албаныхан Диддиг пүрэв гарагт /2025.10.30/ Нью-Жерси мужийн Форт Дикс шорон руу тээвэрлэжээ. Тэнд тэр ял эдлэх юм.
Хэдийгээр тэр 50 сараар хорих ял сонссон ч гэсэн хоёр жил 6 сар орчим хоригдоод суллагдана. Дидди 2024 оны есдүгээр сард баривчлагдсанаасаа хойш болон шүүх хурал явагдаж байх хугацаанд Нью-Йорк хотын Брүүклин мужийн ангид цагдан хоригдож байсан юм. Хоригдсон 13 сарын хугацааг хасаж, Форт Дикст байх үедээ хар тамхины эмчилгээнд орох тул ялын хугацаа багасна. Ингэснээр тэр 2028 оны тавдугаар сарын 8-нд суллагдах төлөвтэй байгаа гэж АНУ-ын Шоронгийн товчоо мэдэгджээ.
Эх сурвалж: CNN
 
				








 
	             
	             
	             
	             
	             
	             
						



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бузар хог