Луврын музейн хулгайн таван шинэ сэжигтэн баригдаж, үнэт эдлэлийг хайсаар байна
 
						Луврын музейн хулгайн таван шинэ сэжигтнийг баривчилсан гэж Парисын прокурорын алба мэдээлсэн байна. Ингэснээр тус хэрэгтэй холбогдуулан баривчилсан хүний тоо долоод хүрлээ. Хууль сахиулах албаныхан алдагдсан үнэт эдлэлүүдийг хайсаар байгаа юм.
“RTL” радиод прокурор Лауре Беккуау ярилцлага өгсөн байна. ДНХ-ийн шинжилгээгээр баривчлагдсан сэжигтнүүдийн нэг нь хулгай хийсэн дөрвөн хүний нэг байсан гэдгийг тогтоосон юм. Беккуау бусад сэжигтнүүдийн талаар мэдээлэл өгөөгүй ч хэрэг хэрхэн өрнөсөн талаар мэдээлэл өгч болох хүмүүс гэжээ.
102 сая ам.долларын үнэтэй хулгайд алдагдсан эдлэлүүд одоо ч гэсэн олдоогүй байгаа. Беккуау хэлэхдээ “Эдгээр үнэт эдлэлүүдийг одоо мэдээж зарах боломжгүй болсон. Худалдаж авсан хэн ч бай хулгайд алдагдсан эд зүйлийг нуун дарагдуулсан хэрэгт буруутай болно. Буцааж өгье гэвэл цаг хугацаа одоо ч гэсэн байгаа” хэмээсэн юм.
Эх сурвалж: Euro News
 
				








 
	             
	             
	             
	             
	             
	             
						



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.