СПОРТ

Зүүн азийн супер лиг: Хасын Хүлэгүүд анхны эзэн багийн тоглолтоо өнөөдөр хийнэ

Монголын сагсан бөмбөгийн түүхэнд тодоор бичигдэх шинэ эрин үе эхэлж байна. Азийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Зүүн Азийн Супер Лиг (EASL) 2025–2026 оны улирлаас Монгол Улсад албан ёсоор зохион байгуулагдах гэж байна.

EASL нь Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA)-той албан ёсны гэрээний дагуу зохион байгуулагддаг бөгөөд Японы B.League, Өмнөд Солонгосын KBL, Филиппиний PBA, Хятадын Тайбэйгийн P. League+, Хонконг, Макаогийн шилдэг багууд өрсөлддөг Ази тивийн хамгийн том тэмцээн юм.Энэ улиралд Монголын Үндэсний Дээд Лиг “The League”-ийн 9 удаагийн аварга “Хасын Хүлэгүүд” баг тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох түүхэн эрхийг хүртсэн бөгөөд энэ нь Монголын сагсан бөмбөгийн хөгжил Азийн тавцанд албан ёсоор гарсныг илтгэн харуулж байна.

Ингэснээр EASL-ийн албан ёсны тоглолтууд анх удаа Монголд зохион байгуулагдах ба эхний эзэн багийн тоглолтоо Хасын Хүлэгүүд 2025 оны 11-р сарын 1-нд 17:00 цагаас Тайвань улсын баг "NEW TAIPEI KINGS"-тэй M Bank Arena-д, хоёр дах эзэн багийн тоглолтоо 2025 оны 11-р сарын 5-нд 19:00 цагаас Өмнөд Солонгос улсын багтай хийнэ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button