НИЙГЭМНийгэм ярилцлага

"Нусан багааяа" киноны найруулагч Б.Буянтогтох: Увс хэл гэж байхгүй, баруун монгол аялга л гэж бий

"Оюутан ахуй наснаас олж авсан хамгийн сайхан зүйл гэвэл О.Анхсүх найз минь гэж хэлнэ" хэмээн ярих түүнийг Б.Буянтогтох гэдэг. Тэрбээр Увс аймгийн Давст сумаас нийслэлийн ерөнхий боловсролын 68-р сургуульд шилжин анх хотод иржээ. Б.Буянтогтох "Нарантуул" худалдааны төвд ажиллаж байх үедээ амьдрал, уран бүтээлийн анд нөхөр, хамтрагч болох О.Анхсүхтэй танилцаж байж.

Тэд 2015 онд СУИС-ийг ардын жүжигчин Ж.Лхамхүү багшийн удирдлага доор төгссөн. "Нарантуул" захаас найзалж эхэлсэн тэд өдгөө ANBU продакшныг үүсгэн байгуулж, оюутан насны мөрөөдөл болох өргөн дэлгэцийн киногоо нээж улаан хивсэн дээгүүр хамтдаа алхахаар хүчин зүтгэцгээж байна.

-"Нусан багааяа" киног анх хийж эхлэхдээ хоёр ангитай байхаар төлөвлөсөн-

-Хүний амьдралын хамгийн дурсамжтай зүйлс оюутан насанд тохиолддог. Таны оюутан насны дурсамжаас ярилцлагаа эхэлье?

-Хөдөөнөөс оюутан болж хотод ирсэн хүүхдүүдэд тулгардаг бүх л асуудлууд надад байсан. Тэр бүхэнд шантарч хичээлээ орхилгүй, хотын найзуудаараа заалгаж, зөвлүүлж их сургуулиа амжилттай төгссөн. Оюутан ахуй наснаас олж авсан хамгийн сайхан зүйл гэвэл О.Анхсүх найз минь гэж хэлнэ. Анхаатай танилцаж нөхөрлөсөн түүх их гоё. Нарантуул зах дээр ажил хийж яваад нэгнээ олсон хоёр. Тэгсэн хоёул СУИС-д ороод, бүр нэг ангид суралцсан. Хамт кино зураг авалтад туслахаар явдаг болсон. Сүүлдээ илүү дотносоод 10 хүний бүрэлдэхүүнтэй “Big Boy” гэдэг нэртэй бүжгийн хамтлаг хүртэл байгуулсан. Цаг хугацааны уртад Анхаа бид хоёр тунаж үлдсэн. Тэр цагаас өнөөдрийн "ANBU" продакшн үүсэх эхлэл болсон байх.

-"Нарантуул" захаас амьдралын найз, ажлын хамтрагчаа олж. Улмаар "ANBU" продакшнаа үүсгэн байгуулжээ. Продакшныхаа уран бүтээлийн талаар яриач?

-Хамгийн анх “Санаа шүү хө” нэртэй контент хийж эхэлсэн. Түүний дараагаар яг уран бүтээл гэх юм бол “Должи ажиллагаа” нэртэй кино хийсэн. Түүнээсээ урам зориг авч илүү ихийг хийх боломж бий гэж хараад өнөөдрийг хүртэл хичээн ажиллаж байна.

-"Должи ажиллагаа" киноны дараагаар "Нусан багааяа" киноны нэг болон хоёрдугаар ангийг хийсэн. Өмнө ийм нэртэй богино бичлэг хийж байгаад түүнийгээ кино болгосон шүү дээ?

-Би “Хадланчид” гэдэг киноны нэг хэсэгт нь баруун монгол аялгаар тоглосон юм. Тухайн үедээ үзэгчид их сонирхоод эергээр хүлээж авсан. Тэр цагаас Анхаатай “баруун монгол аялгаар, үзэгчдэд зөв санаа өгөх кино хийвэл” гээд ярилцаад яваад л байсан. Ярьж явсаар Э.Баасандорж дүүдээ “нийгэм стресс бухимдалтай байна, тиймээс бүх насныхан үзэх боломжтой эерэг кино хиймээр байна” гээд кино зохиолоо бичүүлсэн. Кино зохиол маань цааш баяжигдаад "ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан, үйл явдал нь Увс аймагт болж байгаагаар хийе" гээд эхэлсэн. Хүн бүхэнд л найз бий, бүгд л сурагч байж үзсэн. Тиймээс үзэгчдийн тэр дурсамжийг сэдрээх гэж оролдсон. Мөн баруун монгол аялгаар тоглосон учир манай киног үзэгчид сайн үзсэн байх. Киноны дуу маань хүртэл үзэгчдэд сайн хүрсэн.

-"Нусан багааяа" киноны хоёрдугаар ангийг хурдан хугацаанд хийгдсэн гэх үзэгчдийн шүүмж байх шиг байсан. Анх хоёрдугаар ангийг нь хийнэ гэж төлөвлөж байсан уу?

-Анх эхлэхдээ л хоёр ангитай байна гэж төлөвлөсөн. Хүмүүс “эхний анги нь сайн яваад мөнгө олох гээд хурдан хоёрдугаар ангиа хийчихлээ” гэх буруу бодолтой байх шиг байна. Тийм зүйл байхгүй. Төлөвлөгдсөн байсан ажил харин цаг хугацааны хувьд хэзээ вэ гэдэг асуудал байсан. Өнгөрсөн есдүгээр сарын нэгэнд Анхаа бид хоёр V сургуулийн үүдэнд зогсож байсан хүүхдүүдийн дүрэмт хувцас, цэцгийг нь гуйж аваад зургаа сошиалд оруулсан юм. Тэгсэн хүмүүс "Нусан багааяа" киноны дараагийн анги гээд л нэхээд эхэлсэн. Зохиол болон бусад ажлууд бэлэн байсан учир хоёр сарын хугацаанд зураг авалтаа хийж дууссан. Хүмүүс ямар хурдан хийчих вэ гээд байгаа юм /инээв/. Өмнөх анги дээр ажиллаж байсан баг болон жүжигчид ахин ажилласан учир ойлголцоход амар байсан.

-Энэ хорвоод муу гэхээсээ сайн зүйл нь их юм -

-Киноны ихэнх дүрүүд баруун монгол аялгаар ярьдаг. Жүжигчдээ хэрхэн сонгож авсан бэ?

-Анх зохиолоо бичиж байхдаа жүжигчдээ сонгосон. "Нусан багааяа" киноны нэгдүгээр анги дээр ангийн багшийн дүрд “жүжигчин Л.Жижжалам эгчийг тоглуулбал” гээд ярьж байгаад цахим хаягтаа стори зураг оруултал Л.Жижжалам эгч “дүү нартайгаа хамтарч ажилламаар байдаг шүү” гээд бичих жишээтэй. Цаанаасаа бүх ажил бүтээд байдаг. Хоёрдугаар анги хүртэл жүжигчид нь бидний саналыг уриалгахан хүлээн авч зөвшөөрсөн. Гэхдээ Увс аймгийн хүн биш бол баруун монгол аялгаар ярих хэцүү байлгүй яах вэ. Яг аав ээжтэйгээ ярьдаг шиг цэвэр увсаар ярих юм бол үзэгчид ойлгохгүй. Тиймээс кинондоо зөөлрүүлж, ойлгомжтой байхаар ярьсан. Бид нар хоорондоо бол их хурдан ярина. Нутгийнхаа аялгын буянаар л амьдарч байна даа /инээв/. Нэмж нэг зүйлийг сануулж хэлэхэд зарим хүмүүс маань Увс хэл гэж яриад байдаг. Увс хэл гэж байхгүй шүү дээ. Баруун монгол аялага л гэж байгаа. Тиймээс хойч үедээ зөвөөр үлгэрлэж үлдээх ёстой.

-Гуравдугаар анги гэж гарах уу, гарна гэсэн яриа байсан?

-Үзэгчид манай жүжигчдийг хүртэл “сумласан” сурагтай байсан/инээв/. Нусан багааяа киноны гуравдугаар анги байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Аливаа зүйл хэмжээ хязгаартай байх ёстой. Залуу хүмүүс учир эд хийж бүтээх насан дээрээ хөдөлмөрлөж л байх хэрэгтэй л дээ. Гэхдээ аль болох цаг үеэ мэдэрч ажиллахыг хичээдэг.

-Уран бүтээлч хүний хувьд киногоороо баруун монгол аялгыг таниулж, сэргээж үлдээж байна гэж миний хувьд харсан?

-Өөлд, торгууд, халх, дөрвөд гэх мэт ястнууд нийлж хамаг монголыг бүтээж байгаа. Бүгд л өөр өөрсдийн онцлогтой, түүнийгээ тээж явах үүрэг хүлээдэг. Тэр ч утгаараа уран бүтээлээрээ дамжуулан үлдээж буй хэрэг. Уран бүтээлчийн хувьд төрсөн нутгийнхаа хэл соёлыг эергээр олон хүмүүст хүргэж буйдаа баяртай байгаа. Өөрийнхөө хэмжээнд чадахаараа хийж байгаа маань энэ байна. Хүмүүс сайхан хүлээж авсан. Энэ хорвоод муу гэхээсээ сайн зүйл нь их юм даа.

-Увс нутгийнхан нэгнээ дэмждэг, хайрладаг амь нэгтэй улс-

-Нутгийнхаа хэл ярианы онцлогийн тухай яриач?

-Манай нутгийн аялага хатуу дуудлагатай, Ө, Ү үсгийг хольж дууддаг. Би одоогоос 10 жилийн өмнө анх хотод орж ирэхдээ цэвэр баруун монгол аялгаар ярьдаг байсан. Түүнээсээ санаа зовдог. Хүмүүс “чи ахиад ярь даа” гэх мэтээр шоолдог байлаа. Гэтэл одоо хүмүүсийн хандлага өөрчлөгдөөд ч тэр үү эергээр хүлээж авдаг болсон. Илүү өв тээгч гэх утгаар нь тухайн хүний өв уламжлал, хэл соёлыг хүндэлдэг болсон юм шиг санагддаг. Магадгүй моод эргэнэ гэдэг шиг монгол орондоо хайртай, эх хэл соёлоо хайрладаг ойлгодог болсон юм шиг. Манай монгол хэл өөрөө сайхан юм. “Чихний чимэг болсон аялгуут сайхан монгол хэл” гэж зүйрлэн хэлсэн байдаг шүү дээ.

-Нутгийнхан нь киног тань үзээд ямар сэтгэгдэлтэй байна?

-Мэдээж сайхнаар хүлээж авсан. Манай нутгийнхан бол “хайр” шүү дээ. Бусдыгаа хайрладаг, дэмждэг амь нэгтэй улс.

-"Нусан багааяа" киноны хоёрдугаар ангийг үзэж байхад Буянаагийн "Сургуулиасаа жилийн чөлөө авъя, аав ээжээсээ ахиад мөнгө авалтай биш" гэдэг хэсэг байдаг. Тэр хэсэг надад их сэтгэгдэл үлдээсэн л дээ?

-Тэр сценыг авдаг өдрийн бүх дүрс санаандгүй байдлаар устсан. Тэгээд “сайжруулж ав гэж байгаа юм байна” гээд тухайн өдрийн бүх сценыг  ахиж авсан. Ер нь киноны үеэр иймэрхүү гэнэтийн асуудлууд гардаг. Тэр бүхэнд бэлтгэлтэй бэлэн байх сэтгэл зүй шаардагдана. Мөн кино баг хоорондын ойлголцол сайн байх хэрэгтэй юм шиг санагдсан. Сайжруулж олон удаа авсан учир танд сэтгэгдэл үлдээсэн байх.

-Кинондоо та хөлөө боолттой тоглодог. Зохиолын ямар нэгэн хувиргалт биш байж?

-Гадаадад явж байгаад осолд ороод хөлдөө хүнд бэртэл аваад таван сар орчим болж байгаа. Эхэндээ тэргэнцэр дээр суудаг байсан, сүүлдээ хоёр хөлийн таягтай болоод одоо нэг таягтай явж байна. Цаг хугацаатай төлөвлөсөн ажил учир уран бүтээлээ орхиж болохгүй. Кино багийнхан маань “эрүүл мэндээ бодох ёстой эмчилгээндээ явах хэрэгтэй” гэж зөвлөсөн. Би эрүүл мэндээ бодоод болих юм бол түүний цаана байгаа олон хүмүүс хохирно. Юуны тулд энэ мэргэжлийг сонгож ажиллаж байгаа билээ. Ямар хөлөөрөө үг хэлэх биш гээд л зураг авалтдаа орсон.

-Өргөн дэлгэцийн кино хийгээд хайртай хүмүүстэйгээ хамт үзмээр байна-

-Эргээд Буянаагийн дүр рүү оръё. Өөрт нь хайртай охиныг тоолгүй явсаар эцэстээ өөр хүний хүүхдийг тээж байгаа эмэгтэйд сайн болчихдог шүү дээ?

-Зохиол дээрээ ажиллахдаа бүх дүрээ ач холбогдолтой болгох үүднээс баяжуулсан. Буянаагийн дүр бол амьдрал дээр миний эргэн тойронд байдаг бодит дүр. Өөрт нь сайн охиныг тоолгүй явсаар эцэс сүүлдээ өөр хүний хүүхдийн эцэг нь болдог. Өсгөсөн нь эцэг болдог хойно.

-"Утга нь өөрөө гоё л доо" гэх үг киноны зангилаа болгон дээр хэлэгдээд байгаа санагдсан?

-"Утга нь өөрөө гоё л доо" гэх үг бол манай киноны гол түлхүүр үг. Жүжигчин Э.Тодгэрэл найз маань амьдрал дээрээ их хэлдэг юм. Бид зохиолоо бичиж байгаад гацаанд орно, тэгэх бүрдээ "зүгээрээ утга нь өөрөө гоё шүү дээ" гэх мэтээр урам авдаг байсан юм. Киногоо хөнгөхөн бүх насныханд зориулсан учраас энгийн үг хэллэг их хэрэглэсэн. Ер нь манай киног бүх зүйлээ мартаад "тархиа унтраагаад" үзэх хэрэгтэй.

-"ANBU" продакшны дараагийн зорилго төлөвлөгөө юу байна?

-Дараагийн зорилго гэвэл өргөн дэлгэцийн кино хийх. Бид хоёрын оюутан насны мөрөөдөл байсан. Мөрөөдлөө биелүүлээд улаан хивсэн дээгүүр алхаж театрт киногоо нээгээд хайртай хүмүүстэйгээ хамт суугаад киногоо үзэх. Бэлтгэл ажилдаа орчихсон уулзалтуудаа хийгээд явж байна. Ирэх намраас шинэ уран бүтээлээрээ уулзах байх аа.

-Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

Монголчууд бид чинь олон ястан үндэстнээрээ бахархдаг шүү. Манай баруун монгол хэл аялга, буриад монгол хэл аялга сонсоход сайхан даа. Сүүлийн үед хэт суурьшилаас болоод төв х�##�х аялгатай болцгоочихоод байна. Нутгийн аялгаараа л ярив�##� сайхан баян гоё байна даа.

ABCD-korea-gaas
ABCD-korea-gaas

Маш ирээдүйтэй төрөлхийн авьяастай з�##�уу шиг байгаа юм . Бүтээж байгаа дүр бүхэн нь жижиг гэлтгүй өвөрмөц . Дүү минь найзыгаа хүндэлж яваарай . Найзтай байх сайхан гол нь өөрөө найз байж чадна гэдэг хүний хүмүүжил онцлог юм .

Зочин
Зочин

НУСГАЙ КАЗАКУУД ЮМ БИЗ ДЭЭ.ХАХАХАХА

ЗочинСайн Мэдээ байна,Эрдэнэхүү Эмчид Амжилт Хүсье
ЗочинСайн Мэдээ байна,Эрдэнэхүү Эмчид Амжилт Хүсье
Reply to  Зочин

М�##�гай буруу харуулж өмсөж...

хүннү
хүннү
Reply to  Зочин

тэгэж хэлж болохгүй шүү.

хүннү
хүннү

Кино гоё болсон байна. Санаа нь хөөрхөөн, үхтлээ инээсэн. “Увс хэл”-ийг шоолохдоо биш, жүжигчидийн тогололт инээд хүргээд болдоггүй, амьдр�##� дээг яг л ийм зүйл болсон байх гэж бодохоос л…

Зочин
Зочин

Uvs hun bol hunii aris numursun chutgur

zocin
zocin
Reply to  Зочин

hun bolgon tiim bish eyrgeer huleej avnuu gej husey

ABCD-korea-gaas
ABCD-korea-gaas

Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болохгүй соёл гэж агуу найрагч маань хэлж захиж үлдээсэн байдаг . Нусан багааяа кино амьдр�##� дээрхи энгийн үнэнийг баруун Монгол аялгуугаар хийсэн нь нэг л өвөрмөц илүү сонирхолтой болгосон гэж боддог . Бид чинь нэгэн тугийн дор нэгдсэн нэг үндэстэн нэг л Монгол . Хэл соёл төрөлх аялгаа хадг�##�ж хайрлаж явах нь хүн байхын утга учир гэж боддог

Иргэн
Иргэн

Увс хэл гэж байхгүй харин Дөрвөд санаа гэж байгаа!

Холбоотой мэдээ

Back to top button