Д.Амарбаясгалангийн 2-8 жил дээр нэмж, “ороох” дүрүүд
Д.Амарбаясгаланг Төрийн ордноос битгий хэл Тусгаар тогтнолын ордноос явуулах хүсэл Г.Занданшатарт буй. Б.Энхбаярт түүнийг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх хэмжээнд хэргийг нь пижигнүүлэх ердөө 14 хүрэхгүй хоногийн хугацаа үлдлээ. Чингэхийн тулд л хуулийнхныг яаравчлан сольж, асар богино хугацаанд яллагдагчаар татсан.
Түүнийг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, их хэмжээний хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн үндэслэлүүдээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн
- 22.1.2-т заасан улстөрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөн их хэмжээний хахууль авах: Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- 22.10.2-т заасан улстөрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжих: Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Энэ нь 2-8 жилийн хорих ялтай. Өөрийг нь ингэж яллагдагчаар татаад зогсохгүй, түүнийг “ороох” гурван ч залууг “авлачхаад” буй. Өөрийнх нь ял дээр түүнийг нэмж "ороох"магадлалтай дүрүүд юм.
Нэгт, Ц.Чулуунзагд хоригдоод хоёр сар болох гэж байна
Хамгийн ярвигтай хэрэгт холбогдоод байгаа хүн бол МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд. Цагдан хоригдоод өдгөө бараг хоёр сар болох гэж байна. Энэ сарын 07-нд суллагдах хугацаа дуусна.
- Түүнийг хахууль авсан,
- хууль бусаар гэрээ байгуулсан хэргээр цагдан хорьсон гэсэн мэдээлэл өгсөн.
Нэгжлэгийн үеэр “Админерал” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2025 оны гуравдугаар сард нас барсан БНХАУ-ын иргэний нэр бүхий гарын үсгийн дардас олдсон. Энэ гарын үсгийн дардсыг тухайн иргэн нас барснаас нь хойш яллагдагч Ц.Чулуунзагд ашиглаж байсан эсэхийг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа АТГ-т үргэлжилж байгаа.
Ц.Чулуунзагдын ах Ц.Ламжав нь Тавантолгойн бүлэг ордын Бортээгийг түшиглэж нүүрс баяжуулах үйлдвэр барьсан "Админерал" ХХК-ийг үүсгэн байгуулагч. "Админерал" нь өөр гурван компанийн хамт МТАС түншлэл болж, тендерт шалгарснаар Бортээгийн нүүрсийг олборлох, баяжуулах, борлуулах үүрэг хүлээсэн. Баяжуулах үйлдвэрийг Бортээгийн уурхайгаас зориуд хол барьж, нүүрсийг хил давуулж байсан гэдэг. Харин зарим нь Бортээгийн уурхайд ямар ч олборлолт явуулж амжаагүй хэмээдэг.
Мөн Ц.Чулуунзагдын нэр дээр Д.Амарбаясгалангийн угшилтай 16 компани бүртгэлтэй байдаг тухай нийтлэлүүд гарч байв.
МАН-ын Бага хурлын өмнө Ш.Раднаасэд гэнэт гарч ирээд "Ц.Чулуунзагдгүй Д.Амарбаясгалан, Д.Амарбаясгалангүй Ц.Чулуунзагд гэж байхгүй. Юу үнэн, энэ үнэн" хэмээсэн. Тэгэхээр тэднийг хуулийнхан олон сэжмээр шалгаж буй бололтой.
Хоёрт, Б.Эрдэнэжаргалыг саатуулсан, сулласан мэдээлэл тодорхой бус байна
Туслах, зөвлөхөөр нь ажиллаж байсан Б.Эрдэнэжаргал гэгчийг мөн саатуулсан тухай мэдээлэл цацагдсан. Ц.Чулаанзагдыг саатуулагдсаны дараа Б.Эрдэнэжаргалыг Замын-Үүдээс АТГ-ынханд баривчлагдсан гэдэг. Б.Эрдэнэжаргалын нэр дээр Д.Амарбаясгалангийн угшилтай 20 гаруй компани бүртгэлтэй байдаг гэгддэг.
Харин Б.Амарбаясгалан "Би хэзээ ч Эрдэнэжаргал гэх туслахтай байгаагүй. Худалдааны топ.мн гэх сайт байгуулаад дампуурсан. Тийм л хамтын ажиллагааны түүхтэй. Огт хамааралгүй хүмүүс" гэж уурссан билээ.
Гуравт, Хамгийн сүүлд “Шарк” Ц.Батбаатарыг шалгаж эхлээд байна
АТГ-аас "Шарк" Ц.Батбаатарын "Улаанбаатар Групп" ХХК-нд нэгжлэг хийж, ажиллагаа явуулсан. Түүнийг саатуулаагүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Ц.Батбаатарын хувьд УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалантай нэр холбогдон бичигдээд удаж буй. Тодруулбал, Д.Амарбаясгалангийн мөнгийг "Эрхэт монгол" группийн Х.Мандахбаяр, "Улаанбаатар групп"-ийн Ц.Батбаатар тэргүүтний барилгын төслүүд, урд хөршөөс барилгын материал, арматур зөөсөн сүлжээ зэргээр "угаагдсан" гэх сэжим хөшигний ард яригдаж байсан билээ. Түүнчлэн Д.Амарбаясгалангийн төрсөн ахтай нэгдмэл ашиг сонирхолтой буюу дундаа компанитай гэгддэг.
Дөрөвт, Эдэн дээр Б.Ганхуяг Д.Амарбаясгаланг “ороох” дүрээр нэмэгдэнэ.
ЭТТ-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг ялласан хэргүүд дээр мөр гаргаагүй ч мөнгө угаалцаж байсан эздийн нэг нь яах аргагүй Д.Амарбаясгалан гэгдэж буй. “Портер портер мөнгө хилээр оруулж ирснийг шуудайлж байсан хүн нь Д.Амарбаясгаан” гэх үлгэр домог мэт захианы тухай баахан хөвөрсөн. Хэрэв тэр гарч ирвэл МАН-д эвгүйтэх хүн ч олон байгаа гэх.
Гэхдээ эцсийн бүлэгтээ Д.Амарбаясгаланг шоронд явуулах эсэхийг хууль, хүчнийхэн биш МАН-ынхан шийднэ гэдэг нь үнэн. Тусгаар тогтнолын ордноос сууриа тавин босож, намынхаа гал тогоог өчнөөн жил барьсан Д.Амарбаясгалан ам нээвэл МАН-ынхан тарах хүртэл эвгүйтнэ гэдэг ч үнэн билээ.
-Өмнө нь хүргэсэн нийтлэлийг доорх линкээр уншина уу-












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ДУУСГАХ ХЭРЭГТЭЙ НҮҮРСЧИНГ
ШЛГААД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ
Amarbayasgalang buulgah gej ingej hereg uusgej bhad ni oilgomjtoi l dee, songuuli oirtoj bga bolohoor
ЭТТ-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг ялласан хэргүүд дээр мөр гаргаагүй ч мөнгө угаалцаж байсан эздийн нэг нь яах аргагүй Д.Амарбаясгалан гэгдэж буй. “Портер портер мөнгө хилээр оруулж ирснийг шуудайлж байсан хүн нь Д.Амарбаясгаан” мөн үү??? МАН уу???
Энэ хүмүүсийн хоорондын тэмцэл үнэхээр аймар юм аа, нам дотроо ийм их дайсагналтай байхад улс яаж хөгжих юм бол доо
Ugiin l MAN dotor taliin dain bolson, negiigee ideh gej bgaag harah unendee uruvdultei bn
Энэ бол улс төрийн нүүдэл, хэн хэн нь цэвэр гараагүй байх, гэхдээ ингэтлээ олон хүн холбогдоно гэж бодсонгүй ээ
Энийг уншихад л энэ бүх хэрэг улс төрийн захиалгатай гэдэг нь илт байна, яах аргагүй хэн нэгнийг гаргах бэлтгэл
Манайх бас л удаан шалгаж байна. Хятадын хууль хүчний байгууллага шиг хурдан шалгамаар байна. Наад Аиарбаясгалан чинь ер нь нүүүрсний маш том хулгайч гэдэг нь ер нь л үнэн шүү. Дээр нь Оюунэрдэнэ Жанхуу женког шалгах хэрэгтэй.
Yaalt ch ugui urd zugees awliga awsan battai barimtiig ni gartaa oruulchihsan humuus duusgaj baij l salah bhdaa. Aan tiin bas Huuk agaagiin nuluuguur bas munguur ni urd zugees barimtiig ni gartaa oruulsan humuus huuk agaagiin hvsleer l ywj taarah bhdaa
ЭТТ-н Гүйцэтгэх захир?##? асан Б.Ганхуягийг ялласан хэргүүд дээр “Портер портер мөнгө хилээр оруулж ирснийг шуудайлж байсан нь МАН бол хуулийн дагуу татан уугдах нөхцлөө хангасан гсн үг үү???
Зандка үнэн хорчин сда яаж ес байх юмбэ
Amarbayasgalan chini MAN dotorhi hamgiin tom togtvortoi hun shdee, odoo bur suuliin ued ni ingej oroldood yahnav dee
Хуулийнхан хүртэл ийм хурдан ажиллаж байгаа нь араас нь хэн нэг нь хүчтэй түлхэж байгаа гэсэн үг биз
Huurhii Chuluunzagd gej nuhur buur togoonii daraas orj ireed horigdoh gej dee
Muu sain MAN giinhan bugd neg l zamaa aldaj baina, negnees n bolj bugd unana daa
Heden jil bugdiig ni dalduur hiigeed yavj bsan baih, odoo l barigdaj bna gej haragdaj bna
Хэрвээ үнэхээр хахууль, хөрөнгө оруулалтын асуудал байвал бүгдийг нь ил болгох хэрэгтэй
MAN-d itgeh itgel odoo bur alga bolson, yamar ch huvisgal bolson bugd mungunii toloo
Er ni Amarbayasgalan bol dotroo bolgoomjit hun, shuud garch ireed yum helehgui baih, tegeed l aidas uusgej bgaa biz
Х.Мандахбаяр гэж энэ гөлийсэн юмыг шалгах хэрэгтэй
Авлигын мөнгө урдаас цкмкнт, арматур, барилгын материал, машин механизм болж орж ирдэг гэх юм билээ..
Zandanshatar Enkhbayar 2 tuunees tom hulgaichuud shuu?
ЗШ БЭБ нар Албан тушаалаас бсон уу...Ахиухан шинэ зөвийг тогтоохоор нь Үнэн үү бүү мэдээ...Эргэлзээтэй...харжилсбж больё.Цаг хугацаа хэлнэ..Яс пман дээрээ бүгд л их үү бага уу л гэхээс Адилдаа адил ..Годилдоо ч годил бж мэдэх л биз..Олны АМ ОР..МӨРТЭЙ Ч ГЭДЭГДЭЭ...
Энэ нөхөр чинь жонхуутай хамтран тэмээтэй хөшөөний зүүн талд өндөр байшин нүүрсний мөнгөөр барьж байгаа гэж Энхбаяр сайд хэлсэн ,мөн босоо Ганбаа бор тээг дээр хүн нас барсны дараа оччихсон Амарбаясгаланг ямарч хамааралгүй гээд зогсож байсан даа.Босоо бол жонхуугийн тушаалаар л явдаг хүн ш дээ
Шоронд хийгээд дуусах биш ээ. Оролцсон бүх хүмүүсийн хөрөнгийг хурааж төсөвтөө аваач. Эрх зүйн орчноо сайжруулж авилгачдыг гишгэх газаргүй чаа гэх ямаагүй болгох л хэрэгтэй
Амарыг эрье.
Монголчууд минь эх оронд минь нүүрлэсэн аймшигтай эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.2-тзаасан улс төрд нөлөө бүхий этгээдүүдийг зайлуулахын тулд үхсэн МАН ыг тарааж үхсэн МАН ыг өмөөрдөг Булган (Цагаан Хун) Оюун Цэдэн хүчингийн хэрэгтэй Нямбаатар мэнгэт Нямдорж үхсэн МАН ын нэр барьж УИХ д суусан бүх хүмүүсийн ард түмэнтэйгээ Хятадаар ярьдаг Ухнаагийн Хүрэлсүх Хятад эзэнтэй Оджаргал Сүхбаатарын Батболд нусгай С.Баяр ЭмСиЭс-ийн Хятад эзэн манж зантай Хятад Элбэгдорж үхсэн МАН ын гишүүн Б.Энхбаяр Н.Энхбаяр Хятадын тагнуулчин Нацагийн Багабанди дэлхийн шилдэг УИХ ын гишүүн С.Ганбаатараас хөдөлмөрчдийн үндэсний намыг булааж аваад УИХ д сууж байгаа Т.Доржханд Найдлаа Д.Болорсүрэн П.Наранбаяр ард түмэнд их хэмжээний хээл хахууль өгч УИХ ын гишүүн болсон Н.Номтойбаяр нарын хууль бусаар баригдсан музейг нь хууль бусаар олсон орлого ард түмний татварын мөнгөөр хөрөнгөжсөн хөрөнгө хууль бусаар эзэмшиж байгаа хувьцаа газар зэргийг нь хурааж 2026оны төсөвт төвлөрүүлэн эдгээр хүмүүст ардчиллын алтан хараацай С.Зориг агсны амь биеийг хамтарч хөнөөсөн д нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах ёстой. Монгол улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх засаглалд нэхэмжлэл гаргах нь Н.Учралд мэнгэт Нямдоржд У.Хүрэлсүх Н.Энхбаяр Б.Энхбаяр Т.Доржханд Г.Дамдинням Х.Ганхуяаг манж зантай Хятад Элбэгдорж нарт эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.2-т заасан заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татахыг миний бие хүсэж байна. Нэхэмжлэл гаргасан Ардчилсан Их Монгол улсын иргэн Лувсан овогтой Цэнгэл 2025оны 11-рсарын 4.
13:21.
Одоо энэ хулгай дээрэмтэй холбоотой хүмүүсийг хуулийн байгууллагаар шалгуулж нэг мөсөн намаас хөөж зайлуулаад цэвэр залуусаар намыг шинэчлэх хэрэгтэй...Хүрэлсүх энэ замыг сонгож Б.Энхбаяр Занданшатар хоёрыг дэмжиж байгаа нь зөв шүүү...Очирсүх Нямдорж нарийн удирдлагаар МАН хулгайчдын күрс ажиллаж эхэлсэн түүхтэй...одоо тэр зам хаагдаж байгха нь сайн...шинэ цаг үe ирж байнадаа...
16 company gej yamar aimar too ve, tegeheer uneheer mungunii tom urguu ashiglaad yavj bsan bololtoi
Ts.Batbaatar hurtel orood irj bna gedeg ni ene togloom bur tom bna daa
Батбаатарт их юм гарч ирнэ дээ. Ямар юмны Шарк байхав дээ. За тэгээд харах л үлдлээ. Харая.