УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Газрын тос дамжуулах хоолойтой болох мега мөрөөдөл удахгүй биелэх үү

Шатахууны үнэ нэмэгдэх, хомсдох бүрд "Нөгөө газрын тосны үйлдвэр, дамжуулах хоолой яасан бэ" гэж хашхирчхаад, бусад үедээ мартчихдаг нэг сэдэв гурван жил гаруй үргэлжиллээ. Одоогоос 43 сарын өмнө Монгол Улсад анх удаа баригдах газрын тос тээвэрлэх томоохон хэмжээний магистраль шугам хоолойтой болох Засгийн газрын тогтоол гарч байв.

Тодруулбал, 388 сая ам.доллар төсвөөр Дорнод аймгийн Матад, Халхгол сумдын нутагт орших Тамсагийн сав газраас түүхий нефть тасралтгүй дамжуулах хоолойг 530 км зайд Дорноговь аймаг хүртэл барихаар төлөвлөсөн.

Ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын төрийн өмчит “Norinco International Cooperation” компани шалгарч, 2022 оны зургаадугаар сараас ажлаа эхлүүлсэн. Ингэхдээ компани 3 жилийн хугацаанд буюу үйлдвэр ашиглалтад орохоос өмнө нефть дамжуулах хоолойг барьж гүйцэтгэхээр гэрээлсэн байдаг. Газрын тос боловсруулах үйлдвэр нь өнөө 14 мега төслийн нэг.

Харин хоолойн зардал дангаараа 380 сая ам.доллар. Энэ төлбөрийг бид 100 хувь нүүрсээр төлж барагдуулна. Нийт төлбөрийн 90 хувийг нүүрсээр тооцуулах хүсэлтээ гүйцэтгэгч тал тавьсан ч манай талаас 100 хувь нүүрсээр буюу ЭТТ-н нүүрсээр төлөх санал тавьж, тохиролцоонд хүрсэн байдаг.

Тухайн үед Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Г.Ёндон ажиллаж байв. Гэтэл гэрээ үзэглэснээс хойш гурав дахь Засгийн газар ажиллаж буй ч одоог хүртэл уг хоолойн бүтээн байгуулалтын ажил дуусаагүй байгаа юм. Энэ талаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням "Дуусаж байгаа. Уг хоолойн ажил удааширсан шалтгаан нь ковид болон нэмэлт санхүүжилт батлагдахгүй удсантай холбоотой" хэмээсэн юм.

Ямартай ч салбарын сайдын хэлсэнчлэн тус хоолойн ажил удахгүй дуусвал газрын тос тээвэрлэх томоохон хэмжээний магистраль шугам хоолойтой болох мега мөрөөдөл биелэх нь.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Орос сөнөж байж л Монголд нефтийн үйлдвэр ашигла лтад орно доо !

Зочин
Зочин

10 % ийг нь бас нүүрсээр төлж цавчаа хийсэн л бна даа.ш�##�гах л хэрэгтэй юм бна тээ

Холбоотой мэдээ

Back to top button