Спорт

Э.Цэндбаатарын өрсөлдөгч өөрчлөгдөж, тулааны тов хойшиллоо

Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын ээлжит тулааны товыг өөрчилж, өрсөлдөгчийг нь сольжээ.

Тэрбээр дөрөв хоногийн дараа АНУ-ын Флорида мужийн Тампа хотод Мексикийн боксчин Брэндон Бенитезтэй тулалдах байв. Гэвч өрсөлдөгч тамирчин нь визийн асуудлаас болж тэмцээнд оролцох боломжгүй болсон аж. Тиймээс түүний шинэ өрсөлдөгчөөр Мексикийн боксчин Абрахам Эдуардо Торрес тодорсон байна. Уг тулаан энэ сарын 21-нд болно.

Түүний өрсөлдөгч Торрес мэргэжлийн рингэнд 23 ялж, ганцхан ялагдсан нэгэн аж.

Э.Цэндбаатар өөрийн цахим хуудаснаа "Тамирчин солигдож, тэмцэээны хуваарьт өөрчлөлт орсон ч Монголчуудынхаа итгэлийг алдалгүй, бүх хүчээ дайчлан хичээх болно" хэмээжээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button