
Монголын сагсан бөмбөгийн түүхэнд тодоор бичигдэх шинэ түүхийг "Хасын Хүлэгүүд" багийнхан бичсээр байна.
Өнгөрсөн улирал зүүн азийн супер лигийн аварга шалгаруулах тэмцээнд Хасын Хүлэгүүд аваргалж, сагсан бөмбөгийн түүхэнд цахиур хагалсан. Тэгвэл зүүн азийн шигшээ багийн аваргын төлөөх шинэ улирлын эхний тоглолтоо Япон улсад хийсэн бол эзэн багийн эхний тоглолтоо хоёр хоногийн өмнө эх орондоо хийсэн. Тэд Тайванийн "New Taipei Kings" багтай тоглож, 90:76 гэсэн харьцаатайгаар ялалт байгуулсан. Дараагийн тоглолтоо нөгөөдөр /2025.11.05/ БНСУ-ын багтай хийхээр товлогджээ.
Эхний хоёр тоглолтод талбайн эзэн баг болж, эх орондоо хийж байгаа нь сагсан бөмбөг сонирхогчдын хувьд хамгийн сайхан үйл явдал болж буй. Зарим фанатууд тус тоглолтын талаар "2000-аад оны таван Монгол залуу, Азийн түүхийг шинээр бичиж байна" гэж сэтгэгдлээ илэрхийлээд байна.
Өнгөрсөн улирлын тоглолтод тус багийн легионор тоглогч Иан Миллер "Үнэ цэнтэй тоглогч" буюу MVP болж байсан. Энэ улиралд ч мөн адил Иан Миллер Хасын Хүлэгүүд багтаа дахин нэгдэж, хүчин зүтгэж байна.
Б.НОМТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.