Багш нарын нэрээр парламентад суусан ч, цалингаа нэмүүлэх тэмцэл рүү нь "салаавч" гаргагч
Ц.Мөнхтуяа бол багш нарын нэрийн өмнөөс парламентад суусан нэгэн. Гэвч багш нарын ажил хаялтыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, боловсролын салбарын цалингаа нэмүүлэх шаардлагыг эсэргүүцэгч. Уг нь тэр "Багш нарын цалинг нэмүүлнэ" гэж удаа дараа шоудаж байгаад УИХ-ын гишүүний сэнтийд хүрсэн хүн. Гэхдээ "Би багш нарын саналаар биш Ардчилсан намын буянаар гишүүн болсон" хэмээн салбарынхан руугаа агсарсан удаатай. Ачир дээрээ түүнийг АН-ын ҮБХ багш нарын төлөөлөл хэмээн үзэж, намын жагсаалтын 16-д бичсэн билээ.
Энэ утгаараа боловсролын салбарын дуу хоолой болж, цалин цавуугаа нэмүүлэх, амжиргаагаа сайжруулах тэмцэлд манлайлал үзүүлээд сууж байх ёстой хүн тэр мөнөөс мөн. Харамсалтай нь тэгсэнгүй. Цалингаа нэмүүлэх гэсэн сургуулиуд болон багш нар руугаа "салаавч" гаргаж суугаа юм.
Учрыг нь тайлбарлая.
- Ц.Мөнхтуяа нь Д.Мөнхбаатарын хамт "Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо" гэх ТББ-ыг 2018 онд байгуулсан. Энэ нь "Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо"-нд бүртгэлгүй. Өөрөөр хэлбэл жинхэнэ багш нарыг төлөөлдөг үйлдвэрчний эвлэл биш гэсэн үг. Тэгсэн хэрнээ улсын чамгүй олон сургуулийг тус ТББ-даа элсүүлчихэж. Бүр татвар авдаг гэх. Мөн Ц.Мөнхтуяа, Д.Мөнхбаатар нар нь үе үеийн салбар хариуцсан сайд нараас байр, машин шантаажилж авсан гэх мэдээллүүд ч хөвөрсөн.
- Тэдний ТББ-д бүртгүүлж, элссэн сургуулиуд энэ удаагийн ажил хаялтад оролцож чадахгүй гацжээ. ТББ-ын цаад эзэн Ц.Мөнхтуяа ажил хаялтыг огтхон ч дэмжихгүй байгаа тул. "Гүйх нохойд гүйхгүй нохой саад" гэгч болж байгааг шүүмжилж байна.
Учир нь энэ удаагийн ажил хаялтыг "Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл" зохион байгуулж байгаа. Энэ эвлэл 2013 оноос хойш малгай Үйлдвэрчний эвлэлдээ бүртгэлтэй явж, салбарын эрх ашгийн төлөө дуугарч ирсэн. Төрийн өмчийн сургуулийн 726,000 орчим сурагчийн боловсрол нэг сар орчим тасалдаж буй ч, үр дүнд хүргэхээр зориод буй юм.
-Үйлдвэрчний эвлэлийнх нь талаарх бидний өмнө нь хүргэсэн нийтлэлийг доорх линкээр уншина уу-












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
pop shantaaj avgai
Хамгийн бүдүүлэг заваан авгай .
За да туршлага,мэдлэг үгүй ганц муу ыашш хүүхэн тэмцээд тэмцээд үр дүнгүй ,харин дуугхй суулаа гэж бгааг нь яг харсан юм уу,өөрсдөө сонголтоо хийсэн шүү,хэн ч таны гарыг энэ хүн й нэр дээр тавиагүй.