Гадаад мэдээДЭЛХИЙ
Ши Жиньпин БНСУ-ын ерөнхийлөгчид Xiaomi брэндийн утас бэлэглэжээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинээс Xiaomi брэндийн ухаалаг гар утас болон бийрэн бичлэгийн хэрэгсэл бэлэгт авчээ. Хоёр улсын удирдагч гар утасны аюулгүй байдлын талаар хөнгөн хошигносон байна.
Ши Жиньпин утсыг бэлэглэхдээ дэлгэцийг нь Өмнөд Солонгост үйлдвэрлэсэн гэдгийг онцолжээ. И Жэ Мён “Утас хамгаалалттай юу?” хэмээн хошигнон хэлэхэд Ши Жиньпин “Нэвтрэх арын хаалга байгаа эсэхийг шалгаж болно” гэж хариулсан байна. Хариуд нь И Жэ Мён түүнд модоор сийлсэн Го шатрын хөлөг бэлэглэжээ.
Ши Жиньпин “Үнэхээр сайхан юм. Баярлалаа” гэж хэлжээ. Мөн И Жэ Мён Ши Жиньпиний эхнэр Пэн Лиюаньд мөнгөн бариултай цайны данх, мөнгөн аяга, тэжээлийн тос болон нүдний тос бэлэглэсэн аж.
Эх сурвалж: Yonhap News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.