УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УИХ-ын гишүүний цалин Улсын дунджаас гурав дахин өндөр буюу ₮7.9 сая байна

Өчигдөр /2025-11-03/ УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж "УИХ-ын гишүүд ард иргэдийн төлөөлөл юм бол Монгол Улсын иргэдийнхээ авч буй дундаж цалинг авдаг болбол ямар вэ. Сайд нар ч гэсэн. УИХ-ын гишүүд, сайд нар салбарынхаа дундаж цалингаар цалинждаг байя гэдэг санал гаргана. Ингэвэл сайд нар салбарынхаа ажилчдын цалинг мэддэг болно" хэмээсэн.

УИХ-ын 2020 оны 40 дүгээр тогтоолын дагуу УИХ гишүүн нь сард үндсэн цалин 6.1 сая төгрөг, онцгой нөхцөлийн нэмэгдэл 30 хувь буюу 1.8 сая төгрөг нийт 7.9 сая төгрөгийн цалинтай.

Чингэхлээр 126 гишүүний сарын цалинд 768,6-995,4 сая төгрөг, жилийн цалинд 9,2-12 тэрбум төгрөг зарцуулагддаг байна.

Харин ҮСХ-ны судалгаанаар 2025 оны хоёрдугаар улирлын байдлаар Улсын дундаж цалин 2.4 сая, ажилгүйдлын түвшин 4.5%, өрхийн сарын дундаж орлого 3 сая төгрөг байна.

Монгол Усын Их Хурлын тухай хуулийн 42 дугаар зуйлийн 42.3-т гишүүн тойрогт ажиллахтай холбогдсон зардлын хэмжээг Усын Их Хурал тогтоохоор заасны дагуу УИХ-ын 2024 оны 44 дүгээр тогтоолоор "Улсын Их Хурлын гишүүний төсөвт зардлыг төлөвлөх, тооцох, зарцуулах, тайлагнах журам"-ыг баталсан.

Журамд зааснаар гишүүний төсөв нь гишүүн болон түүний туслах, зөвлөх, бие төлөөлөгчийн цалин хөлс, хотын дотор хэрэглэх унааны зардал, тойрогт ажиллах томилолтын зардал, хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, хууль сурталчлах, бусад орны хууль тогтоомж, туршлагатай танилцах, судлахтай холбогдсон зардал болон холбогдох шийдвэрийн дагуу олгох бусад зардлаас бүрддэг.

2025 онд УИХ-ын нэг гишүүнд сард 21,8 сая төгрөгийн зардал төсөвлөгджээ.

Чингэхлээр 126 гишүүний сарын зардалд 2 тэрбум 746,8 сая төгрөг, жилийн зардалд 32 тэрбум 961,6 сая төгрөг зарцуулагддаг байна.

Сард авдаг 21.8 сая төгрөгөөр доорх үйл ажиллагааг санхүүжүүлэхээр тусгасан байна.

  • хууль тогтоомжийн төсөл санаачлах, судалгаа хийх,
  • хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах,
  • хууль тогтоомжийн үр нөлөөний үнэлгээ, зардлын тооцоог хийх,
  • хууль тогтоомжийн үзэл баримтлалын төсөл болон хууль тогтоомжийн төслийг боловсруулах,
  • ашиг сонирхол нь хөндөгдсөн иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл, олон нийтээр хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэх, санал авах,
  • хууль, тогтоомжийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах,
  • бусад орны хууль тогтоомж, туршлагатай танилцах, судлах,
  • тойрогтоо ажиллах, иргэд, олон нийтийн үйл ажиллагаанд оролцох зэрэг арга хэмжээнд зориулагддаг байна.

Тэгэхээр УИХ-ын 126 гишүүний сарын болон жилийн цалин, зардлын хэмжээг нэмж тооцоолоё. Нэг сарын цалин болоод зардалд 3,5-3,7 тэрбум төгрөг, жилийн цалин болоод зардалд 42,1-44,9 тэрбум төгрөг зарцуулагддаг байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хариу
Хариу

Бузар их мөнгө авдаг юм байна шүү. Өөрсдөө авах ц�##�ин, зардлаа тогтоочихдог, сайхан юмаа. Ийм болоод гишүүн болох гэж зүтгээд байдаг юм бн. Өөр хаана ийм их ц�##�ин, зард�##� авах билээ? Мулгуй гарууд өөр хаана ч ийм их мөнгө олохгүй

уншигч
уншигч

юу хийж байгаа хийлгүүлж байгаа гэж ийм өндөх цөлин олгодог байнаа. төр ц�##�ингийн тогтолцоонд шуурхай шинэчлэл хийж хөдөлмөрийн үнэлэмжийг өөрчлөх хэрэгтэй байна!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Зочин
Зочин

Хурлын гишүүн болчихоод, хур�##�даа суудаг ч биш, хулгай л бодохоос өөр юм хийдэггүй эд нарын ц�##�инг хасаад багш эмч нарын ц�##�инг нэмж болох л юм байна ш дээ

Зочин
Зочин

ӨӨ ХУЛГАЙ ХИЙСНИЙХ НЬ ТӨЛӨӨ БАС ЦАЛИН ӨГДӨГ БАЙХ НЬ ХАЛААСНЫ БОЛОН ОРОН БАЙР МАЛЫН ХУЛГАЙЧ НАРАА ЦАЛИНЖУУЛЬЯА

Зочин
Зочин

1-рт, Тэр 21 сая₮-ийн зарцуул�##�тын тайланг нийтэд ил тавих ёстой шүү!!! Эс тэгвээс татвар төлөгчдийн мөнгийг хувьдаа идэж ууж ч байгаа юм билүү гэж иргэд хардах эрхтэй!!! 2-рт, Ард иргэд чинь 2 идэхгүй хоосон хонохгүй (зарим нь хоосон хонож буй!) ядарч байхад 2200 гаруй долларын ц�##�ин авах эрх та нарт байхгүй шүү!!! 3-рт, Гишүүд зөвхөн ц�##�ингаар амьдардаггүй: шууд бус замаар маш их үр ашиг хүртдэг!!!

Зочин
Зочин

Их хурлын гишүүдийн тоог цөөлж 56 гаас 76 болгох, Мөн гишүүдийн ц�##�инг 3 сая болгоод 30% нэмээд 3900,0 ц�##�интай болгох туслахуудын ц�##�инг тодорхой хэмжээгээр бууруулах, бусад зард�##�ыг багасгах. Оюунэрдэнэ 126 болгож баахан хамаатан ойр тойрныхоо хүмүүсийг оруулаад АН тай нийлж засаг барьв�##� унахгүй гэж сэтгээд ийм байд�##�д оруулсан юм.Энэ хүн Женкотой нийлж энэ улсад мөнч их гай болнодоо

зочин
зочин

УИХ ын гишүүд гэж улс орон ,нийт олны эрх ашгийн төлөө хэрхэн ажилладаг вэ гэдэг нь 10 р сард болж өнгөрсөн МАН ын бузраас ил тод харагдлаа . тэд бол улс орны сайн сайхан хөгжил дэвшил амар амг�##�ангийн төлөө гэсэн сэтгэл зүтгэл огт байхгүй эрх мэдэл �##�бан туша�##�аар д�##�имдуулан улс орон тоногчид

кккккккк
кккккккк

Тэгээд бас төрийн захиргааны ажилтан гэж 40 хувийн нэмэгдэл авна. Унааны мөнгө, утасны мөнгө, хоолны мөнгө, жилд нэгээс хоёр удаа бид нарын мөнгөөр гадаадаад амрах эрх, өөр бас юу ч билээ. Эд нар нуугаад бна. Нийт дүн нь аймар шүү.

Холбоотой мэдээ

Back to top button