УЛС ТӨРУлс төрийн мэдээ

АН-ын бүлэг: УИХ-ын гишүүд, сайд нарыг салбарынхаа дундаж цалингаар цалинждаг санал гаргана

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, мэдээлэл хийлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл дараах мэдээлэл өгөв.

Нэгдүгээрт, Эрүүл мэндийн үйлчилгээ, чанар, хүртээмж, ЭМДС-ийн тогтолцоо, санхүүжилтийн талаар хэлэлцлээ. Мөн энэ салбарын ажилтнуудын цалингийн талаар Ж.Чинбүрэн сайд мэдээлэл хийсэн.

Хоёрдугаарт, Ж.Алдаржавхлан нарын өргөн барьсан Улстөрийн намын тухай хуулийн төслийн талаарх танилцуулгыг сонслоо.

Гуравдугаарт, АН-ын бүлэг тодорхой ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэллээ. Сонгуулийн тухай хууль дээр АН хувилбар гаргаж ажиллах ёстой.

Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн дундаж цалин 2.5 сая төгрөг байна. Нэмэгдлүүд ороод шүү. Энэ нь Монгол Улсын дундаж 2.7 сая төгрөг. Үүнд хүрэхгүй байна. Боловсролын салбарынх үүнээс ч муу. Гэвч салбарын сайд нар хэд байгааг хэлдэггүй. Зөрүүтэй тоо хэлдэг. Бараг мэддэггүй. Эмгэнэлтэй.

УИХ-ын гишүүд ард иргэдийн төлөөлөл юм бол Монгол Улсын иргэдийнхээ авч буй дундаж цалинг авдаг болвол ямар вэ. Сайд нар ч гэсэн. УИХ-ын гишүүд, сайд нар салбарынхаа дундаж цалингаар цалинждаг байя гэдэг санал гаргана. Ингэвэл сайд нар салбарынхаа ажилчдын цалинг мэддэг болно" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Бүгд баячууд юм чинь гишүүд та нар ц�##�ингаар яадгийн,юм л бол ард түмний эрх ашиг ард түмний төлөө энэ тэр гээд ард түмний нэр барьдаг байж, үнэхээр тийм л юм бол ард түмний төлөө ц�##�ингүй ажиллаач, тэртээ тэргүй төрөөс зөндөө юм зулгааж байгаа байлгүй дээ

zochin
zochin

Дүрээ хувилгасан коммунист. Худлаа попорч байхаар эрх ашгийн зөрчилтэй сайд нарыг �######�уулах шаардлага тавих нь яасан юм. Ж нь, хувийн сургуультай сайд нь багш нарын ц�##�инг нэмэх асууд�##�д хуруу хөдөлгөхгүй гэдэг нь 10 жилийн хүүхдэд ч ойлгомжтой. Тэгээд тэр сайд нь ц�##�ингаа тоолоод суух уу. Энэ өөрөө ч гэсэн.

Зочин
Зочин

Улныхан сайдын ц�##�ин авий

Холбоотой мэдээ

Back to top button