БНАСАУ-ын Ардын хурлын даргаар ажиллаж байсан Ким Ён Нам нас баржээ
						Хойд Солонгосын Ардын дээд хурлын даргаар ажиллаж байсан Ким Ён Нам 97 насандаа нас баржээ. Тус улсын төрийн өмчит хэвлэл “KCNA” мэдээлснээр тэрээр даваа гарагт /2025.11.03/ хорт хавдрын хордлоготой холбоотой эрхтэн тогтолцооны дутагдалд орсны улмаас нас барсан байна.
“KCNA” мэдээлснээр БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун түүнд хүндэтгэл үзүүлж, гүн эмгэнэл илэрхийлжээ. Хойд Солонгосын Парламентын байнгын хороо болон засгийн газар төрийн оршуулгын ёслол хийх шийдвэр гаргасан байна. Түүнийг маргааш /2025.11.03/ нутаглуулахаар төлөвлөжээ. Төрийн оршуулгын хороонд удирдагч Ким Жон Ун, Ерөнхий сайд Пак Тэ Сон, Ардын дээд хурлын байнгын хорооны дарга Чоэ Рён Хэ багтсан юм.
Тэрээр Ким Ил Сэний их сургууль болон Москвад суралцжээ. Дараагаар нь Ким Ён Нам дипломат албанд ажиллаж эхэлсэн юм. Тэрээр Ким Ир Сэн, Ким Жон Ил болон Ким Жон Уны засаглал дор албан тушаал хашиж байсан.
Эх сурвалж: Korea Times
				







	            
	            
	            
	            
	            
	            



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.