НИЙГЭМЭнтертайнмент

“Physical Asia” шоуны хоёр шинэ анги өнөөдөр цацагдана

“Physical Asia” өрсөлдөж буй Ази тивийн найман улсын багаас өнөөдөр хасагдах эхний баг тодорно.

“Бөмбөг булаацалдах” тэмцээнд өмнөх “Сүйрсэн хөлгөөс ачаа зөөх” тэмцээнд ялагдсан дөрвөн баг оролцоно. Үүнд, Япон, Индонез, Филиппин, Тайландын багууд юм. Ингэхдээ хоёр хоёроороо таван хэсэгтэй тэмцээнээр өрсөлдөх бөгөөд ялагдсан хоёр нь энэ шоунаас хасагдана.

Ялсан хоёр баг нь өмнөх тэмцээний ялагч Өмнөд Солонгос, Монгол, Турк, Австралийн багуудтай хамт “Багийн төлөөллийн тэмцээн” (Team Representative Match) нэртэй гурав дахь тэмцээнд өрсөлдөх ажээ. Тус тэмцээн нь дотроо дөрвөн төрөлтэй байх бөгөөд баг бүрээс сонгогдсон нэг төлөөлөгч төрөл тус бүрд өрсөлдөх юм. “Physical Asia” шоуны 5 ба 6 дугаар ангиуд өнөөдөр 16:00 цагаас Нэтфликс платформоор цацагдаж эхэлнэ

Эх сурвалж: Maeil Business Newspaper

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button