Top StoriesНИЙГЭМ

З.Цогтгэрэл 40,000 багшаа "түгжилдэж", П.Наранбаяр салхинд нь сууж үлдсэнээр, хичээл эхэллээ

720 гаруй байгууллагын 40,000 багшийн хугацаагүй ажил хаялт өндөрлөж, өнөөдөр сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа эхэлж байна.

Тэд өнгөрсөн наймдугаар сараас эхлэн цалин нэмэхийг шаардсан ч тодорхой үр дүнд хүрч чадаагүй. Тодруулбал, гурван яамны хамтарсан ажлын хэсэг энэ чиглэлд ажиллаж, Боловсролын сайд "20 хувиар нэмэх боломжийг судалж байна. Наймдугаар сарын 30-нд эцэслэж, шийдвэрээ танилцуулна" гэсэн ч танилцуулаагүй. Өөрөөр хэлбэл багш нарын цалинг нэмэх боломжгүй болж, мухардсан.

Харин багш нар тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж, Төв талбайдаа жагссан. Шаардлагыг салбарын сайд хүлээн авсан ч мөн л гарц олоогүй. Тиймээс багш нар аравдугаар сарын 16-ны өглөөнөөс хугацаагүй ажил хаясан. Энэ нөхцөл байдал 14 хоног үргэлжлэв.

Нөгөө талд эцэг эхчүүд туйлдаж, багш нарын цалинг нэмж, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэхийг төр засгаас давхар шаардаж эхэлсэн. Ингэснээр зөвхөн багш нарын эсэргүүцэлтэй тулаад байсан Боловсролын яам давхар хайчинд орсон гэж хэлж болно. Энэ хайчнаас гарах гарц нь зөвхөн багш нарын цалинг л нэмэх байв.

Ажил хаялтад үйлдвэрчний эвлэлтэй орон нутаг, дүүрэг, нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд нэгдсэн. Учир нь жагсаал, ажил хаялт зэргийг Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо зохион байгуулж, удирдлаа. Өөрөөр хэлбэл энэ үйлдвэрчний эвлэлд бүх багш нар итгэл хүлээлгэсэн гэсэн үг.

Үйлдвэрчний эвлэлийн зүгээс,

  • Үндсэн цалинг нэмэх
  • Салбарын ажилчдыг орон сууцад хамруулах
  • Их дээд сургуулиудын тогтмол зардлыг төрөөс олгуулах
  • Ажил хаялтын үеийн олговрыг олгуулах
  • Ажил хаялтын үеийн дарамт, шахалтыг зогсоох
  • Нийслэлийн багш ажилчдад нэмэгдэл олгуулах
  • Боловсролын салбарт улсын төсвийн 20-иос доошгүй, ДНБ-ий 6 хувийг тусгах зэрэг шаардлагыг тавьсан.

Уг шаардлагуудыг Боловсролын яам хүлээн зөвшөөрч, талууд хоёр хоногийн өмнө хэлцэлд хүрч тохиролцсон. Үйлдвэрчний эвлэлийн дарга З.Цогтгэрэл мэдээлэл хийсэн.

Мэдээлэлдээ, 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс багш нарын цалинг 50 хувиар, мөн оны 11 дүгээр сарын нэгнээс 26 хувиар нэмэгдүүлэхээр тохиролцсон. Харин үндсэн шаардлага болох 3.5 сая төгрөгт хүргэх эсэхийг хоёр жилийн дараа буюу 2027 онд эргэж ярилцахаар болсон. Тиймээс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа лхагва гарагаас хэвийн горимд шилжинэ гэх зүйлүүдийг дурдсан.

Энэ мэдээллийн араас нийгмийн сүлжээнд ажил хаялтад нэгдсэн, дэмжсэн багш нар, хувь хүмүүсийн төлөөллүүд эсэргүүцлээ илэрхийлэх болов. Учир нь Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл тэр дундаа энэ акцыг толгойлсон З.Цогтгэрэл дарга багш нар болоод сургуулиудын үйлдвэрчний эвлэлдээ огт мэдээлэл өгөлгүйгээр дур мэдэж ганцаараа шийдвэр гаргаж, хэлцэл хийжээ. Тодруулбал, ажил хаялтын явцад мэдээллүүдээ илтэд нууцалсан, тодорхой байгаагүй, санал сонсоогүй хэмээн багш нар бухимдаж байна. Иймд бид төлөөлөл болгож Нийслэлийн ерөнхий боловсролын 5-р сургуулийн багш нарын байр суурийг сонслоо.


-Тавдугаар сургуулийн багш: Бид ганцхан З.Цогтгэрэл гэдэг хүнд итгэсэн, гэтэл олон мянган багш нарын өмнөөс дур мэдэж, ганцаараа шийдвэр гаргалаа-

Тодруулбал багш нар, "Бид нар анх ажил хаяхдаа үр дүнд хүрнэ гэдэг бүрэн итгэлтэй байсан. 13 хоног ажил хаялаа. Энэ хугацаанд бидний талд шийдвэр гарна хэлцэлд хүрнэ хэмээн итгэж, өглөө 8 цагаас орой 17 цаг хүртэл ажлын байрандаа байлаа. Харин энэ бүхний эцэст өчигдөр орой ажил тарсны дараа 18 цагт хийсэн мэдээлэл биднийг цочирдуулсан. Нэгдүгээрт бидний хүлээж байсан үр дүн биш. Хоёрдугаарт бидний хүссэн хугацаа биш. Гуравдугаарт биднийг толгойлж орсон үйлдвэрчний эвлэл маань, эвлэлийн дарга маань ганцаарчилж шийдвэрт хүрсэн. Тиймээс олон хоног итгэл дэвсэж ажил хаясан багш нар гундуухан, үргэлжлүүлье гэдэг байр суурьтай байна.

Учир нь Үйлдвэрчний эвлэлийн дарга Цогтгэрэл энэ олон мянган багшаас санал асуулга аваагүй. Жишээ нь өмнөх пүрэв гарагт Ерөнхий сайдтай уулзаж, өнөөдөр яригдаад байгаа энэ тоонуудыг баталсан юм шиг байна. Үүнийгээ бас л бидэнд хэлээгүй. Бид бусад эх сурвалжаас л мэдсэн. Гэсэн ч бид нар итгээд хүлээсэн. Ингэсээр өчигдөр 18 цагт л бид албан ёсоор мэдээлэл авлаа. Бусад эх сурвалжуудын мэдээллийг өнгөрөөж, ганц энэ хүндээ л итгэсэн нь буруу байж. Энэ бол доромжилсон асуудал. Бид ганцхан тэр хүнд л итгэж байсан шүү дээ.

Нөгөө талд Х.Батжаргал гэж хүн багш нарын цалинг 11 сараас 2.8 сая төгрөг болгохоор болов гэдэг худал мэдээлэл хийсэн. Үүнээс үүдэж багш нарын ажил хаялт үр дүнд хүрлээ, цалингаа нэмүүлж чадсан байна гээд шуугиад эхэлж байгаа юм. Гэтэл 2.8 сая төгрөгт хүрэх нь бүр жилийн дараа. Уг нь он гараад 2.8 сая тэгээд 11 сард нь 3.5 саяд хүргэнэ гэж яригдаж байсан юм шүү дээ.

Нэг зүйлийг зориуд тодотгоё. Өнөөдрийн багш нарын ажил хаялт мөнгөндөө биш. Бид боловсролын байгууллагын үнэлэмж, салбарын цаашдын хөгжлийн төлөө зогсож байгаа юм. Төр засаг чинь хүүхдүүдээсээ мөнгө харамлаад байна. Цалинг 3.5 сая төгрөгт хүргэчихвэл энд байгаа залуу багш нар, залуучууд салбараасаа явах шаардлагагүй болно. Бид 45 хоногийн курс төгссөн багш ажиллуулах хэрэггүй болох юм. Алсуураа ийм агуулгатай ажил хаялт болсон юм шүү" гэлээ.

Ингээд харвал Монголын үйлдвэрчний эвлэлийн дарга З.Цогтгэрэл ажил хаялтад нэгдсэн 40 мянган багшаа "түгжилдэж", түүний салхинд Боловсролын сайд П.Наранбаяр сууж үлдлээ. Учир нь П.Наранбаяр сайд албан ёсоор одоог хүртэл энэ тухай мэдээлэл хийгээгүй хэвээр байна. Ямартай ч итгэл үзүүлсэн, төлөөлөх эрх бүхий үүрэгт хүн нь дур мэдэн хэлцэл хийж, тохиролцсон тул өнөөдөр хичээл эхэллээ.


Тиймээс бид Нийслэлийн Ерөнхий боловсролын 23-р сургуулиас өглөөний сурвалжилга бэлтгэлээ.

Биднийг очих үед өглөөний 07.40 цаг болж байв. Сурагчид эхний цагийн хичээлдээ яарч, сургууль орчим хөл хөдөлгөөн ихтэй, хүүхдүүд баяр хөөртэй байна.

-Багш ажилчдын зүгээс 50 хувиар нэмүүлж чадсан нь ахиц юм аа л гэж харж байгаа-

Нийслэлийн Ерөнхий боловсролын 23-р сургуулийн ҮЭ-ийн дарга: Манай сургууль энэ хичээлийн жил 145 багш, ажилтантай 3100 сурагчтайгаар хичээл сургалтын үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Сургуулийн багш нарын үзэл бодол харилцан адилгүй байна. Гэсэн ч хэлцэл гэдэг бол хоёр талын хамтын тохиролцооны үр дүнд, хамгийн зөв шийдлээр тодорхойлсон зүйл гэж ойлгож байгаа. Багш нарын шаардсан цалин буюу 3.5 сая төгрөгийг төр ойрын хугацаанд өгөх боломжгүй байна гэсэн хариуг өгсөн. Бидний зүгээс 3.5 сая гэдэг байр суурийг илэрхийлсэн ч талууд тохиролцсоны үндсэн дээр 2.2-2.8 сая төгрөг болж байгаа нь дундын шийдэлд байж болох зүйл шиг санагдсан. Багш ажилчдын зүгээс 50 хувиар нэмүүлж чадсан нь ахиц юм аа л гэж харж байгаа.

Мөн нэмэгдэл цалин, урамшууллын журамд өөрчлөлт орох асуудал яригдаагүй байгаа тухай салбарын сайд хэлсэн. Үүнийг багш ажилчдадаа зөвөөр ойлгуулах, нийгэмд бухимдал үүсгэхгүй байхад анхаараарай гэсэн. Хэрэв нэмэгдэх агуулга хөндөгдөх тохиолдолд Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос ажлын хэсэгт оролцоно. Холбооны байр суурь ямар байна вэ гэхээр нэмэгдэл цалинг тэр чигт нь өөрчлөхгүй, бүх багш нарын авахгүй байгаа нэмэгдлүүд дээр нэрлэсэн дүнгээр тогтоох хэрэгтэй дээр байр суурь нэгдсэн. Манай багш ажилчдын зүгээс ч гэсэн үндсэн цалин нэмэгдээд, урамшуулал хасагдвал ямар ч өөрчлөлт гарахгүйд хүрнэ гэдгийг хэлж байгаа.

-Тооцоолж үзвэл яг бодит байдал дээр гар дээр ирэх цалин 300-400 мянган төгрөг л нэмэгдэхээр болчихлоо-

Нийслэлийн Ерөнхий боловсролын 23-р сургуулийн өнөөдрийн жижүүр багш: Анх 3.5 саяын цалинтай болох тухай ярьсан. Гэтэл 13 хоног ажил хаясны эцэст хоёр талаасаа буулт хийгээд 2.2-2.8 сая болгох шийдэлд хүрж байх шиг байна. Өчигдрийн мэдэгдлээс харахад эхлээд 50 хувь дараа нь 26 хувиар нэмэхээр тусгасан юм билээ. Эхэнд ярьж байснаар бол 2026 оны хоёрдугаар улиралд сүүлийн нэмэгдэл буюу 26 хувиар өсгөхөөр байсан.

Гэтэл яагаад 11 сар болсон нь тодорхой бус байна. Мөн нэмэгдлийг хэрхэн тооцох тухай мэдээлэл ч бидэнд алга. Хэлцэлд оролцсон хоёр тал өөрсдийгөө хамгаалсан мэдэгдэл хийж харагдаад байна. Нэгэнт л багш нарын цалинг нэмэх ганц агуулга ярьж байгаа учир нийлж суугаад хэлцлээ тайлбарлах, нийтэд ойлгуулах хэрэгтэй байсан. Мөн цалин нэмэгдэхийн хэрээр татвар нэмэгдэх нь тодорхой. Тооцоолж үзвэл яг бодит байдал дээр гар дээр ирэх цалин 300-400 мянган төгрөг л нэмэгдэхээр болчихлоо. Төр засаг нь цалин нэмэх боломжгүй гэж гүрийсний эцэст 13 хоногийн дараа дээрх байдлаар нэмэгдэх боллоо. Яалтай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
31 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Харваас түгжилүүд байна шүү дээ. Нянбаатар нэг өдөр шийдвэр гаргаад автобусны жолооч, хот тохижилтын ажилчид, орон сууцны конторын ажилчдын цалинг 3.5 сая болгочихож байна.Ядахдаа нийслэлийн багшийн цалинг нэмэхэд хотыг оролцуулахгүй.

Зочин
Зочин

Багш нарын ажлын чанар " СУРАГЧ."

Амгаа
Амгаа

Бүүр хая ажлаа тэгээд зандан наранбаяр 2 хичээл заа

Зочин
Зочин
Reply to  Амгаа

Ажлаа олигтой хийдэг ч юм шиг үнэндээ 3.5 цалиндаа томирсон багш нар цөөхөн шүү. Мэдлэг мэргэжил дутуу дулимаг. Ядаж л зохиож бодож бодуулж байгаа бодлогууд аа харчих утга агуулга алдагдсан зөрчилтэй. Монгол хэл бичгээр 100 хувь бичих чадвар ч байхгүй л байна шүү дээ.

Бат
Бат

Төр боломжоороо л нэмлээ одоо яалтай билээ ажлаа хий багш гараа

Бэхээ
Бэхээ

Багш нарын ажил хаялтын талаар 5р сургуулийн дөрвөд аялагатай багш цалин 3,5 сая болгосонгүй гээд их бухимдаж байгаа бололтой.Монголын 40000 багшийн цалинг нэгэн зэрэг 3,5 сая болговол имфляц гурван оронтой тоо руу орно өнөөдөр 2500 төгрөг байгаа талх 10000 болно.Энэ багшид эдийн засгийн анхны мэдэгдэхүүн,цалин гэдэг нь бүтээжийн хэмжүүр болох тухай ямарч ойлголт алга Энэ багш дээд боловсрол эзэмшсэн болв уу...

ЗзЗззочиночинз
ЗзЗззочиночинз
Reply to  Бэхээ

Багш нарт э/з анхны мэдэгдэхүүн гэж түй ч байхгүй.мэдлэг муу шдээ .багш нарын чанар бол сурагчид шүүдээ.

Зочин
Зочин

ХОХЬ ЧИНЬ МУУ ТЭНЭГ БАГШНУУД ЭНЭ МУУ ГӨЛӨГТ АРААСАА ХУТГА ШААЛГАЛАА МӨНГӨ ӨГЦӨН БАЫНАШТ ЭНЭ МУУ НҮДЭНД ХҮЙТЭН ХУЛГАЙЧ БАЙНА АЦ РУУ НЬ ӨШИГЛӨӨД ЭМЭГТЭЙ БАГШ НАР БОХИРДСОН ДОТООЖОО АМ РУУ НЬ ЧИХЭЭЧ

Зочин
Зочин

МҮЭ гэдэг байгууллага намд л үйлчилдэг юм болов уу даа

Зочин
Зочин

энэ нийгэмд зөвхөн багш ажилладаг юм биш эмч нар 15% гээд чимээгүй л ажиллаж л бна бусад нэмэгдээгүй бна та нарын хүслийг гүйцээх гэж улсаа хөмрөх үү шуналууд минь зүйн бга мөнгөндөө тааруулж төрийн албан хаагчид тэтгэврийн хүмүүсдээ инфляцдаа тааруулж жигд нэмэх ёстой

Зочин
Зочин

Цогтгэрэл гэж бас хаанаас гараад ирсэн баньд вэ?

Зочин
Зочин

Энэ мэт новшнууд л төрд байгаад байдаг нь сонирхолтой.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Иргэн
Иргэн

Тэгж л таарна даа. Монголд сэтэртэй болгон чоно, чонотой нийлсэн нохой чононоос илүү хомхой байдаг. Энэ Цоггэрэл, Наранбаяр нар чонотой нийсэн гэрийн нохойнууд.

Зочин
Зочин

Boditoor nemehgui hulihduulsan bval yah uu
Tegvel balrana shuu

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ugaas hulihduulsaan bagsh nar maani. Hmag zuile zolioslod bosson bagsh nart maani 10 11 sariin tsalin gej brag bhgudee orovdmor ch ymada

Зочин
Зочин

Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ ээ. Цалин нэмж байгаа нь энэ гэж Цаасан мөнгө хэвлэж гүйлгээнд гарган улсаа хорлолтой биш. Багш нар уг нь сэхээтэн гэгддэг байсан, одоо бол тэгж нэрлэхээргүй харанхуйчууд болж. Хулгай, луйвраас мөнгө олж авч нэмэх тухай яриа орлилдоон бол зүгээр л улс төржилт.
Яг үнэндээ үндсэн цалин дээрээ бусад нэмэгдлээ нэмээд үнэнийг шударгаар хэлчих багш алга, хөдөө суманд орон нутгийн нэмэгдэл үндсэн цалингийн 40 хувь ш дээ. Үүнийг ч хэлж байгаа багш алга. Шударга бус хандлагатай, хүүхдийн сурах эрхээр нээнтэглэн, түрээ барьж, шантаажны улс төр, ордны хуйвалдааны нэг акцыг хэрэгжүүлж буй багш нар монголын ирээдүйн санаа зовдог гэдэгт итгэл алга даа.

Зочин
Зочин

наранбаярын буруу гэж юу байхав. 4 сар болж байгаа хүн шүү дээ. Урд засгийн балаг. Багш нар харин урд нь ажил хаяхгүй ямар их тэвчээд байсан нь гайхмаар. зохион байгуулалттай юм бишүү.

Зочин
Зочин

Arail hterhii sanagdsaan niited buruu oilgolt ogood bagsh nariin buruu bolgood ch baiga ym shig ene tendhiin surguuliin bagsh naraar brg hucheer demjij bga gej hluuled ch bga ym shig snagdd bgamda. Bagsh nariin gardeer yg avdag tsalin ni userch naaldad 700k-800k l bdg her udaan ajilsnara oor2 bdag. Bagshaar surch baigaa oyutnuudiig guij hicheel oruulna tgd tsalin ni muu blhor surdag humuusch odo hovordson, argaa brad tetgevertei garsn nastai bagsh naraa guij2 avchirj hicheel oruuldg blsn. Iim hetsuu uyd yaaj ch bagsh bolhiig hussen tsalin ireeduigere hamgiin door bichigddeg bagsh mregjler suraltsah hun ulam l hovordd sursan humuus ni ymr ch setgelgui ajla hiideg blsn bsn. Ydj tsaling ni 3.5 say blogchihvol shine oyutnud ene salbras garah hreggui blno, bagsh nar maani ch uramtai hicheele orj ydj l tseej bahdam baih bolov uu. 40000 bagsh buu hel mongolchuudiig niited ni hamrsn mash chuhal tom hodoolgon blj bhad Tsogtgerel gegch balmad negnes blod buh zuil talaar neg tarladaa. Hden myangan hunii itgel setgeliig avsan hun luivarchdaar karmaga duurged buh zuiliig nuraasan hogiin adguus. Tsaashda ch ene salbar unaltad orsn hver bn bh gj bdoj bnda. Buruu tasha mdeeller bagsh nariig buruutgad hohirogchdiig hregten met harj bui humuusiin too nmegdej bgad ene tor zahirga buruutai. Hden jil oorsdiin urshge hairlaj irsen shaving naraa hmeh setegler tevchij irsn bagsh nart oorsdigoch bdoh erh bdgiimshde etseg ehchude

Зочин
Зочин

luivarchid shig haragdaad bnaaaa

ЗОЧИН
ЗОЧИН

Бүх юмыг төрд даатгадаг болсон нь буруу. Хүүхдийн мөнгө өгч байгаа юм чинь цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны мөнгий зохих хувийг эцэг эхээр нь төлүүлэх хэрэгтэй. Соц нийгмийн үед ч төлдөг л байсан шүү дээ. Мөн үдийн цай хөтөлбөр гэж бөөн мөнгө зараад хүүхдүүдэд олигтой ч юм өгсөн юмгүй хэдэн хүмүүс баяжаад л таарч байна. Гэртээ цайгаа уугаад явахад 3-4 цаг яав л гэж .....

ЗОЧИН
ЗОЧИН
Reply to  ЗОЧИН

Яг зөв. Энэ хэмнэсэн мөнгөө багш нарт нь өг

Hugiin
Hugiin

Mongol hvnd itgeh hetsvv yumaa

Зочин
Зочин

Bagsh gesen nerl bolhos chanarrai bahsh barag baihgui huhedtei hartah hartsai zah argchilal huvin soel avh yum baihgui bagsh gedeg bol ireduig surgan humujulj baiga shuu de humujulj baiga huhdude harchih ta naras ulger jishe avj baiga burug aav ejrun chihel etseg ehin hural gel mong tatal bolj uz ursdigoo soeljul bolovsrul orkuu bugd

Зочин
Зочин

За цалингаа нэмүүлсэн нь сайн хэрэг Гэхдээ 12 жил сурчих аад 5 үг зөв бичиж чадахгүй байгаа сурагчид цөөрөх болов уу

Зочин
Зочин

ҮЭ гэгч байгууллага ер нь хэнд хэрэгтэй юм

Энэбиш
Энэбиш

Заа эхний ээлжид 2.8 сая болоошдээ шуналаа татаж улсын эз аа бод

Багш нараа энэ ҮЭ-ийн түгжлүүдээсээ салаачээ. Шинэ
Багш нараа энэ ҮЭ-ийн түгжлүүдээсээ салаачээ. Шинэ

Иргэн

Зочин
Зочин

Энд түгжил мүгжил гэсэн талаас нь буруутгах хэрэггүй байх. Үйлдвэрчний эвлэл чинь тухайн сургуулийн овоохон зүрхтэй, хэл ам аятайхан таталчихдаг, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй хэдэн багш л юм шүү дээ. Яг үнэндээ тэднийг тэмцэж явахад бусад багш нь үнэн сэтгэлээсээ дэмждэг үү гэвэл үгүй. Харин ч хамтдаа муулж, ажлыг нь үгүйсгэж, хэрүүл хийдэг. Тэднийг тэмцэж явахад хэн нэг нь ардах хичээлийг нь үнэн сэтгэлээсээ үнэ мөнгөгүй, хэл амгүй заагаад өгчихдөг үү? Бараг үгүй. Тэгсэн мөртлөө ажлынх нь, гаргасан золиосных нь үр шимийг ичих нүүргүй бүгдээрээ хүртдэг. Ажлаас нь халах, цалинг нь хасах зэрэгт тэр багш нарын төлөө тэмцдэг багш нарын хамт олон байна уу? Бараг олдохгүй дээ. Ийм байж үйлдвэрчний эвлэлийг буруутгах шаардлагагүй. Оронд нь орж өөрсдөө ажиллахгүй мөртлөө битгий хударцгаа.

Зочин
Зочин

хүн бүр хариуцсан ажлаа хийсэн шиг хийчээд олон юм ярьдаг болоосой

Зочин
Зочин

Цогтгэрэл худолдагдсан байна. Багш нараа тэмцлийнхээ эцсийг үзэх байсан шүү

Холбоотой мэдээ

Back to top button