Иракийн дайн эхлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн Дик Чейни нас баржээ
Иракийн дайн эхлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн АНУ-ын Дэд ерөнхийлөгч асан Дик Чейни 84 насандаа амьсгал хураажээ. АНУ-ын түүхэн дэх хамгийн хүчирхэг дэд ерөнхийлөгчийн нэг гэгддэг тэрээр даваа гарагт /2025.11.03/ уушгины хатгаа, зүрх судасны эмгэгийн хүндрэлээс болж нас барсан хэмээн гэр бүл нь мэдэгдэн байна.
2001-2009 оны хооронд дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашсан тэрээр АНУ-ын ерөнхийлөгчийн эрх мэдлийг өргөжүүлэхийн төлөө шаргуу тэмцэж ирсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч агсан Ричард Никсон ажлаа хүлээлгэн өгөхөд хүрсэн дуулиант Уотергейтийн хэргээс хойш ерөнхийлөгчийн эрх мэдэл хязгаарлагдмал болсон гэж тэр үздэг байв. Тэрээр мөн үндэсний аюулгүй байдлын багийг үүсгэн байгуулж, дэд ерөнхийлөгчийн албан тушаалын нөлөөг өргөжүүлсэн.
2003 оны Иракийн дайн эхлэхэд голло үүрэг гүйцэтгэсэн хүн бол Чейни. Ирак үй олноор нь хөнөөх зэвсгийн нөөцтэй хэмээн хамгийн идэвхтэй анхааруулсан хүмүүсийн нэг нь тэр юм. Гэвч үй олноор нь устгах зэвсгийн нөөц байгаагүй гэдгийг дайны дараах шалгалт харуулсан байдаг. Чейнигийн охин Лиз Чейни мөн түүний адилаар Бүгд найрамдах намын хууль тогтоогч болсон. Тэрээр амьдралынхаа туршид зүрх судасны эмгэгтэй байж ирсэн юм. Тэр 37 насандаа эхний удаа харваж, 2012 онд зүрх шилжүүлэн суулгах мэс засалд орж байжээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
оросын дайн зеленскийгээс болоогүй тээ хаха
ороын дайн зеленский гээс болоогүй байх аа тээ????????????? хятадад ковид гарлаа гээд л өвөл 2 сард зарласан маргааш дайн эхэлж байсан юм аа худ�##�чуудаа зеленский удирдсан байх
ཨུཾ་མ་ཎི་པད་མེ་ཧཱུྃ།