УЛС ТӨРУлс төрийн мэдээУлс төрийн халуун сэдэв

МАН-ын эмзэгшлийн үед Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яаж өрсөлдөх вэ

МАН ойрд гадна талдаа намжуухан байна. Учир нь, Ч.Хүрэлбаатараар ахлуулсан эвлэрлийн ажлын хэсгээс хоёр талыг хэвлэл болон сошиалаар хэрэлдэхээ болих шаардлага тавьсан. Хэрүүлийн галыг гаднах орчинд намжааж байгаад, дотооддоо

  • Х.Булгантуяаг түдгэлзүүлэхгүй байх,
  • Г.Занданшатарын талд УИХ дахь МАН-ын бүлгийн даргыг өгөх,
  • Д.Амарбаясгалан талд УИХ-ын даргын дэд суудлыг өгөх зэрэг тохиролцооны шийдвэрт хүрч, хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Гэхдээ тэд бүхэлдээ намжмал байдалд шилжчихсэн юм биш. МАН-ын Их хурал дээр намын даргын сунгаа явах нь тодорхой болчихсон учир энэ бэлтгэлдээ гол анхаарлаа хандуулж буй. Өөрөөр хэлбэл, санал хайрцаглах төвшиндөө анхаарч байгаа гэсэн үг.

Өмнөх Бага хурлын урдхан талаас МАН-ын дотоод нөхцөл байдал ч асар их өөрчлөгдөв. Учир нь, тухайн үед гурван сонгууль дамнан МАН-ын гал тогоог барингаа төрийн бүх шатны байгууллагад хүнээ томилуулж, хэрмэл сүлжээ байгуулсан Д.Амарбаясгалан нам дотроо ч энэ нөлөөллөө хадгалж байв.

Гэвчиг сар гаруйхны хугацаанд хүч нь нөгөө талдаа гарчихлаа. Одоо ерөөс Г.Занданшатарын атгасан хамгийн сайн хөзөр нь, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр. Харин төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар завдсан талдаа Д.Амарбаясгалан гарчээ. Хэт үгсэж, хүчтэй талын өөдөөс ямар ч хамаагүй дүрмийн бус аргаар үзэлцвэл Х.Булгантуяа шиг далайн урсгалаас шуудхан гаргаад шидчих эрсдэлийг гишүүд нь харлаа.

Тэгэхээр нэгж гишүүд ч томчуудын даалгавраар шуудхан давхивал Ц.Сандаг-Очир шиг булайгаа чирч, Х.Булгантуяа шиг гээгдэж мэдэх эрсдэлийг өөрсөд дээрээ нааж бодох юм. Нөгөө талд Г.Занданшатар Засгийн эрх мэдлээ нэг их амархан тавиад туучихгүй гэдгээ харуулж, эргэн ирэлт хийсэн. Эрх мэдлийн хуваарилалт хаана байна, тэнд усны урсгалын хуй төвлөрдөг нь өөрөө байгалийн жам. Энэ бол Г.Занданшатарт байгаа сайн талууд.

Харин нөгөө талд нь ямар хүч байгаа вэ. Дотоод нөхцлөөр МАН дотор Д.Амарбаясгалан Их хурлын гишүүдээ хайрцаглахдаа өнгөрсөн хугацаанд төрд томилсон агентлагийн дарга нар, ТӨХК-иудын удирдлагын хэсэг, МАН-ын үүр хороодын дарга нар зэрэг бүтцээ хөдөлгөнө. Үүнийг жишээлэн тайлбарлавал,

  • Автотээврийн салбарын хамаг тусгай зөвшөөрлийг атгаж суугаа Б.Гүрсоронзон,
  • Мэдээлэл холбооны сүлжээнийхныг базаж буй Б.Мөнхбат,
  • Аудитыг улсын хэмжээнд захирч байгаа ҮАГ-ын С.Магнайсүрэн,
  • ИНЕГ, МИАТ тэргүүтэй нислэгийн салбарын удирдлагууд зэргээр жагсаалт нь тэлж, улсын хэмжээнд сүлжээ угсарч буй.

Мөнхүү Д.Амарбаясгалан талд MCS угшилтай Ц.Мөнх-Оргил зөвлөхөөр ажиллаж, одоогийн чимээгүй явуулах Их хурлын бэлтгэл дээр нь үлэмж нөлөөтэй ажиллаж байна. Тэр бол чимээгүй гэтэж, бүхнийг амжуулж, том хэлцэл хийдэг МАН-ын дотоод дүрүүдийн нэг. Гайхалтай нь бас, Л.Оюун-Эрдэнийн нөлөөллөөр Женко талын нөлөөлөгчид Д.Амарбаясгалан талд ажиллаж буй нь ил харагдах болов. Ийм байдлаар түмэн өрөг өрөгдөж хоёр талаасаа үзэх нь ээ.

Мэдээж завсраар нь Засгийн газар унахад ч, МАН-ын даргын суудал ганхахад ч байнгын өөрийн суудлаа энэ зүгт залах амбицаа ил далд хэрэгжүүлдэг Н.Учрал байна.

Г.Занданшатарт саях ҮХЦ дээр Б.Жавхлан, С.Бямбацогт нарын сайд нар нь тусалсан бол Н.Учрал мөн л сурсан зангаараа хоёр талд ажилласан гэгдэв. Л.Оюун-Эрдэнийг унахад ч тэр ингэж л байв. Тэгэхээр нэг хүслийг хэт олон давталттай гаргах тусам үнэ цэнээ алдаж байдаг жишгээр Н.Учралын МАН-ын дарга болох хүсэл илүү хөөс, мөрөөдлийн хэв шинжид байна.

Талууд яаж МАН-ын Их хурал дээр ажиллаа ч энэ удаагийн уур амьсгал гишүүдийн хувьд эмзэг, их эргэцүүлэм болчхож байгаа нь үнэн. МАН дотор яригдсаар ирсэн "МАН-ын түүх сүхээр эхлээд сүхээр дуусна" гэдэг товьёог сая бараг л хэрэгжих шахлаа. Хэт бохир тогловол ийшээ явна гэдгээ ч харууллаа. Тэгэхээр МАН-ын одоогийн томилогдох шинэ дарга бол,

  • Намаа цаашид байх эсэх, сонгуульд суудлаа ахиу авч чадах эсэх- ийм эмзэгшлээс гаргах,
  • Тодорхой хугацаанд хэдхэн хүнд төвлөрсөн эрх мэдлийг илүү либерал байдлаар задлах,
  • Одоогийн тогтсон хандлагаас өөр нэг ШИНЭ ИТГЭЛ гаргаж ирэх,
  • Хувь улс төрчийн зодооноос илүү алхмаа системийн хүрээнд харах шаардлага тулгарчхаж байгаа билээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
54 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ хүн яагаад намын нэрийг ашиглаад өөрийн сүлжээ байгуулсан юм бол, энэ чинь төрийн ажил биш шүү дээ

Зочин
Зочин

Энэ хүний ард байгаа нөхөд бүгд л ашиг сонирхлын бүлэг шүү дээ, улс төр биш наймаа

Зочин
Зочин

залуучуудыг гаргаж ажиллуул, зандан мэтийг бүү гарга

МАН
МАН
Reply to  Зочин

Одоо АБ та лдаа үлдэх амьтан бараг байхгүй дээ ! Ялсан дийлснийг нь дагаж давхидаг орчин цагийн нял уун монгол зантай хүн роботууд МАН-аар дүүрэн учир тэд ноход ал ь хэдий Зандка та л даа гарсан бгаа !!!

Зочин
Зочин

МАН амар тайван байх гол арша АБ -г намын даргал нь үлдээж БХ-ын шийдийг хүндэтгэж тохирох. ХБ эвлэрүүлэх нь юу л бол. Эс тэгвээс энэ янзаараа удаан явахгүй. АБ бол зөөлөн Самар биш.

Зочин
Зочин

Энэ Амарбаясгалан гэж хүн МАН дотор нэг л их хяналт тавьдаг, бүгдийг өөрийн хүнээр дүүргэсэн байсан, одоо түүний нөлөө багасч байгаа нь зөв гэж бодож байна

Зочин
Зочин

Amarbayasgalan gej ali ch tald orj muruudluu yriad suuhdaa busdad gai bolood baina shdee neg ch bodit uildel hiideggui hun

Зочин
Зочин

МАН дотор хэт их сүлжээ үүсгэж төрийн ажлыг намын хэрэг болгосон нөхөр бол яг энэ Амарбаясгалан шүү дээ, одоо зүгээр алга болвол таарна

Зочин
Зочин

ene amarbayasgalan dotor ni bugdiig tohirch tohiroo hiigeed yvj bdag nerteigeer darga shig erh ashgaa boddog yum bish uu

Зочин
Зочин

Уг нь залуу хүн байж жаахан шинэ сэтгэлгээ гаргана гэж бодсон чинь бүр эсрэгээрээ намын бүх юманд хяналт тавьсан байна лээ

Зочин
Зочин

Amarbayasgalanii bugdtei tohiroh gej zutgedeg zan ni MAN-iig dotroos ni sulruulj bna ene bol nuuts bish

Зочин
Зочин

Хэдэн агентлаг ТӨХК-ийн дарга нарыг бүгдийг нь өөрийн талд барьдаг гэсэн чинь үнэн юм шиг байна, хэтэрхий том хяналт тавьж байна

Зочин
Зочин

Amarbayasgalan bol ugaasaa uls turiin toglolt hiideg, ard irgediin toloo bish harin erh medliin toloo yvj bgaa ni todorhoi

Зочин
Зочин

МАН-ын шинэ дарга гарч ирээд хамгийн түрүүнд Амарбаясгалангийн нөлөөг таслахгүй бол нам унах байх даа

Зочин
Зочин

Amarbayasgalan bol neg taliig barij bgaa bish bugdiig ashiglah gej bgaa shig haragddag mash aimgui nuhur

Зочин
Зочин

Нэг хэсэг Л.Оюун-Эрдэний талд, дараа нь Занданшатарын талд, одоо бүр өөрийн тоглоом болж байна

Зочин
Зочин

Amarbayasgalan ni ner turiin toloo bish, harin erh medliin ashgiin toloo toglodog ni todorhoi

Зочин
Зочин

Тэр үеийн хүн томилгоонууд бүгд Амарбаясгалангийн гарын үсэгтэй байсан гэдэг, одоо тэр бүгд л өөрт нь ачаа болж байна

Зочин
Зочин

Amarbayasgalan bol songuuliin daraa bugdtei tohiroo hiideg, ene bol MAN-d mash muu dohiotoi

Зочин
Зочин

Төрийн албыг хувийн компанийн шиг болгосон нөхөр бол яг энэ Амарбаясгалан шүү дээ

Зочин
Зочин

Amarbayasgalan neg l ih tolovlogch shig haragddag, harin bodit ajil ogt hiideggui

Зочин
Зочин

Amarbayasgalanii zohion baiguulsan tohiroo bugd MAN-iig hohirooson, ard tumen ch harj bna

Зочин
Зочин

Хэтэрхий их эрх мэдэлд дурласан хүмүүсийн нэг, одоо бүр өөрийгөө МАН-ын цор ганц хүч гэж бодож байгаа юм шиг

Зочин
Зочин

Amarbayasgalanii tald orson humuus bugd ashig sonirholtoi baidag ni todorhoi, bodit unemshil alga

Зочин
Зочин

МАН дотор шинэ итгэл гаргаж ирэх хэрэгтэй Амарбаясгалан мэтийн хуучин системтэй хүмүүсийг ард түмэн аль хэдийн дийлж байгаа

Зочин
Зочин

Amarbayasgalan uuriiguu ih huchtei gej boddog ch uls turiin etgeeduud tednees iluu huchtei boljee

Зочин
Зочин

худалдагдсан сэтгүүлч

Зочин
Зочин

Асар том интитуци ингэж хуваахаас яахаав. Амарбаясгалан том хүчтэй нүүр тулаад сайнаа үзэхгүй ээ

Зочин
Зочин

Амарбаясгалан өөрөө өөрийгөө л талхлаад хаячихлаа чааваас

Зочин
Зочин

Зандка буйртай хүн шүү. Энэ олон жил булхай луйвартай тэмцэх гэж ганхахгүй зүтгэсэн нь хүч хөдөлмөр шүү

Зочин
Зочин

Залуус нь талцуулах гэж үзээд барсангүй дээ

Зочин
Зочин

Юу ч болоод байгаан бүү мэд ойлгох юм алга

Зочин
Зочин

Яагаад Амарбаясгалан Зандкатай сөргөлцөлдөх болов гэдэг их сонин

Зочин
Зочин

МАН-ынхан нь өөрсдөө ч хэнийхээ талд орохыг мэдэхгүй байгаа. Тэгвэл би хэлээд өгье Занданшатар нь дээр шүү

Зочин
Зочин

gal awalzuulsan yum bolj baigaag Oyuk gadnaas ni hyanaad suuj baigaadaa

Зочин
Зочин

Нүүрстэй хутгалдсаныг нь тогтоох гэсэн чинь Амка арга сүвэгчлээд үлдчихвүү дээ. Ганхуяг найзыгаа золигт гаргаж туг тахьчихаад одоо Булгантуяагаа бас явуулж байдаг.

Зочин
Зочин

Ямар ч хэрэггүй юм хийлээ дээ Амарбаясгалан. Ил гарч ирсэнээрээ цэвэр мэт өөрийгөө харагдуулах юм

Хөөрхөн
Хөөрхөн

Сайхан залуучууд зөндөө байгаа. Гэхдээ АБ, ОЭ хоёр бол үнэндээ хэрэггүй өлөнгүүд юм байна гэдэг нь харагдлаа. Иймд энэ хоёроос маш түргэн салаад Батшугар, Учрал гэх мэт цатгалан өссөн шударгадуу залуучуудаар МАН-ын залгамж халааг үргэлжлүүлмээр байна даа.

Зочин
Зочин

Одоо бол Амахбаясгалан Занданшатартай өрсөлдөх ямарч боломжгүй. Учир нь Амарбаясгалан гэмт хэрэгт ялагдагчаар татагдсан тул эрүүл агаарт Ерөнхий сайлтай өрсөлдөх боломжгүй. Амарбаясгалан шоронгийн хулгайч хулгигаануудаас өөррийнхөө биеийг яаж хамгаалах вэ гэдгээ л бодсон нь дээр.

Зочин
Зочин

Сандаг-Очир Булгантуяад нэг их булайсаад байх юм юу байхав дээ. Найруулга зүй, бичгийн томьёоллын л асуудл, хурлдаа суухгүй гишүүдээс шийдвэрийг хамаарлгүй байлгах гэж л аргаа ядсан. Сүртэй булай мэт байдл руу хүчээр л шидчихлээ

Зочин
Зочин

Занданшатар 4 сар засаг авах хугацаандаа баахан хамаатнуудаа гадагшаа элчинд томилсон, Оджарглд 200 тэрбум, Анандбазарт 200 тэрбумын ашиг олж өгсөнийг ухах сэтгүүлч байна уу

Зочин
Зочин

М.Энхболдыг огцруулах хурлдаанд Учка ганцаараа ирээгүй байдаг түшхтэй дээ ха ха ха. Сарьсан баавгай шиг золиг

Зочин
Зочин

20 жил төрд бугшсан Занданшатар Бямбацогт Энхбаяр Энх-Амглан нар л биш бол хэн ч яахав

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Зочин
Зочин

Улсынхаа ирээдүйг бодоод муу муухайгаасаа салья гэвэл залуус нь дээр

иргэн
иргэн

Одоогийн тогтсон хандлагаас өөр нэг ШИНЭ ИТГЭЛ гаргаж ирэх............... гэж юу хуцнам бэ........ үүнээс тлүү улс орондоо гай болохоос өөр яалгах гээ вээ??? маш олон удаагийн сонгуулийг төсвөөс хулгайлж тендерээс идэж, нүүрсний хулгайн мөнгөөр хийж ялсанг шорнд бгаа Ганхуяг гээч ялтан захиа бичээд илчлээд өгсөн нь Эргэлт.мн др бэлээхэн бна.. энэ нь төрийн эрхийг хууль бусаар авсан нөхцлийг хангасан бгааг сэтгүүлч та ухаад бичнэ үү..........зүгээр шууд ТАТАН буугдах болсон... бусад олон улс орон шиг ҮХ-даа дахин ийм нэрээр байгуулахыг шууд хориглох болсон... энэ талаар нь судлаад бич..........

Зочин
Зочин

наранд байх, нарсанд байх хоёр хүн юугаараа өрсөлддөг юм бэ? шал тэнэг юм ярьж бичихээ болиочээ.

зочин
зочин

Занданшатараар намын даргаа тавьсан дээрдээ. АБ, ОЭ - ОЭ, АБ нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй. Хайран 5 жил ямар хүнээр хилээ мануулсанаа эргэж бодоорой МАН. Ухаантай МАН.

Бодит байдал
Бодит байдал

28 оны сонгуульд МАН эвгүйтэхээр болж байна. Энэ хооронд Хүн+бусад намууд боломжийг гүйцэд ашигламаар байна.Ан бол зүгээр луйварчдын нам

Зочин
Зочин

Ариунзаяа гэдэг Сарлагийн үнээ одоо яаж шившигээ хутгах бол доо ? Одоо Зандкад хандарч байгаа доо !
.... .... нь тэрнийг хүчиндээд хаяна даа, харж л байгаа рай !!!

Зочин
Зочин

Монголд үнэн юм нэг ч алга

Холбоотой мэдээ

Back to top button