Хятадын Цаофейдиан гүний боомтод хүргэж өгөх нөхцлөөр УУБ-ээр кокжсих нүүрс арилжаалжээ
Хятадын Цаофейдиан гүний боомтод хүргэж өгөх нөхцлөөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс 1 багц буюу 6400 тонн баяжуулсан коксжих нүүрсийг уул уурхайн биржээр арилжаалжээ.
БНХАУ-ын тус гүний боомтын захиалгаар баяжуулсан коксжих нүүрсийг тонн тутмыг нь 165.6 ам.доллароор нийтдээ 1 сая орчим ам.долларын арилжааг зохион байгуулсан байна. Тус арилжаанд нийтдээ дөрвөн худалдан авагч үнийн санал ирүүлсэн бөгөөд дуудах доод үнээс 2 ам.доллар өсгөж хэлсэн худалдан авагчийн захиалгыг ийн гүйцэтгэсэн байна.
Мөн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн зарим журам, зохицуулалтууд өөрчлөгдсөн
Үүнд,
- бүртгэгдсэн арилжааны дуудах доод үнийг өсгөх боломжийг нээлттэй болгох,
- биржээр их хэмжээний багцын арилжааны захиалгыг ажлын 9 хоногийн өмнө биржид ирүүлэх зохицуулалтыг хасаж, бүтээгдэхүүний тоо хэмжээнээс үл хамааран захиалгыг ажлын 7 хоногт хүлээн авах,
- арилжааны зарыг арилжаа зохион байгуулагдахаас ажлын 5 хоногийн өмнө Биржийн цахим хуудаст нийтлэх,
Биржээр арилжаалагдах эрчим хүчний нүүрсний үнийг зах зээлийн өсөлт болон бууралттай уялдуулж, эрчим хүчний нүүрсний үнэд индекс тооцох аргачлалыг тус тус нэмж тусгасан байна.
Т.БАТСҮРЭН









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.