Гадаад мэдээДЭЛХИЙ

Виктор Орбан: Унгар Украинд өргүй

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хэлэхдээ Европын холбоонд элсэхэд нь саад учруулж буйгаараа Унгар улс Путинийг тодорхой байдлаар дэмжиж байна гэжээ. “Euro News” агентлагтай Зеленский ярилцлага хийхдээ Унгар улсад буулт хийх бодолгүй гэдгээ илэрхийлсэн байна. Харин үүний оронд Европыг хамгаалж буй Украиныг Будапешт дэмжих ёстой гэжээ.

Зеленский “Би Виктор Орбанд ямар нэгэн зүйл санал болгох ёстой гэж бодохгүй байна. Харин Виктор Орбан Украинд санал болгох зүйл бий. Украин Европыг ОХУ-аас хамгаалж байна. Дайн үргэлжилж буй энэ хугацаанд ч гэсэн бид түүнээс туслалцаа аваагүй” хэмээсэн байна.

Орбан түүний хэлсэн үгийг эсэргүүцсэн мэдэгдэл гаргажээ. Тэр “Унгар улс Украинд ямар нэгэн өртэй гэх саналыг би няцаана. Украин Унгар улсыг ямар ч зүйлээс хамгаалаагүй. Бид хамгаал гэж гуйгаагүй. Хэзээ ч гуйхгүй. Унгарын аюулгүй байдлыг үндэсний батлан хамгаалах хүчин болон НАТО хангадаг. Харамсалтайгаар Украин НАТО-гийн гишүүн биш” гэжээ.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

goe heljee

...............,......
...............,......

Украин Европыг ОХУ-аас хамга�##�ж байна.

Зочин
Зочин

ГОЁ ЧААЖЭЭ ЗЕЛЕНСКИЙ ДАВЧДАЖ БАЙНА ЧИ ЕРӨН ДУУСАЖ БАЙНА ДАА БУУЖ ӨГ ЧАМД БҮХЭЛ БҮТЭН УЛСЫГ САМРАХ ЭРХ ХЭН ӨГСӨН ЮМ.

Зочин
Зочин

Гоё аашжээ

Last edited 6 Минут Өмнө by Зочин

Холбоотой мэдээ

Back to top button