УЛС ТӨР

Ерөнхийлөгчийн зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очирыг томилжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очирыг Орон тооны зөвлөхөөрөө томилжээ. Турк улсын Стамбул хотод суух ерөнхий консулаар 2013-2019 онд ажилласан Э.Мөнх-Очир 2008-2012 онд УИХ-ын сонгогдож байсан юм. Ийнхүү тэрбээр буурь сэлгэн, Ерөнхийлөгчид зөвлөхөөр болжээ.

Боловсрол:

  • 1988 он Нийслэлийн 23-р дунд сургууль
  • 1991-1993 он Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотын Их сургууль-Турк хэл
  • 1996-1998 он Зах зээл судлалын хүрээлэн-Гадаад худалдааны менежер
  • 1999 он Үндэсний Техникийн Их Сургууль-Эдийн засагч
  • 2001 он Боловсролын хүрээлэн-Магистр

Ажлын туршлага:

  • 1994-1996 он Залуучууд, спорт, урлагийн хорооны дэргэдэх Соёлын төвд Видео клубын эрхлэгч
  • 1995-1997 он Монгол, Туркийн хамтарсан “Эмир” ХХК-д Ерөнхий менежер
  • 1997-2001 он “Хоргодоо шарга” ХХК-ийн Ерөнхий захирал
  • 2002 он Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга
  • 2003-2004 он Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд Аялал жуулчлалын хэлтсийн дарга
  • 2004-2007 он Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга
  • 2007-2008 он Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
  • 2008-2012 он Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2013-2019 он Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсын Стамбул хотод суух Ерөнхий Консул.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Төмөр
Төмөр
2020-01-20 13:03

Баттулгаас хэдэн бор төгрөг авч дээ, хөөрхий

Зочин
Зочин
2020-01-20 14:59

Энэ одоо ардыг намдаа очиж намдаа очиж нанчилдахгүй югаа хийх гэж ..

Баагий.
Баагий.
2020-01-21 12:54

Ёо ёо БТ бас ёо ёо.

Холбоотой мэдээ

Back to top button