"Ухаа худаг"-ийн асуудлаар Хянан шалгах Түр хороо байгуулах санал хураалтад маргаан гарч, хойшлуулав
УИХ-ын өнөөдрийн /2025.11.07/ чуулганы үдээс өмнөх хуралдаанаар “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн 2025.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүд асуултат хариулт авч дууссаны дараа УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин үг хэлэв. Тэрбээр, "Парламентын хяналтын түр хороог олонх нь байгуулах гэж байхад унагах юм бол парламентат ёс байхгүй болно гэсэн үг. Түр хороог нь зүгээр л байгуулж өгөх ёстой" гэдгийг сануулав.
Чингээд санал хураалт явуулахад 92 гишүүнээс 46 нь зөвшөөрч, 46 нь татгалзаж санал тэнцлээ. 50 хувиар санал дэмжигдээгүйд тооцогдох юм.

Гэхдээ санал хураалтын үр дүнд техникийн саатал гарсан "Дэмжсэн санал дэмжээгүй гэж гарлаа" гэх маргаан гарсан юм.
Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Алтангэрэл: "Яахаараа миний дэмжсэн гэдэг санал татгалзсан гэж төхөөрөмж дээр бүртгээд байгаа юм бэ. Мөн Х.Баасанжаргал гишүүнийх" хэмээлээ.
Тогтоол батлах алхыг чуулган даргалагч Б.Пүрэвдорж цохиогүй байтал УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа орж ирж, горимын санал гаргаснаар санал хураалтыг хүчингүй болгов. Улмаар МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага хүслээ. Иймд, хоногийн дараа Ухаахудаг (MCS)-ийг шалгах түр хороо байгуулах эсэхийг дахин хэлэлцэнэ.
Ингээд "Ухаа худаг"-ийн тусгай зөвшөөрлийг шалгах Түр хороо байгуулах Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүний өргөн мэдүүлсэн төслөөр ирэх долоо хоногийн чуулганаар дахин санал хураалт явуулах юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Татгалзсан новшнууд зайлаарай. Та нар тэр МСS-дээ очиж ажилд ор. Монгол төр та нарын орогнох газар биш
TOS ...USAARAA yalgarch bna. TATGALZSAN NUXDIIG SN XARAARAI..... JINXENE NUURSCHID BA XU:GACH l XULGACHIIG BARIARAI GEJ XASHGIRDAG
Засгийн газрын гишүүн сайд нар Эм СИ ЭС-ийн хараат гдгээ батлав уу
Ulsaaraa Mcs geed gants companiin gart orjee
Нүүрсчидийн нэрсийг сайн хараад аваарай
Жинхэнэ нүүрсчид татгалзсан гэх талд бна шүү. Ичиж үхээсээ
Татгалзсан гишүүдийг сайн хараад тогтоогоод аваарай Ард түмэн
Ард түмний өмч MCS- Оджаргалд байхыг зөвшөөрсөн нүүрсчид тэнд байна. Засгийн газрын бүх гишүүд тэнд байна. Иймээс ЗГ ыг огцруулах нь зөв байжээ
Яагаад ард түмэнээ ядуурлаас гаргана баялагын хулгайчидтай тэмцэнэ гэдэг Занданшатарын үг яриа худал гэдгийг харав уу
MCS Оюу толгой гээд л попроод орилолдох юм, эхлээд Цогтцэций Ханбогд суманд дээр очиж иргэд нь ямар амьдарч байгааг хэдэн төгрөгийн цалин авч байгааг нь биеэр харж мэдэр. Тэгвэл бүр ч олон Ухаа худаг, Оюутолгой шиг ордуудыг ашиглахыг хүсч сайхан амьдрахыг уриална. Ухаа худаг Оюутолгой ер нь уул уурхайгаа ашиглаагүй үедээ юун цалин нэмэх тухай орилох биш, харин цагтаа цалингаа тавих байгаа л гэж горьдож сууж байдаг байсан цаг саяхан шүү. Зүгээр л иргэдээ турхирч улс орны хөгжлийг хойш татагсад.
Оюунэрдэнээр толгойлуулсан Нүүрсчидын нэрсийг сайн хараад аваарай, Эд бол Зохион байгуулалттай том Бүлэглэл шүү,
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
УИХ-ын тамгын газрын даргад эрүүгийн хэрэг үүсгэн шалгах болсон мэдээ байна...
Муу Рэгдэл өвгөн, Норвын Aлтанхуяг сдa нар ЭмСиЭс-ийн хaхуулийг гудaрч дээ.