Байгаль орчин
Сүхбаатар аймгийн ихэнх нутгаар цасан шуурга шуурч байна
Сүхбаатар аймгийн ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, цаг агаарын энэ үзэгдэл өнөөдрийн 20.00 цаг хүртэл үргэлжилнэ гэж аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.
Мөнххаан, Түмэнцогт, Түвшинширээ, Уулбаян, Баяндэлгэр, Халзан, Дарьганга сумын нутгаар цас орж байна. Салхины хүч 8-11 м/с байгаа бол өнөө шөнөдөө 16-18 м/с болж ширүүсэх төлөвтэй.
Мөн өнөө шөнөдөө үргэлжлэн зүүн болон зүүн өмнөд хэсгийн нутгаар цас орно. Маргаашаас агаарын температур нэмэгдэж, нийт нутгаар хүйтрэх тул малчид, иргэд, тээвэрчдийг хол замд гарахдаа анхаарал сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.