Гадаад

Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас амиа алдсан хүний тоо 200-д хүрчээ

Өнгөрөгч Баасан гарагт Филиппиний төв хэсгийг дайран өнгөрсөн “Калмаеги” хар салхины нөлөөгөөр үүссэн үер, байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний ​​тоо 200-д хүрч, 135 хүн сураггүй болоод байна.

Филиппинд их хэмжээний хохирол учруулсан “Калмаеги” хар салхи Вьетнамын төв хэсэгт хүрээд байна. Одоогоор салхины эрч 149 км/ц хурдтай байгаа бөгөөд долоон муж,  олон хот сууринд үер буух эрсдэл нүүрлээд байна.  Тус улсын зургаан нисэх буудал хаагдаж, хэдэн зуун нислэг цуцлагдаад байна. Вьетнамын цэргийн 268,000 гаруй  албан хаагч 6,700 техник хэрэгсэл, зургаан онгоц ашиглан эрсдэлтэй бүсээс иргэдийг нүүлгэн шилжүүлж байгаа бөгөөд Ерөнхий сайд Фам Мин Чинь “Айл өрхүүдэд хүнс, цэвэр ус болон зайлшгүй хэрэгцээт зүйлсийг хүргэж байна” гэж мэдэгдсэн байна.

Вьетнамын Эрх баригчид Тхань Хоагаас Куанг Три хүртэлх төвийн аймгуудад 8 инч (20.32см) хүртэл ширүүн бороо үргэлжлэн орохыг анхааруулсан. Шуурганы улмаас Вьетнамд амиа алдсан хүний тоо  албан ёсоор гараагүй байна. “Калмаеги” хар салхины нөлөөгөөр Тайландад ч аадар бороо орж, үер буух эрсдэлтэй тул тус улс бэлэн байдалд шилжсэн талаар Ройтерс агентлаг мэдээлжээ.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button