НИЙГЭМ

Хүний амь хохироосон 10, бусдын биед хохирол учруулсан 200 хэргийг прокурорт шилжүүллээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон онцлог хэргийн шийдвэрлэлтийн талаарх мэдээлийг ирүүллээ.

​Тодруулбал, Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 10 сарын байдлаар 99,430 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өнгөрсөн 7 хоногт 616 хэргийг нь шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ.

​​Бүртгэгдсэн хэргийг ангиллаар нь авч үзвэл

  • Хүний амь насыг хохироосон 10,
  • Бусдын биед халдаж, хохирол учруулсан 200,
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 19,
  • Өмчлөх эрхийн эсрэг 246,
  • Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 10,
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг 10,
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 104,
  • бусад төрөлд хамаарах 17 хэрэг байна.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button