ЭДИЙН ЗАСАГ

Олон жилийн маргаан: Рио Тинто, Туркоиз Хилл 136 сая ам.доллароор тохиролцсоныг шүүгч эцэслэнэ

Австралийн уул уурхайн аварга компани Рио Тинто-гийн Монгол дахь Оюу Толгой зэс алтны 7 тэрбум ам.долларын өртөг бүхий гүний уурхайн өргөтгөлтэй холбоотой хэргийн талаар АНУ-ын шүүгч шийдвэр гаргахаар хүлээгдэж байгаа талаар хэвлэлүүд мэдээлжээ.

Удтал үргэлжилж байгаа уг асуудал өнөөг хэр эцэслэгдээгүй байгаа бөгөөд 138.75 сая ам.доллар төлөх замаар шийдвэрлэх тохиролцоог санал болгосныг эцэслэн батлахад бэлэн гэсэн байр суурийг АНУ-ын шүүгч мэдэгдсэн байна.

Рио Тинто энэ оны 6-р сард Канадын Монтреалд төвтэй  байсан Туркоиз Хилл ресурсын хувьцаа эзэмшигчидтай урьдчилсан тохиролцоонд хүрснийг АНУ-ын Манхэттэн дүүргийн шүүгч Лэвис Лиман эцэслэхээр зэхэж байгаа гэжээ.

Хувьцаа эзэмшигчдийг АНУ-ын Чикаго хотод байрлах Пэнтуатер Капитал Менежмент компанийн удирдлагад байсан хөрөнгө оруулалтын сангууд төлөөлж байна. Төлөөлөгчдөөс 9-р сарын 10-нд ирүүлсэн баримтад дурдсанаар дээрх тохиролцсон 138.75 сая ам.долларын төлбөр нь шүүхийн маргаан үргэлжилсэн тохиолдолд нотолж чадах байсан хохирлын 34-43 хувийг илэрхийлж буй гэсэн байна. Сунжирсан шүүх хуралдаануудын эрсдлийг харгалзаж, энэ дүнг боломжийн дүн хэмээн тохиролцох хэлэлцээг эхлүүлсэн аж.

Туркоиз Хилл компани нь Оюу Толгой уурхайн 66 хувийг эзэмшдэг ганц хөрөнгөтэй компани байсан бөгөөд 34 хувийг нь Монголын Засгийн газар эзэмшдэг.

“Пэнтуатер Капитал”-ын зүгээс Рио Тинто болон Туркоиз Хилл компанийг Оюу Толгой төслийг төлөвлөгөөний дагуу, төсвийн хүрээнд хэрэгжиж байгаа хэмээн худал мэдээлэл өгсний улмаас хувьцаа эзэмшигчид хохирсон хэмээн буруутгаж Арбитрын шүүхэд хандсан. Төсөл хоёр жилээр хугацаа нь сунаж, төсөв нь 1.9 тэрбум ам.доллароор хэтэрсэн юм.

Рио Тинто компани 2019 онд төслийн зардал 1.9 тэрбум ам.доллароор хэтэрсэн гэдгийг хүлээн зөвшөөрч, нийт хөрөнгө оруулалтын зардал 6.5-7.2 тэрбум ам.доллар болно гэж тооцоолсон байдаг.

2022 онд Рио Тинто нь Туркоиз Хилл компанийн өөрт нь харьяалагдаггүй байсан 49 хувийг 3.3 тэрбум ам.доллароор худалдан авч, уг компанийг бүрэн нэгтгэсэнээр Оюу Толгой уурхайг өөрийн зэсийн хөрөнгийн багцад оруулж чадсан юм.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: Mining.com

Холбоотой мэдээллийг хавсаргав

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button