Улс төрийн мэдээ

Батлан хамгаалах салбар 1.1 их наядын зэвсэглэл техникийн шинэчлэлийг хийнэ

Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг “ШИНЭ ИТГЭЛ- ЭРС ШИНЭТГЭЛ” нэрийн дор хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Тус бодлогын бичиг баримтад Батлан хамгаалах салбарт нийт 18 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ.

 Үүний нэг нь Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийн шинэчлэлийн ажил бөгөөд эхний ээлжид 1,1 их наяд орчим төгрөгийн төсөл хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан нь Монгол улсын зэвсэгт хүчний сүүлийн 30 гаруй жилийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй хөрөнгө оруулалтын ажил болж байна. 

Өнөөдөр Монгол улсын Зэвсэгт хүчний зарим зэвсэглэл дэлхийн улс орнуудтай харьцуулбал хоцрогдсон, ашиглалтын хугацаа дууссан болон сэлбэг хэрэглэлийн үйлдвэрлэл зогссон зэргээс үүдэн зэвсэг, техникийг шинэчлэх, үүрэг гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлэх зайлшгүй хэрэгцээ, шаардлага бий.  Мөн дэлхий улс орнуудын геополитикийн нөхцөл байдал эрсдэлтэй, зэвсэглэл техникийн хөгжил хиймэл оюун ухаан, инновацад суурилсан, нисгэгчгүй нисэх төхөөрөмж, кибер аюулгүй байдал, довтолгоо зэрэг шинэ арга барилыг зэвсэгт хүчиндээ нэвтрүүлж буй учир бид ч мөн адил дэлхийн хөгжлөөс ухрах ёсгүй.

Дэлхий нийт улсын төсвийнхөө хоёр орчим хувийг батлан хамгаалах салбартаа зарцуулдаг бөгөөд геополитикийн эгзэгтэй энэ цаг мөчид энэ тоог таван хувьд хүргэхээр ажиллаж байна.  Харин манай орны хувьд улсын төсвийнхөө ердөө 0,7 хувийг Батлан хамгаалах салбартаа зарцуулдаг бөгөөд Батлан хамгаалах яам энэ тоог нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байна гэж УИХ, ЗГ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут мэдээллээ.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сармат олныг авна

Чинзо
Чинзо

Орчин үеийн байлдаан,батлан хамга�##�ах үзэл баримтл�##� их өөрчлөгдөж байна.Жаахан мөнгөөрөө улирч ба.ларсан танк ,их буу мэтийн хог битгий аваарай дээ.Батлут ямар юмаа мэдэхэв мэргэжлийн нөхдүүд нь чин сэтгэлээсээ хандах ёстой шүү.Бага сага пуужин,дрон, нисгэгчгүй онгоц зэргийг бодооч.Тёхнолгийн хөгжлөөс ш�##�тга�##�ж өртөг зард�##� багасаж,боломж нэмэгдсэн шүү.

Холбоотой мэдээ

Back to top button