128 мянган хөрөнгө оруулагчийг луйвардсан Хятад эмэгтэйг хорьжээ
БНХАУ-д 128 мянган хөрөнгө оруулагчийг луйвардсан Чиан Жимин Их Британид ял эдэлж эхэлсэн байна. 11 жилээр хорих ял сонссон тэрбээр Понзи схем явуулж, олон арван мянган биткойн залилсан юм. Их Британийн цагдаа нар түүний хэргийг шалгах явцдаа 61 мянга гаруй биткойн хураан авсан байна. Одоогийн үнэлгээгээр энэ нь 6 тэрбум ам.доллар хүрнэ.
Чиан есдүгээр сард мөнгө угаасан хоёр зүйл ангид гэм буруутайгаа хүлээн зөвшөөрсөн. Шүүгч Салли Энн Хэйлс түүнд 11 жил 8 сарын хорих ял онооход Чиан уйлсан байна. Ял оноох үедээ шүүгч Энн Хэйлс “Энэ гэмт хэргийг эхнээс нь дуусах хүртэл та зохион байгуулсан. Хэргийг үйлдсэн сэдэл нь цэвэр шунал” гэж хэлжээ.
Прокуроруудын хэлснээр Чиан бусадтай хамтран хууль бусаар олсон орлогоороо 13.34 сая ам.долларын үнэ хүрэх үнэт эдлэлүүд худалдан авсан байна. Эрүүгийн хэргийн шүүх хурал дууссан ч гэсэн хураагдсан биткойныг хэрхэх болон хохирогчдод нөхөн төлбөр олгох асуудлыг одоо шийдэх ёстой. Их Британийн прокурорууд хохирогчдод нөхөн төлбөр олгох схем бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хятадад бол дээд хэмжээ авах байх даа
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Манай хуулийнхан байсан бол яах байсан бэ?
Манай хуулийхан оролцоод дундаас нь ашиг туска авч байгаад тултал нь ял өгөөд өөрсдөө маш цэвэрхэн алга болно
Амар хялбар аргаар амьдрах сонирхолтой залхуучууд бас л адил луйварчид гэсэн үг.Үргэлжл хохирч байдаг Тэнэг.