Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн салбарынхны цалинг Үйлдвэрчний эвлэлийн гаргасан саналын дагуу үе шаттай нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлэл өглөө.
Тэрбээр,
"Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийнхний цалин нэмэгдүүлэх шаардлагын дагуу уг асуудлыг хэлэлцэж, харилцан гурван талт хэлэлцээртээ оръё гэдэг шийдвэр гаргасан.
Цалинг хоёр үе шаттайгаар нэмэгдүүлж, 2027 ондоо багтаж эмч эмнэлгийн ажилтнуудын цалинг 3 саяд хүргэх, 2027 оноос 3.5 саяд хүргэх саналыг гаргаж байгаа.Эхний ээлжид цалинг 15 хувиар нэмэгдүүлэх боломжтой байгаа.
Одоо байгаа 1.1 саяын үндсэн цалин нэмэгдэж 2 сая 40 мянга, залуу эмч нарын цалин 1.4 сая байгааг 2026 оны 1 сарын 1-ээс 1.9 сая болно. Харин 75 хувиар нэмсэний дараа 2.5 сая болж, хамгийн дээд ангилалд одоо байгаа 1.8 саяын цалин 2.3 сая болж, 75 хувь нэмсэний дараа 3.1 сая төгрөг болох юм.
Бидний зүгээс Эрүүл мэндийн салбарын Үйлдвэрчний эвлэлийн зүгээс гаргасан саналаар нь өчигдөр орой ярьж тохирсон. Яг үүнийхээ дагуу л явуулж байна.
Шаардлагагүй зардлуудыг бууруулах байдлаар сангийн мөнгийг зөв зохицуулах замаар цалинг нэмэгдүүлэх. Сахилга батын ажлуудыг хийж 157 тэрбумыг гаргаж, цалинг нэмэгдүүлэхээр шийдвэрлэнэ.Төсвөөс 191 тэрбумыг даатгалын сан руу гаргаж, Даатгалын сангийн зардал 2.1 их наяд болно. Ингээд үргүй зардлаа хэмнэж 157 тэрбумыг цалингийн нэмэгдэл зарцуулах юм.
Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэл рүү цалинг дээрх байдлаар нэмэгдүүлэх саналаа яг одоо явуулах гэж байна" гэв.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.