Б.Энхбаяр: Бортээгийг "Админерал"-д өгсөн, "Гэрэгэ тауэр"-ийг авсан, "Эрдэнэс Оюутолгой"-н 20 сая ам.долларыг шалгуулна
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Засгийн газрын эсрэг зохион байгуулалтайгаар ажилласан хоёр сэтгүүлчийг зарлана гэдгээ өнгөрсөн баасан гарагт зарласан. Энэ дагуу өнөөдөр /2025.11.12/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Би гурван асуудлаар мэдээлэл хийнэ. Миний бие 2025.09.24-ний өдөр NTV телевизэд ярилцлага өгөх үеэрээ Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ түүний ах Б.Баатар нартай холбогдох тодорхой асуудлаар мэдээлэл хийсэн. Тухайлбал, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан руу нэр андуурч, "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг мессеж бичсэн. Тухайн гэрчийг гэрчийн хамгаалалтад авах тухай асуудал ярьсан. Мөн "Админерал" гэх компанитай холбоотой асуудлаар Орчны бохирдын үндэсний хорооны даргаар ажиллаж байх үедээ үүнтэй холбоотой протоколууд устгагдсан талаар ярьсан. Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар нарын 50/50 хувийн өмчлөлтэй "Херо Энтертайнмент"-ийн "Гэрэгэ" тауэрийн 14, 15 давхрыг хууль бусаар өөрийн өмчлөлд шилжүүлсэн байж болзошгүй үйл баримтыг тухай ярьсан. Миний бие одоогоос 17 хоногийн өмнө ХЗДХ-ийн сайдаар томилогдоод ажиллаж байна. Томилогдсоноос хойших хугацаанд өөрийн ярьсан асуудлуудын араас уйгагүй ажиллаж байгаа" гэв.

Бортээг ордын талаар тэрбээр "Юуны өмнө УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг гурван зүйл ангиар прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, яллагдагчаар татсан. Яллах дүгнэлттэйгээ танилцаж гарын үсэг зурсан гэсэн мэдээлэл авагдлаа. "Лхагвын тойм" нэвтрүүлэгт яригдсан ЭТТ ХК-ийн Б.Ганхуягийн зүгээс УИХ-ын дарга Д.Амарбаясгалан руу андуурч бичсэн мессежийг та бүхэнд үзүүлж байна. Энэхүү баримт одоогоор мөрдөн шалгах ажиллагааны хавтаст хэрэгт байхгүй. Энэ баримтыг хэвлэлийн хурлын дараа хууль хяналтын байгууллагад хүлээлгэж өгнө. 99110776 дугаартай "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуягийн зүгээс тухайн үед Д.Амарбаясгалан дарга руу андуурч бичсэн мессежид олон асуудал байна.
Мессежид "Чи үл тоосоор ирсэн. Эсвэл таны хүч хүрэхгүй байгаа гэж ойлгох уу. Энэ томилгоог алдвал ЭТТ ХК-ийн 50 хувийг алдлаа гэсэн үг. Юун том хөрөнгө, том ирээдүй no no шүү, дарга аа. Би чиний төлөө за гэвэл ёогүй зүтгэж байгаа. Хэлсэн үг бүрийг чинь тушаал мэт хүлээн авч, хүлээн авсан үүргээ нэр төртэйгөөр, бахархалтайгаар биелүүлснийг бүгд мэднэ". Огноо нь, 2029.06.19-ний өдөр. Б.Ганхуягаас Д.Амарбаясгалан руу илгээсэн. Тухайн үед манай сайд /УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар байсан/ today олон асуудлыг оруулж байна. Хүчээр жагсаалтад хийсэн байна гэнээ. Та анхаарал хандуулаач тэгэх үү. 1 цаг 50 минутын дараа "Хойшлуулсан гэнээ" гэсэн мессеж ирсэн байна" гэлээ.
Энэ юуны тухай ярьж байгаа вэ гэдгийг нотолж харуулъя. Энэ мессеж ирж байхад ЗГ-ын хуралдаанаар ЭТТ ХК-ийн охин компаниудыг олон улсын зах зээлээс IPO хийх тухай тогтоол гаргаж байсан байна. 2019 оны 07.30-нд ЭТТ ХК-ийн ТУЗ-ийг, 2019 оны 28-р тогтоолоор "Эрдэнэс Тавантолгой майнинг" охин компанийг байгуулж байсан. Энэ мессежид энэ тухай ярьж байна гэсэн үг.
Энэ охин компаниар "Бортээг"-ийн өмнөд хэсгийг тусгай зөвшөөрлөөр энэ охин компанийн нэр дээр шилжүүлсэн. Өнөөдрийн хэрүүлийн алим болоод байгаа Бортээгийн ашиглалтын лицензийг шилжүүлсэн.
2020.04.07-нд Монгол Улсын Засгийн газрын 146-р тогтоолоор охин компани байгуулсан тогтоолоо ЗГ хүчингүй болгосон. 2020.05.28-нд ЭТТ ХК-ийн ТУЗ-ийн тогтоолоор Бортээгийн уурхайн лицензийг шилжүүлсэн байсан охин компанийг татан буулгасан. Өөрөөр хэлбэл, мессежээр харьцаж байгаа үйл баримт бол Бортээгийг хэн авах уу гэдгийг ярьж байгаа юм. Сая 2026 оны төсвийг дагуулж, Засгийн газраас өргөн барьсан Бортээгийг олон улсын хөрөнгийг зах зээлд гаргах, нээлттэй компани хэлбэрээр байсан бол "Админерал" ХХК-ийн хулгай гарахгүй байсан.
2020.10.15-нд Бортээгийн нөөцийг ил уурхайн аргаар ашиглах ТЭЗҮ батлагдсан. Үүнийг ЭТТ ХК-ийн захирал Б.Ганхуяг баталсан байна. 2021.02.09-нд Бортээг уурхайн гэрээт олборлогчийг сонгон шалгаруулах төлөвлөгөө баталсан. 2023 оны 12-р сард тендерийн хууль бус шалгаруулалт явагдсан гэдэг баримтууд ил болсон. Нүүрсний сонсголоор.
Бортээг бол Цанхийн дараа орох 400 их наядын үнэлгээтэй том ордын тухай асуудал энд ярьж байна. "Админерал" компанийг үүсгэн байгуулагч нь хоёр хятад компани. Дараа нь нүүрс худалдан авах гэрээ байгуулсан. Орчны бохирдлыг буруулах үндэсний хорооны тогтоолоор. Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны хуралдааны протокол огт олдохгүй байсныг би цаасан болон аудио хэлбэрээр нь олсныгоо хуулийн байгууллагад өгнө" хэмээлээ.

Мөн үргэлжлүүлэн "Гэрэгэ" тауэрийн талаар "Херо Энтертайнмент "Гэрэгэ тауэр"-ийг худалдан авахдаа мөнгөө шилжүүлээгүй гэдэг зүйлийг би хэлж байсан. Энэ асуудлыг судалж үзсэн. Хаан банкны барьцаанаас чөлөөлөгдөөд 14, 15 давхарын гэрчилгээ нь "Герман стандарт" ХХК-ийн нэр дээр гарч байсан байна. Улмаар 15 давхрыг нь "Херо Энтертайнмент"-ийн нэр дээр 2018 онд шилжүүлжээ. 2021 онд "Герман Стандарт" компани 700 сая төгрөгөөр үнэлж, "Грийн пинус" ХХК-д зарсан. 2025.01.08-нд Херо Энтертайнмент 14 давхрыг худалдан авах тогтоолд Б.Баатар, Л.Оюун-Эрдэнэ нар гарын үсэг зурсан. Хотын төвийн А зэрэглэлийн үнэтэй оффисыг мкв-ийг нь 3 сая төгрөгөөр авч, мөнгөө бүрэн төлөөгүй байхдаа нэр дээрээ шилжүүлж, гэрчилгээ гарсан. Энэ асуудлыг хуулийн байгууллагад шалгуулна" гэлээ.
Түүнчлэн, "Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн 20 сая ам.долларын талаар "2024.09.24-нд "Лхагвын тойм" нэвтрүүлэгт ордог өдөр "Хууль зөрчин албаны нууцад авсан гэрээнүүд тэдгээртэй холбоотой материалыг 2025.09.24-ны дотор ХЗДХЯ, Эрдэнэс Оюутолгой компанид үүрэг болгосон" ЗГ-ын шийдвэр гарсан. "Эрдэнэс Оюутолгой" бол Эрдэнэс Монгол"-ын охин компани. "Эрдэнэс Оюутолгой" компани 20 сая ам.долларыг Засгийн газарт өгөхөөс нэг хоногийн өмнө яаж зарцуулах вэ гэдэг шийдвэрээ гаргачихсан байсан. ЗГ зарцуулах шийдвэр гаргасны маргааш нь "Эрдэнэс Толгой"-н ТУЗ жилд 5 сая ам.доллароор шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Нийтдээ 11 багц гэрээгээр зарцуулах шийдвэр. Атикус партнер гэх компанид Монгол хаан жүжгийн сурталчилгааны зардалд 1,7 сая ам.доллар шилжүүлэхдээ 765 мянгыг нь “Халааснаас гарах зардал” гэж шилжүүлжээ. Халхавч, мөнгө угаах шинжтэй хэлцлүүд байсан гэдэг нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Гадаад харилцааны яамнаас гадуур Монгол Улсын аль нэг сайд ЗГ-ын гишүүдийн гадаад уулзалтыг зохион байгуулсан, санхүүжилт өгсөн үйл баримт нь зөвхөн мөнгө угаах гэмт хэрэг биш ҮАБ-д харшилна" гэлээ.
Энэ гурван багц асуудлаар хууль хяналтын байгууллагад шалгуулахаар хүлээлгэн өгөх аж.
Сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Та ямар хууль зүйн үндэслэлээр нотлох баримтуудыг ил гаргаж байгаа вэ?
-Энэ баримтууд одоо шалгагдаж байгаа гэмт хэргийн үйл баримтад байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны нууцад байхгүй.
-Шалгуулахгүй, ил дэлгээд олон нийтээр шүүлгээд байгаа нь хуульчийн ёс зүйд хэр нийцэх вэ. Б.Ганхуягийн утасны дугаар мөн байна. Нөгөө талынх нь дугаар харагдахгүй байна. Магадгүй Д.Амарбаясгалан биш байвал яах вэ?
-Би "МАН-ын улстөрийн ажилтан н.Амарбаясгалан гэдэг хүн рүү мессеж явуулсан" тухай мэдээлсэн. Мэдээж энэ мессеж андуурагдсан хүнд байсан. Энэ үйл баримтууд нотлох баримттайгаар өгөгдөж, авагдана гэсэн үг.
-Амундра "Намайг хамгаалалтад авчихвал бүх зүйлийг яриад өгнө" гэсэн. Хамгаалалтад авах уу?
-Амундра бол хамгаалалтад ороод байх хүн биш гэж би ойлгодог. Энэ асуудлаар шалгагдах ёстой хүн.
-Таныг харлуулахын тулд сэтгүүлчид нэг тэрбум төгрөгийн санхүүжилт авсан гэж ярьсан. Э, Г гэж хоёр хүний шалгаж байгаа гэсэн. Энэ хүмүүс сэтгүүлч биш жиргээчид. Мөн нүүрсчин сэтгүүлчид гэж та бас хэлсэн удаатай.
-Би сэтгүүлчдэд үргэлж хүндэтгэлтэй, маш тэвчээртэй ханддаг. Өнөөдрийг хүртэл. Сая асуусан зүйлд тань одоо эрүүгийн хэрэг үүсгэгдэж, мөгрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа хэрэг учралын талаар сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийх чиглэлийг миний бие ЦЕГ-т өгсөн. Цагдаагийн байгууллага прокуророос зөвшөөрөл авч байж мэдээлэл хийнэ. Энэ хэвлэлийн хурлын өмнө надад "Прокурор зөвшөөрөл өгсөн" гэсэн.
-Та сэтгүүлчийг хэн гэж ойлгодог вэ. Сошиалд бичиж байгаа хүн бүрийг хэвлэл мэдээлэл, сэтгүүлч гэж ойлгодог юм уу?
-Би Херо Баатар гэж хэлсэн.
-Та хоёр сэтгүүлч гэж хэлсэн?
-Херо Баатар гэдэг хүн ҮАБЗ-ийн гишүүд, УИХ, ЗГ-ын гишүүдийн нэр төрд халдах зорилготойгоор үйл ажиллагаа явуулж, мөрдөн шалгаж байгаа хэргийн тухай мөрдөн шалгах байгууллага дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зүгээр баахан хов жив байна ш дээ
Хууль зүйн сайдаар томилуулахгүй гээд улайраад байсан нь ийм учиртай юм бна. Энхбаяр зоригтой, эх орноо гэсэн сэтгэлтэй мундаг з�##�уу байна. Дэмжиж байна. Өөрийгөө сайн хамга�##�аарай.
СҮ-ийн суга шүү дээ найз аа
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud