Гадаад мэдээДЭЛХИЙ

Туркийн ерөнхийлөгчийн гол өрсөлдөгчид прокурор 2 мянган жил хорих ял оноох хүсэлтэй байна

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы гол өрсөлдөгч, Истанбул хотын дарга Екрем Имамоглуг цагдан хорьсон байгаа. Мягмар гарагт /2025.11.11/ Истанбулын Ерөнхий прокурор Акин Гурлек хэвлэлийн бага хурал хийхдээ Имамоглуд 2 мянган жил хорих ял оноохыг шаарджээ. Гурлек хэлэхдээ Имамоглу олон жилийн турш үргэлжилсэн авлигын сүлжээг удирдаж байсан гэсэн юм.

Хэвлэлийн бага хурлын үеэр Гурлек 402 сэжигтнийг нэрлэж хээл хахууль өгсөн, залилан мэхэлсэн, тендерийн луйвар хийсэн гэж буруутгажээ. Тэрхүү авлигын сүлжээ 10 жилийн хугацаанд Туркийн эдийн засагт 3.8 тэрбум ам.долларын хохирол учруулсан гэж тэр хэлсэн байна.

Имамоглу өөрийнх нь эсрэг үүсгэсэн бүх хэргийг үгүйсгэж, улс төрийн зорилготой гэж мэдэгдэж буй. Түүний Бүгд найрамдах ардын нам (CHP) Гурлекийн гаргасан мэдэгдлийг утгагүй зүйл хэмээн няцаажээ. Гурлек Имамоглуд 2 мянган жил хорих ял оноохоос гадна “CHP”-ийг хаах санал дэвшүүлсэн байна. Сүүлийн жилүүдэд Эрдоган улс төрийн өрсөлдөгчдөө дарах ажлаа эрчимжүүлж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button