УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг эцэслэн БАТАЛЛАА

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.11.12/ нэгдсэн хуралдаанаар: 

  • Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай асуудал
  • Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/
  • Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг танилцуулах
  • Бусад гэсэн асуудлуудыг хэлэлцэхээр товлосон.

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв, тав дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Шууд дамжуулалт:

Улмаар зүйл тус бүрээр нь санал хураалт явуулав.

2026 оны төсвийн тухай хуулийг бүхэлд нь эцэслэн батлах санал хураалт явуулахад, 96 гишүүний 69 нь буюу 71.9 хувийн саналаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг эцэслэн баталлаа.

Төсвийн төсөлд багш нарын үндсэн цалинг ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс 742.0 мянган төгрөгөөр, 11 дүгээр сарын 01-ээс 2,800.0 мянган төгрөгт хүргэхээр тооцож 518,620.2 сая төгрөгөөр, эмч, эмнэлгийн байгууллагын ажиллагсдын цалинг 15 хувиар нэмэгдүүлэхэд зориулж 190,300.0 сая төгрөгөөр, ахмад настны тэтгэврийг 8.6 хувь болгон нэмэгдүүлэхэд зориулж, 145,000.0 сая төгрөгөөр, хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэвэр, хүүхдийн амьжиргааг дэмжих тэтгэмжийг тус тус 20 хувиар буюу сард 80.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцож 29,300.0 сая төгрөгөөр гэх мэтээр нийт 969,119.5 сая төгрөгөөр зардлууд нэмэгдлээ.

Харин урсгал зардлыг нийт 990,169.0 сая төгрөгөөр, хөрөнгийн зардлыг 361,138.2 сая төгрөгөөр тус тус бууруулан батлав. Тухайлбал, шинээр хэрэгжүүлэх тоног төхөөрөмжийн санхүүжилтийг 50 хувь, Зам тээврийн салбарын төслүүд, Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эрэмбэлж зардлыг бууруулав.

Эдгээр өөрчлөлтүүдийг төсвийн төсөлд тусгаснаар Монгол Улсын 2026 оны тэнцвэржүүлсэн орлогыг 31 их наяд 930,0 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 32,2 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 1 их наяд 050,0 тэрбум төгрөг буюу ДНБ-ний-1,0 хувьтай тэнцүү байхаар тогтлоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button