Чуулган | "Ухаа худаг"-ийн асуудлыг Хянан шалгах Түр хороо байгуулагдсангүй
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2025.11.07/ Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн 2025.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн "Ухаа худаг"-ийн асуудлыг Хянан шалгах түр хороо байгуулах төслийн санал хураалтад маргаан гарч, хойшлуулсан.
Эргэн сануулбал, санал хураалт явуулахад 92 гишүүнээс 46 нь зөвшөөрч, 46 нь татгалзаж санал тэнцсэн. Гэтэл "Дэмжсэн санал дэмжээгүй гэж гарлаа" гэх маргаан гарсан юм. "Дэмжсэн" кноп дарсан О.Алтангэрэл, Х.Баасанжаргал нарын гишүүдийнх эсрэг саналтай гарсан гэгддэг. Тогтоол батлах алхыг чуулган даргалагч Б.Пүрэвдорж цохиогүй байтал УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа орж ирж, горимын санал гаргаснаар санал хураалтыг хүчингүй болгосон. Улмаар МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага аваад өнөөдрийн хүртэл хойшлуулсан юм.
Өнөөдөр дахин санал хураалт явуулах байлаа.
Өнөөдрийн /2025.11.12/ хуралдаанаар УИХ-ын Дэд дарга Б.Пүрэвдорж "Б.Пүрэвдаваа гишүүн асуудлыг хэлэлцэж дууссаны дараа санал хураалт өгөх санал гаргасан. Дэмжигдээгүй саналаас даруй 14 минутын дараа Б.Пүрэвдаваа гишүүн горимын санал гаргасан. Иймд Б.Пүрэвдаваа гишүүний гаргасан горимын саналыг хүчингүйд тооцлоо. 46 гишүүн дэмжиж, 46 гишүүн татгалзсан саналыг тогтоолыг хүчинтэйд тооцож, түр хороо байгуулах тогтоол батлагдсангүй" гэлээ.
Чингэснээр, "Ухаа худаг"-ийн асуудлыг Хянан шалгах Түр хороо байгуулагдсангүй.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
MCS улсаасаа хулгaй хийдэг компани. Ухаа худаг ард түмний баялаг. Ордоо буцааж авъя.
АРАЙ Ч ДЭЭ ИЙМ ТӨРТЭЙ БАЙХ ГЭЖДЖЖЖ
Хэнтийн хэд ч балагтай балагтай. МУИС-д хүртэл идэж уух нь дийлдэхгүй, дарга нарт долигноод салдаггүй нэг буриад дэд захирал байж л байна.
Тэгнэ шүү дээ, мэдээж ойлгомжтой тодорхой, тэгэх гэж л ОЭ-г онхолдуулсан шүү дээ, МСиЭс-н засгийн газар хэвийн ажиллаж байна даа.
Одооо нөгөөө уул уурхайгуудааа ард иргэддэээ авч өгөх үлгэр домог болсонууу
Ухаа худагийн хулгайчдын тавиул авилгачдыг 2028 оны сонгуулиар сураггүй болгоноо
Үндэсний компанийг хувааж идэх нь дээ. Энэ Оюунэрдэнэ 5 жил болоход юу хийж байсан юм.
en pvrevdrj tvr orloj bj yahara uha hudgin asuudlar sanal avch bdg ym be??!!..ter tatgalzsan novshnudig bvgdign dahin shalgah hrtegtei??!!..bvgd no toi hulgaichud bn.en pvrevdorj gj daranguilagch odo yu gd hudla hutsad bgan be??!!!!..zailad dald oruuladhach naad pvrevdorj darlagcha??!!!!
Ухаа худгийг устгахаар 20-иод жил дайсагнасан Х.Баттулгын залгамжлагч Л.Оюун-Эрдэнийг хормойндогч Туваан, Алтангэрэл, Сайнзориг, Мөнхбаясгалан гээд олон улстөрч архиралдаж байна. МАН-ын хагарлыг өдөөгчид бол тэд. Тиймээс Х.Баттулгын хулгай луйврыг шийдээгүй цагт хагарал илааршихгүй.
Оюун-Эрдэнээ оролцуулахгүйгээр шалгах нь зөв шүү
За Монголыг авилгын систем засаглаж байгааг энэ явдал дахин нэг баталлаа. Төр шалгуулдаггүй, төр шалгаж шаддаггүй байгууллага, хүмүүс байдлыг харав уу? Өмнөх Засгийн газар Ухаа худгийн асуудлыг шалгана гэж ил тод хэлж, нийтийн цахим сүлжээгээр олон нийт тэр санаачлагыг дэмжин шуугиж эхэлмэгц засгийн газрыг огцоруулаад уг асуудлыг дараагийн засгийн газар(Одоогийн) огт ярихгүй болсон. Энэнийг Монголын олон нийт, төрд байгаа цөөн ч гэсэн залуучууд мэдэж байгаа шүү дээ. Монголын ард түмэн нэртэй, насанд хүрсэн 1,8 сая орчим монгол хүн хэдий хүртэл авилгын системд ингэж элэг бариулж, дээрэлхүүлж, басамжлуулж, тохуурхуулж, мөлжүүлэх юм бэ?! Ард түмэн нэртэй бид өөрснөөсөө энэнийг асууж, өөрснөө хариулах учиртай. Тэгэхгүй ахул, авилгын энэ систем Монгол улс гэрийг 1691 оны гунигт түүхэнд хүргэж хөнөөж тун ч магадгүй шүү. Энэнийг Монголын насанд хүрсэн иргэн бүр бодох цаг нэгэнт болж байх мэт ээ.
ЯМАР АЙМШИГТ ТОНУУЛЧ АЛУУРЧИНЬ ДЭЭРЭМЧИНЬ ЛАЛАР ЧАМААС АВАХ БОЛНО ДОО ХУЛГАЙЧ